Монголын парламент улам бүр дархлаагүй, унж дорой улбайж сулбайсан, уйтгартай, чадамжгүй болж байна. Ингэж хэлэхийн гол учир нь УИХ улс төрийн томилгооноос өөр даацтай хуулийн төсөл боловсруулж хэлэлцүүлж, батлахаа байлаа, үнэндээ. 2025 оны намрын чуулган есдүгээр сард эхэлснээс хойш гурван сарын хугацаанд УИХ-аар 10 томилгооны асуудал хэлэлцсэн бол 2026 оны төсөв түүнийг дагалдан орсон хуулийн төслүүд, Монгол Улсын хөгжлийн ирэх таван жилийн үндсэн чиглэлийг баталж, өнгөрсөн долоо хоногт Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцсэнээс өөр даацтай, далайцтай, анхаарал татах хууль баталсангүй, энэ парламент.
Улмаар энэ намрын чуулганаар 126 гишүүнтэй парламентын гишүүдээс санаачилж, боловсруулж, өргөн мэдүүлсэн хуулийн төсөл нь гарын 10 хуруунд багтах цөөхөн байна. Өргөн мэдүүлсэн цөөн хэдэн төсөлд нь ард түмний амьдралд нэмэр болохуйц, даацтай хуулийн төсөл үзье гэсэн ч алга, бодит байдал дээрээ.
Тэр байтугай УИХ-ын гишүүдэд урдаа барьдаг ганцхан хуулийн төсөлтэй болоод удаж байна. Тодруулбал, үе үеийн парламентын гишүүд Үндэсний баяр наадмын хуульд өөрчлөлт оруулахаар өргөн мэдүүлдэг бичигдээгүй хуулийг энэ удаагийн 126 гишүүнтэй парламентын гишүүд ч эвдсэнгүй. Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар тэргүүтэй УИХ-ын нэр бүхий гишүүд Үндэсний баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулахаар өргөн мэдүүллээ. Уг хуулийн төсөлд допинг хэрэглэхийг хориглох, хэрэглэсэн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын механизмыг суулгаж өгсөн ч энэ нь олон улсын допингийн стандарттай нийцэхгүй, Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороо, салбар хорооны шийдвэр нь шүүх дээр ирээд хүчингүй болох тохиолдол гарч буйг дурдаж, улсын цолыг шинжилгээний хариу ирсний дараа олгодог байхаар хуульчлахаар оруулсан байна.
Өнгөрсөн хаврын чуулганаар УИХ-ын нэр бүхий гишүүд Үндэсний баяр наадмын тухай хууль өөрчлөлт оруулах төсөл өргөн мэдүүлж батлуулж байсан удаатай. Өөрөөр хэлбэл, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.10 дахь хэсэгт “Их Монгол Улс байгуулагдсаны ой болон үндэсний тусгаар тогтнолоо сэргээн тогтоосон Ардын хувьсгалын ойн баяр наадмыг улсын баяр наадамтай хамтатган тэмдэглэнэ” гэснийг “Тулгар төр байгуулагдсаны ой, Их Монгол Улс байгуулагдсаны ой болон үндэсний тусгаар тогтнолоо сэргээн тогтоосон Үндэсний эрх чөлөөний хувьсгалын ой, Ардын хувьсгалын ой, Ардчилсан хувьсгалын ойн баяр наадмыг улсын баяр наадамтай хамтатган тэмдэглэнэ” гэх зүйл заалт оруулан батлуулж байсан билээ. Гэтэл өмнөх парламентад УИХ-ын нэр бүхий гишүүд Бурхан багшийн их дүйчин өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгох хуулийн төсөл санаачлан батлуулж байлаа.
Үнэндээ тэд төр төлөөлж, хууль батлах гэж “гурилддаг” болжээ. Чуулганы хуралдаан дээр хуулийн төслийн сайн мууг нь хэлэлцэж, шинээр оруулж буй хуулийн зүйл заалт бүрийг нэг бүрчлэн ярилцаж, алдаа оноог нь засдаг тогтолцоо алга болчихлоо. УИХ-аар хэлэлцүүлж байгаа асуудал нь хэн нэг улстөрч, улс төрд нөлөөтэй бизнесийн бүлэглэлийн эрх ашгийг хөндсөн асуудал байвал түүнийхээ төлөө хөлсөө цутгадтал гүйж батлуулдаг гаж тогтолцоо парламентад тогтоод удаж байна.
Сүүлийн хэдэн жилийн хугацаанд яг ийм байдлаар хуулийг талх шиг үйлдвэрлэж, ард түмний амьдралаас хол тасархай, олон нийтийн эрх ашгийг хангах нь битгий хэл олны эрхийг “боомилсон”, зөвхөн төрийн эрхийг барьж байгаа дээд ангийханд ашигтай хууль олноор баталсан нь нууц биш юм аа. Түүнээс биш нийтийн эрх ашгийн төлөө хууль санаачилж боловсруулаад булчирхайгаа цочтол гүйдэг төрийн түшээд энэ парламентад ч байсангүй.
Өөрөөр хэлбэл, манай УИХ-ын гишүүдэд намынхаа үнэнч гишүүн байх нь л хангалттай бөгөөд итгэл үнэмшил, шударгын төлөө үзэл бодлоо илэрхийлэх зориг, зүрх алга. Намын нэрээр халхавч хийн чимээгүйхэн, олны хэл амнаас холхон дөрвөн жилийг Төрийн ордонд бүгээд өнгөрөөчихвөл болчих гээд байгаа царайтай хулчгардуу, аймхайдуу хүмүүсээр дүүрчээ, энэ удаагийн парламент. Нэмээд сануулахад баяр наадмын хуулиас өөр урдаа барих хуулийн төсөлгүй болсон УИХ-ын гишүүд ичиг.
| БАЯР НААДМЫН ХУУЛИАС ӨӨР УРДАА БАРИХ ХУУЛИЙН ТӨСӨЛГҮЙ УИХ-ЫН ГИШҮҮД ИЧИГ |
|
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |