Б.Пүрэвдорж: Жил бүр нэрээ өөрчилж, хуурамч бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ганцхан компани байгаа
Төсвийн байнгын хороо өнөөдөр хуралдлаа. Тус хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн санаачилж, өргөн барьсан “Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг хэлэлцсэн юм. Тодруулбал, нефтийн дайвар бүтээгдэхүүнд онцгой албан татвар ногдуулах өөрчлөлт оруулахаар болсон аж. Энэ үеэр байнгын хорооны гишүүдийн хооронд болж өнгөрсөн асуулт, хариултаас хүргэе.
УИХ-ын гишүүн Тэмүүлэн: Хуулийн дагуу олон улсын жишигт нийцсэн түүхий эд бүтээгдэхүүн оруулж ирэх, хадгалах, хамгаалах, хяналт тавих үүрэг Засгийн газарт байгаа. Мөн Уул уурхайн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт бий. Ийм байхад газрын тосны үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүнийг биензин үйлдвэрлэхэд ашиглаж байгаа үйлдлийг Уул, уурхайн яам яагаад зөвшөөрдөг юм бэ. Хоёрдугаарт энэ “найрка” үйлдвэрлэж байгаа газрын тосны үйлдвэрлэл, стандартыг яагаад зөвшөөрдөг вэ. Би хувьдаа үйлдвэрлэлийн ийм стандарт байхгүй гэж бодоод байгаа юм. Манай улс газрын тосны нэг ч үйлдвэргүй байхад энэ төрлийн дайвар бүтээгдэхүүн оруулж ирэх шаардлага хэрэгцээ байгаа юм уу.
УУХҮЯ, ГТБХЗХ-ийн дарга Ч.Чулуунбат: Монгол Улсад импортоор газрын тосны бүтээгдэхүүн оруулж ирэхэд ямар нэгэн хориглосон зүйл байхгүй. Гишүүний дурдсан дөрвөн төрлийн бүтээгдэхүүн бол Монгол Улсын MNS 2017,2020 онд баталсанд стандарт байгаа. Үүнийг олон улсад ч хэрэглэдэг. Үйлдвэрлэлийн тусгай зөвшөөрлийг Газрын тосны тухай хууль болон Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн хуульд заасан долоон аж, ахуйн нэгжид олгосон байна. Өнөөдрийн байдлаар Мэргэжлийн хяналтын газраас дээрх газруудын үйл ажиллагаатай холбоотой санал гомдол ирээгүй байгаа болохоор эдгээр аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг цуцлах чадахгүй өдийг хүрсэн.
Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Манай улс дөрвөн төрлийн дайвар бүтээгдэхүүн оруулж ирдэг бөгөөд өнгөрсөн онд 210 мянган тонн импортлосон. 2012 онд манай улсын цэвэр хэрэглээ 2000 тонн байсан. Тэгвэл хуурамч бүтээгдэхүүн үйлдвэрлэснээс хойш энэ хэмжээнд хүрсэн байна. Энэ бизнесийг хийдэг ганцхан компани байгаа. Энэ компани жил бүр нэрээ өөрчилж импорт хийдэг. Өөрөөр хэлбэл, тогтмол нэрээ сольдог гэсэн үг. Энэ компани өнгөрсөн жил гэхэд л 60 орчим тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн” хэмээн мэдэгдэв.
| Б.Пүрэвдорж: Жил бүр нэрээ өөрчилж, хуурамч бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ганцхан компани байгаа |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |