УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хуулиар хүлээсэн бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газраас санал болгосны дагуу Монгол Улсаас зарим улсад суугаа Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлыг зөвшилцөх саналаа Улсын Их Хуралд ирүүлсний дагуу наадмын өмнөхөн хэлэлцсэн билээ.
Тэгвэл дээрх Элчин сайдын томилгооноос шүүмжлэл хүлээж байгаа хоёр хүн бий. Нэг нь АНУ-д Элчин сайд Ө.Батбаяр буюу мэргэжлийн бус “дэлхийгээр аялагч” мөн сайдын хүргэн учир томилогдлоо гэсэн шүүмж их байгаа бол мөн Швейцарьт улиран суухаар горилж буй Р.Алтангэрэлийг УИХ-ын гишүүдээс гадна дипломат албаныхан ч шүүмжилж буй аж.
Тодруулбал, УИХ-ын гишүүн Т.Доржханд "Швейцарийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Р.Алтангэрэл гэж хүн Монголдоо ирэхгүйгээр гурав дараалан гадаадад томилогдоно гэдэг зөв бодлого уу" хэмээн шүүмжилсэн бол УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил "Нэг орноос нөгөө орон руу царцаа шиг нүүлгээд байдгийг болиулмаар байна. Социализмын үеэс л ГХЯ-нд тогтсон хатуу зарчим байдаг. Дөрвөн жил ажиллалаа, Монголдоо 4-5 жил ажиллаж, мэргэшүүлж байгаад Элчин сайдаар томилдог. Монгол Улсаас Швейцарийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Раднаабазарын Алтангэрэлийг би дэмжиж чадахгүй гэсэн юм.
Мөн дээрх Элчин сайд нарыг суух улсынхаа хэлээр өөрсдийгөө танилцуул даа гэсэн Т.Доржханд гишүүний асуултад, Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар “Энэ бол Монгол төрийн хууль тогтоох дээд байгууллага. Энд гадаад хэлээр анх удаа ярих гэж байх шиг байна. Үүнийг та бүхэн бодож үзэх хэрэгтэй. Монгол төрийн ажлыг явуулдаг Монгол хэлний тухай хууль бий. Гишүүд үүнийг бас бодож үзээрэй” гэсэн ажил хэрэгч саналыг гишүүд ч дэмжсэн. Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Я.Содбаатар, Элчин сайд нарыг томилдог Үндсэн хууль болон бусад хуульд заасан зохицуулалт бий. Холбогдох мэргэжлийн яам нь Элчин сайдуудлыг санал болгож, Засгийн газрын хуралдаанд танилцуулснаар Ерөнхийлөгчид шилжүүлдэг.
Энэ дагуу Ерөнхийлөгч УИХ-тай зөвшилцөж буй юм. Хэвлэл болон нийгмийн сүлжээгээр цацагдаж буй баталгаагүй мэдээллийг чуулганы танхимд харлуулж ярьж байгаагаа УИХ-ын гишүүд бодох ёстой юм. Энэ хүмүүс Монгол Улсаа төлөөлж, төрийн нэрийн өмнөөс явах гэж байна. Хоёрдугаарт, хоёр орны харилцаатай холбоотой олон асуудлыг хөндөн ярьж байна.
Сүүлийн 2-3 жил зарим оронд Элчин сайд томилоогүй. Энэ нь улс орны гадаад харилцаанд хүндрэл учруулсан. Үүнийг хурдан шийдэх ёстой гэж үзсэн учир олон Элчин сайдыг нэг зэрэг оруулж ирсэн гэдгийг онцлон хэлсэн байна. Дээрх элчин сайдуудаас Ж.Бямбасүрэн, Л.Саянаа, Л.Болд, Ө.Энхтүвшин, Л.Эрдэнэдаваа нарыг суугаа улсдаа эх орныхоо нэрийг өндөрт өргөж чадна хэмээн дипломатчид дүгнэсэн байна. Л.Болд, Ө.Энхтүвшин нарын хувьд УИХ-д хууль батлалцаж явсан, Олон улсын парламентын холбооны чуулганд удаа дараа улс орноо төлөөлөн оролцож байсан аж. Л.Болд нь ОУПХ-ны ээлжит чуулганд улс орноо удаа дараа төлөөлөн оролцохдоо УИХ дахь Хүний эрхийн дэд хороо, С.Зоригийг хөнөөсөн хэргийг судалж, санал дүгнэлт боловсруулах Түр хорооны гишүүний хувиар эрүүдэн шүүх гэмт хэргийн золиос болсон Монгол Улсын иргэдийн эрх ашгийг хамгаалан үг хэлж, олон улсын байгууллагуудын анхаарлыг татаж чадсан нь Монгол Улс дахь ардчилал, хүний эрхийг хамгаалах ажилд оролцсон байна.
| ЭЛЧИН САЙД НАРЫН ТОМИЛГОО |
|
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |