Монголчууд эртнээс л бөхчүүдээ хүндэлж ирсэн ард түмэн. Үнэхээр ч бөхчүүдийн уртай барилдааныг хараад суух амттай. Гэвч сүүлийн жилүүдэд бөхчүүд маань дэвжээнээсээ холдож, улс төрд зүтгэх болсон. УИХ-ын сонгуулиар ард түмэн нь "Бөхийн ухаан бий дээ" хэмээн итгэж сонгох ч тохиолдол цөөнгүй болсон. "За, манай аварга л төрд юм дуулгана даа" гэх итгэлээр дэмжих хүн ч олон. Гэвч төрд гарсан бөхчүүдээс сайнаас муу нь илүү сонсогдож, чихэн дээр "хонх хангинуулах" боллоо. "Бөхийн ухаан, мэхээр одоо л нэг улсдаа юм дуулгах нь" гэтэл бөхийн ухаан улсыг удирдахад арай л бяр, чац дутаж, эв нь таарахгүй байх шиг.
УИХ-ын гишүүн асан А.Сүхбат 2016 онд Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийг эсэргүүцэж "хайрт хүүдээ гар хүрч болохгүй юу" хэмээн олны дургүйцлийг хүргэсэн удаатай.
"Өрнөдийн хуулийг Монголын хөрсөнд суулгаж батлах гэж зүтгэх хэрэг байна уу. Шинэчилсэн найруулгатай хууль дорнын заншилтай Монголд тохирохгүй" гэж гэр бүлийн хүчирхийллийн хуулийг дэмжээгүйгээр барахгүй өөгшүүлж, дэмжсэн утгатай үг хэлж байлаа. Нэг ёсондоо "Зүгээр дээ, Хайртай юм чинь гар хүрч бололгүй яадаг юм" гэсэн суртал хийгээд орхисон.
(6).jpg)
Н.Түвшинбаярыг олимпын алтан медаль авах мөчийг улс даяараа харж, огшиж байсан үе саяхан мэт. Тэр л ялалтын дараа ард түмний хайрыг хүлээсэн хүү болсон билээ. Гэвч саяхан багын найз начин Э.Энхбатыг ухаангүй болтол зодсон хэрэг гарлаа. Түүний дараа "Би санахгүй байна" гэдэг тайлбар л өгч олон түмнийхээ итгэлийг ганц л шөнийн дотор алдсан.

Монгол цирк гадаадад гайхагдаж байсан түүх бий. Асашорюү Д.Дагвадорж ч мөн Японд монгол бөхийн эд тавыг гайхуулж байсан үе бий. Д.Дагвадорж менежментийн хувьчлалаар циркийг авахдаа монголын циркийн урлагийг мандуулж, барилгыг нь арчилж тордоно гэж байв. Гэвч 80 жилийн түүхт циркийн урлаг Д.Дагвадоржийн гарт шилжсэнээс хойш дээрдсэнгүй. Тэр байтугай циркийн барилга олон түрээсийн газар байрласан алаг эрээн газар болж хувирсан. Гэтэл өнгөрсөн жил циркийн нурааж буй зураг цацагдаж, циркийн урлагийг "гудамжинд" гаргав.
(8).jpg)
Хотын дарга Д.Сумъяабазар
Д.Сумъяабазар хотын даргын суудалд дэвшсэнээс хойш нэг л мэхээ олохгүй байх шиг. Хэлсэн үг, хийсэн үйлдэлдээ ороогдох боллоо. Хотын дарга болоод удаагүй байх үед цар тахал нүүрлэснийг ч хэлэх үү эргэж буцсан олон шийдвэр нь түмний дургүйцлийг хүргэх боллоо. "Би нойр хоолгүй ажиллаж байна" гэж ажилдаа ялархахаас эхлэн ард түмэнтэйгээ "Би энэ халуун хэмжигчийг өөрийн мөнгөөрөө авсан" гэж хэрэлдэж, тунирхах нь ард түмний хайртай хүүгийн дүрд тохирохоос Хотын даргын дүрд нэг л тохирохгүй байх шиг.

| Бөх шүтсэн монголчууд "мөхөл" рүүгээ явж байна |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |