Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клеческиг 2021 оны долдугаар сарын 12-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтын үеэр Монгол, Америкийн хамтын ажиллагаа Стратегийн түншлэлийн хүрээнд идэвхтэй өрнөж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд цаг үеийн зарим асуудлыг хөндөв. Тодруулбал, “Ковид-19” цар тахлын эсрэг АНУ-ыг Монгол Улстай хамтран ажиллаж байгааг дурдлаа.
АНУ манай улсад “Ковид-19” цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэхэд зориулж 1.7 сая ам.долларын тусламж, хамгаалалтын хэрэгсэл, амьсгалын 50 аппарат хандивлан аппаратуудыг ашиглах сургалт зохион байгуулахад 200 мянган ам.долларын тусламж олгосон байна. Монгол Улс АНУ-д сая ам.долларын өртөг бүхий хамгаалалтын хэрэгсэл хандивлажээ.

Мөн Монгол Улсын БиоНТек/Файзер үйлдвэрийн вакциныг 2.5 сая тунг худалдан авах гэрээг амжилттай байгуулаад байгаа билээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улс цар тахлыг даван туулахад дархлаажуулалтын ажлыг эрчимтэй зохион байгуулж байна. Дэлхий даяар вакцины гурав дахь тунгийн судалгаа, туршилтууд эхэлж байна гэдгийг тэмдэглээд Монгол Улсын Засгийн газар иргэдээ вакцины гурав дахь тунд хамруулахад АНУ-ыг үргэлжлүүлэн хамтран ажиллахыг хүслээ.
Цар тахлын нөхцөл байдлаас гадна гэмт хэргийн эсрэг тэр дундаа авлигын гэмт хэргийн эсрэг хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх эрмэлзлэлээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илэрхийлэв. Монгол Улс Авлигын индексээр 111 дүгээр байрт жагсаж байна. Үүнийг хоёр оронтой тоонд оруулахад АНУ-тай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа дурдлаа.
Элчин сайд Майкл Клечески Монгол Улсын авлигын эсрэг тэмцэлд хамтран ажиллахдаа таатай байх бөгөөд ардчиллыг хамгаалах, сайн засаглалыг бий болгоход авлигыг бууруулах нь нэн чухал гэдгийг онцлон тэмдэглэв
| Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Элчин сайд Майкл Клеческиг хүлээн авч уулзав |
|
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |