Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан болж, шийдвэрийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан танилцуулж байна.
Тэрбээр "Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд манай улс бусад орны адил сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хязгаарласан. 2019-2020 оны хичээлийн жилд нийт хичээлийнхээ 47 хувьд хаалттай байсан. 2020-2021 оны хичээлийн жилд танхимаар хичээллэх 62-68 хувийн боломжоо бид алдсан. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд танхимаар хичээллэх боломжийнхоо 60 хувийг алдсан байна
Юнескогоос гаргасан зөвлөмжөөр цар тахлын үед сургууль цэцэрлэг хаасан нь ганцхан сурлагын хоцрогдолд оруулах бус давхар сэтгэл санааны хямрал нүүрлэсэн он жилүүд болсон гэсэн дүгнэлтийг хийсэн.
Өнгөрсөн хоёр хичээлийн хугацаанд зурагт, интернэтгүй 185 мянган хүүхэд хичээлийн хоцрогдолд орсон. Үүнээс гадна 470-500 мянга орчим хүүхэд хичээлийн бодитой хохиролд орсон гэсэн судалгаа байна. Иймээс бид энэ хичээлийн шинэ жилийг есдүгээр сарын нэгнээс эхэлж тодорхой үе шаттайгаар танхимын болон танхимын бус хослуулсан хэлбэрээр нээх шийдвэрийг Засгийн газраас гаргаж байна.
Цэцэрлэгийн 4-5 настай хүүхдүүд есдүгээр сарын нэгнээс эхлээд танхимын болон танхимын бусаар ерөнхий боловсролын сургуультай адил эхлүүлнэ. Тав хоног танхимаар хичээлдээ ирнэ. Тав хоног гэртээ байж цахимаар хичээлээ хийнэ.
Харин ногоон бүсэд сургууль, цэцэрлэг 100 хувь танхимаар хичээллэнэ. МСҮТ, коллеж, их дээд сургуулийн хичээл есдүгээр сарын нэгнээс цахимаар хичээллэнэ. Есдүгээр сарын 13-наас цахим болон танхим хосолсон хэлбэрээр явна" гэсэн юм.
| Л.ЭНХ-АМГАЛАН: Ногоон бүсийн сургууль, цэцэрлэгүүд 100 хувь танхимаар хичээллэнэ |
|
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |