Гэр бүлийн тухай хуульд гар хүрэлгүй 26 жил болжээ. 1999 онд баталсан Гэр бүлийн тухай хуультай нас чацуу 26-тнууд өдгөө амьдрал зохиогоод аль хэзээний аав, ээж болсон гэхээр хуулийн зүйл заалт аль хэзээний хоцрогдсон нь тодорхой.
Тэгэхээр хүний анхдагч хэрэгцээ, амьдралын чухал асуудлыг зохицуулсан Гэр бүлийн тухай хуулийг өөрчлөх цаг нь аль эрт болчихсон гэсэн үг. Гэхдээ Гэр бүлийн хуулийг өөрчлөх асуудал үе үеийн парламентад яригддаг ч УИХ-ын босго давж чадахгүй унаж байсан нь олон.
2016 онд Гэр бүлийн тухай хуулийг өөрчлөх асуудал яригдаж эхлэхтэй зэрэгцээд хоёр эхнэртэй болох хууль оруулж ирнэ гэх яриа гараад унаж байлаа. Ер нь Гэр бүлийн тухай хуулийг шинэчлэх асуудал яригдахаар унагаах сонирхолтой УИХ-ын гишүүд үе үеийн парламентад байсан нь нууц биш. Өнгөрсөн парламентад ч Гэр бүлийн тухай хуулийг шинэчлэх асуудал яригдаж байгаад орж ирж амжилгүй, хойшилж байсан удаатай. Угтаа бол уг хуультай хамт эд хөрөнгөтэй холбоотой хуулийн зохицуулалтыг хийх шаардлагатай учраас ийн унагаах сохирхол үе үеийн парламентад байсаар ирснийг үгүйсгэхгүй юм.
Улмаар хуулийн төслийг дагалдуулан 10 хуулийн төсөлд өөрчлөлт орох юм. ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар “Хувийн эрх зүйн асуудлыг зохицуулж байгаа суурь хуулийн нэг нь 1999 онд батлагдсан Гэр бүлийн тухай хууль боловч тус хууль нь гэр бүл, хүүхдийн эрхийг хангахад хангалтгүй, хувьсан өөрчлөгдөж буй гэр бүлийн асуудлыг бүрэн зохицуулж чадахгүй байна. Гэр бүлийн харилцааны олон асуудал гарахад хүүхэд гэр бүлийн гишүүдийн эрхийг бүрэн хамгаалж чадахгүй байна. Мөн гэр бүлийн хамтын өмч, хөрөнгийн зохицуулалт, гэрлэлтийн гэрээ, хамтын амьдралыг гэрлэлттэй адилтгах нөхцөл, хүйс солиулах нь гэрлэлтэд ямар үр дагавар үүсгэх, тээгч эхээр хүүхэд тээлгэх, зохиомлоор үр суулгах нь гэр бүл, өв залгамжлах эрх зүйгээр хэрхэн зохицуулахыг уг хууль бүрэн зохицуулж чадахгүй байна. Иймээс хуулийн төсөлд зарчмын зөрүүтэй асуудлыг тусгалаа” хэмээн мэдэгдсэн. Тэгвэл Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд “Гэрлэх, гэрлэлт дуусгавар болох, гэр бүлийн гишүүдийн эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрх, үүрэг, хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах, тэжээн тэтгэх, асран хамгаалах, харгалзан дэмжих, хүүхэд үрчлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” хэмээн тусгажээ.
САДАН ТӨРЛИЙН ХАМААРАЛТАЙ ЭСЭХЭЭ ТОГТООЛГОХ ЗОРИЛГООР УДАМ ЗҮЙН ШИНЖИЛГЭЭ ӨГЧ БОЛНО
Улмаар Гэр бүлийн тухай хуулийн төсөлд анх удаа гэрлэж байгаа бол гэрлэлтээ бүртгүүлэхээс өмнө сургалтанд хамрагдах, садан төрлийн хамааралтай эсэхээ тогтоолгох зорилгоор ДНХ-ийн буюу удам зүйн шинжилгээ өгч болохыг тусгасан байна. Тодруулбал,
ГЭРЛЭЛТЭЭ ЦУЦЛУУЛСНЫ ДАРАА ХҮҮХЭДТЭЙГЭЭ УУЛЗАХГҮЙ, УУЛЗУУЛАХГҮЙ БОЛ ЗӨРЧЛИЙН ХУУЛИАР ШИЙТГЭНЭ
Мөн Монгол Улс гэрлэлтийн тоо нэмэгдэж байгаа ч, гэр бүл цуцлалт түүнийг дагаад хүүхдийн эрх зөрчигддөг. Өөрөөр хэлбэл, гэрлэлт цуцлалтаас болж хүүхэд хохирохгүй байх, хүүхдийн тэтгэлэг, хүүхдийн асрамж, тусдаа амьдрах эцэг эхийн асуудлыг гэрлэлт цуцлалттай хамт заавал шийдвэрлэхээр заалт орсон байна. Тухайлбал,
Цаашлаад дуусгавар болсноос хойш тусдаа амьдрахаар болсон эцэг, эх хүүхэдтэйгээ уулзах эрхийг хуульчилж, хүүхэдтэйгээ уулзахгүй эсвэл уулзуулахгүй бол Зөрчлийн тухай хуулиар албадан уулзуулах асуудлыг ч хуулийн төсөлд тусгасан байна.
ХАМТЫН АМЬДРАЛ, ГЭР БҮЛЭЭС ГАДУУРХ ХАРИЛЦААГ ГЭР БҮЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУУЛГАД ТУСГАЖЭЭ
Таваас дээш жил хамт амьдарсан хамтран амьдрагчийн хамтран амьдрал дууссан бол гэрлэгчид дундын эд хөрөнгөө хуваадагтай адилтган хуваахаар хуульчилж байна. Мөн гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн тохиолдолд гэрлэлт цуцлуулсан бол буруутай гэрлэгчийн сэтгэл санааны хохирлоо нөгөө тал нэхэмжлэх, нөгөө тал дундын эд хөрөнгөө хуваах талаар тусгажэээ. Түүнчлэн гэр бүлээс гадуурх харилцаанаас гэрлэлтээ цуцлуулсан бол хүүхэд буруутай эцэг, эхээ тэжээн, тэтгэх үүрэггүй. Хүйсийн өөрчлөлтийн улмаас гэр бүл дуусгавар болох, тээгч эхээр хүүхэд тээлгэхэд гэрээ байгуулсан гэрлэгчид хүүхдийн эцэг эх байхаар мөн өөр хүний бэлгийн эс ашиглан хүүхэдтэй болсон бол өөр хүний бэлгийн эс ашигласан хүнийг хүүхдийн эцэг байхаар тусгасан байна.
| 26 ЖИЛ ХҮЛЭЭГДСЭН ГЭР БҮЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ УИХ-ЫН БОСГО ДАВАХ УУ |
|
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |