Тэрбээр “Засгийн газрын ээлжит хуралдаанаар их, дээд сургуулиудыг орон нутагт сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн цогцолбор болгон хөгжүүлэх тогтоолыг албажуулан гаргалаа. Их, дээд сургуулиудыг орон нутагт хөгжүүлэх нь нийслэлийн түгжрэлийг бууруулахаас гадна орон нутгийн хөгжилд нөлөөлнө. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын 88 их, дээд сургуульд 158 мянга гаруй оюутан суралцаж байгаа. Их, дээд сургуульд суралцаж буй 158 мянган оюутны 143 мянга нь буюу 92 хувь нь Улаанбаатар хотод суралцаж байгаа бол үлдсэн цөөхөн хувь нь орон нутгийн найман их, дээд сургуульд суралцаж байгаа юм.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Эрдэнэт хот, Дархан-Уул, Өмнөговь аймагт сургалд, судалгаа, үйлдвэрлэлийн МУИС, ШУТИС, ХААИС-ийг байгуулах шийдвэр гарлаа. Ингэснээр орон нутагт ч Улаанбаатарт сурч болох боловсролыг хоцрогдолгүй эзэмших боломж бүрдэнэ. Одоогийн байдлаар Дархан-Уул аймаг, Эрдэнэт хотын их, дээд сургуульд 3500 орчим оюутан суралцаж байгаа. Нийт ачааллынхаа гуравны нэгээр ажиллаж байгаа юм. Үүнд Өмнөговь аймагт байгуулах сургуулийг нэмэгдүүлж, Эрдэнэт хот, Дархан-Уул, Өмнөговь аймагт нийт 15 мянган оюутан сурах боломжийг хангана. Ингэхдээ шинэ газар сургууль байгуулах бус, орон нутгийн сургуульд их засвар хийж, өргөтгөн цогцолбор сургууль байгуулна. Их засвар, өргөтгөлийн ажлын зардлыг 2022 оны төсөв тусгаж, 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлнэ. Дархан-Уул, Эрдэнэт, Өмнөговь аймагт хөдөө, аж ахуй, уул уурхайн сургууль байгуулагдахаар Улаанбаатар хотод давхацсан сургууль байхгүй болно.
Орон нутагт их, дээд сургуулийн багш нар бага байдаг. Тиймээс орон нутаг руу сайн дураараа явж ажиллах болон сургууль нь орон нутагт шилжин ажиллаж байгаа багш нарт хөдөөгийн нэмэгдэл цалин олгож, ипотекийн 30 хувийн зээлд хамрагдах боломж олгоно гэж харж байгаа” хэмээсэн юм.
| Л.ЭНХ-АМГАЛАН: Эрдэнэт, Дархан-Уул, Өмнөговьд МУИС, ШУТИС, ХААИС-ийг байгуулах шийдвэр гарсан |
|
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |