“Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-ийн талаарх хэлэлцүүлэг өнөөдөр боллоо.
Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “2300 зөрчлийг шинээр томьёолж, зарим зөрчлийг нэгтгэж, давхардлыг нь арилгана. Зөрчлийн тухай хуульд “зөрчил” гэж томёлсоныг эрх зүйн онол талаас нь шинээр найруулж бичнэ. Гэхдээ энэ нь бусад хуулийн заалт руу буцаан оруулна гэсэн үг биш юм. Зөрчлийн тухай хуулийн баривчлах шийтгэл ногдуулах заалтыг 2017 оны нэмэлт өөрчлөлтөөр унагаасан. Хүн зодсон, биед нь халдсан зэрэг зөрчилд одоогийн Зөрчлийн тухай хуулиар ердөө 100 мянган төгрөгөөр торгох шийтгэл тусгасан байгаа нь буруу. Тиймээс энэ төрлийн зөрчлийг Эрүүгийн хууль руу оруулахаар хэлэлцэж байна.
Мөн Зөрчлийн тухай хуульд орох гэж байгаа хамгийн том өөрчлөлт бол дийлэнх зөрчилд сануулга өгөх тогтолцоог тусгах юм. Өөрөөр хэлбэл, хүний амь нас, эрүүл мэндэд шууд хор хохирол учруулахааргүй зөрчил гаргасан тохиолдолд эрх бүхий албан тушаалтнууд 7-10 хоногийн хугацаатай зөрчлөө арилгах албан шаардлага өгч, сануулдаг байхаар хуулийн төсөл бичигдэж байна” гэв.
Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тухайн нэг зөрчлийн шинж чанарыг харгалзан үзэж, торгуулийг дээд, доод хязгаартай болгох санал оруулжээ. Учир нь зарим төрлийн зөрчилд баривчлах шийтгэл ногдуулах шаардлага бий гэж үзэж буй аж. Мөн Зөрчлийн тухай хууль нь тодорхой санкцтай байх буюу хүлээх хариуцлагыг тодорхой болгоно. Өөрөөр хэлбэл, торгуулийн шийтгэлийг 50-100 мянган төгрөг гэж бичиж, тусгана.
Түүнчлэн торгууль шийтгэлээ хугацаанд нь төлсөн тохиолдолд ногдсон шийтгэлийг 50 хувиар бууруулах эрх зүйн хөшүүргийг шинэчилсэн найруулгад тусгах аж.
| Х.Нямбаатар: 2300 зөрчлийг шинээр томъёолж, зарим зөрчлийг нэгтгэнэ |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |