Саяхан тэд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, улс орноо тонон дээрэмдсэн хулгайчид, шүүхийн шийдвэрээр ял хүлээсэн яллагдагчид байлаа. Гэтэл өнөөдөр хууль хяналтын байгууллагын шийдвэрийг ор тас үгүйсгэж, ар араасаа мэдэгдэл хийгээд зогсохгүй, хилмэгдэгсдийн дүрээр улс төрд эргэн ирэх ардын баатрууд аятай аашлаж эхэллээ, үнэндээ.
Тодруулбал, нүүрсний хулгайн хэрэгт буруутгагдаж, шүүхээс 2.6 жилийн ял сонссон УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан өнгөрсөн амралтын өдрүүдэд суллагдсан.
Гэвч УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан суллагдсан даруйдаа цахим орчинд мэдэгдэл гаргаж, удалгүй сонины нүүр дүүрэн мэдэгдлээ баруун солгойгүй цацаж эхлэх нь тэр. Тэрбээр уг мэдэгдэлдээ “Өнөөдөр эрх чөлөөтэй үгээ хэлэх боломжтой болов. Л.Оюун-Эрдэнэ захиалж, намайг хилсээр нүүрсний хэрэгт холбогдуулж яллуулсан. Түүний ард намайг гэмт хэргүүдийг нь илчилнэ гэж эмээсэн Ардын намын томоохон бүлэглэл бий. Миний бие ард олонд нэг удаа худал хэлж үзээгүй, хэлсэн үг болгондоо эзэн болсоор ирсэн. Миний үг, үйлдэл зөрж байгаагүй. Надад нүүрстэй холбоотой нэг ширхэг асуудал байхгүй” хэмээн даналзаж байна.
Үндэслэлгүй хөрөнгөжсөн хэргийн тухайд, Т.Аюурсайхан халаас нэгтэй хамтрагч, хамтран жагсагч Б.Ганхуягийгаа “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсоны дараагаас буюу 2018 оноос хурдан удмын адуу сонирхох болж, Дорнод, Хэнтий, Сүхбаатарын угшилтай хурдан удмын морьдыг 20-30 мянган ам.доллароор үнэ цохин худалдан авч эхэлсэн. Улмаар хадам ээж Т.Сээтэн, хадам ах Л.Цогбат нарынхаа нэр дээр Хүй долоон худагийн Дааган толгойд 2.0 га газар авч, хурдан удмын адуу жүчээ, амралтын бааз байгуулсан. Мөн Т.Аюурсайханы Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэд даргаар ажилладаг үеэл эгч Г.Саран нарын үеэлүүд нь Дорнод аймагт амьдардаг. Тэднийхээ нэр дээр мөн Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд хурдан удмын 100 гаруй адууны жүчээ, амралтын бааз байгуулсан. Хувийн бизнесгүй, сарын сая төгрөгийн цалинтай Т.Аюурсайхан ингэж хурдан удмын адуун сүрэгтэй болж, хэд хэдэн адууны жүчээ, амралтын бааз байгуулсан хөрөнгийн эх үүсвэрээ тайлбарлаж чадаагүй. Өөрөөр бол, “Нүүрсний хулгай”-н мөнгөөр хурдан удмын адуу худалдан авч, адууны жүчээ, амралтын бааз байгуулсан нь тогтоогдсон.
Цаашилбал, Т.Аюурсайхан Б.Ганхуягтай хуйвалдаж, Хятадын компаниудад “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн нүүрсийг дамлаж, нүүрсний гэрээ тутмаас хувь хүртэж байсан. Улмаар Т.Аюурсайхан “Нүүрсний хулгай”-н мөнгөө туслах И.Даваадоржоороо дамжуулан, хаус хотхон барьж угаасан. Тодруулбал, Т.Аюурсайханы туслах И.Даваадоржийн төрсөн эгч И.Чанцалдулам, эхнэр Д.Дэлгэрмаа, хамтрагч Г.Гантөмөр нарын “Лаки лайф” ХХК нь Ар гүнтийн аманд “Ар гүнт вилла” нэртэй, нийт 69 хаус бүхий тансаг зэрэглэлийн хотхон барьсан. Тэд тус хотхоны хаусуудыг нийт 20 тэрбум төгрөгөөр зарж, “мөнгө угаасан” хэргээр шалгагдаж байгаа. Мөн Т.Аюурсайханы туслах И.Даваадорж нь эхнэр Д.Дэлгэрмаа, хамтрагч Г.Гантөмөр нарын “Мон версус” ХХК-ийн нэр дээр Богдхан уулын Арцатын аманд 1.5 га газар авч, тус газар дээрээ 39 хаус бүхий тансаг зэрэглэлийн хотхон барихаар газар шорооны ажлаа эхлүүлээд байхдаа баригдсан. Т.Аюурсайхан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд болсныхоо дараа “Нүүрсний хулгай”-н мөнгийг нь угаах хууль бус, хар бор ажлыг нь хариуцаж байсан туслах И.Даваадоржийгоо яамныхаа харьяа Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын даргаар томилж, албан тушаалаар шагнасан. Угтаа бол УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан нүүрсний хулгайн гол буруутан, үндэслэлгүй хөрөнгөжсөн нь тогтоогдож, шүүхээс ял сонссон буруутайн. Ийн нүүрсний хулгайн гол буруутнаар нэрлэгдэж явсан Т.Аюурсайхан хэцүү нэртээс суллагдмагцаа журмын нөхрөө буруутгах нэрийдлээр хуулийн байгууллагын үгүйсгэж эхэллээ.
Уг нь УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатыг онгоцны буудал дээрээс нь барьж авахад багадахааргүй олон хэрэгтэй баймаар. Улс эх орноосоо орон зайлаад зогсохгүй эхнэртээ гар хүрдэг, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг, казино тоглодог, амласан амлалтаасаа буцсан гэгчлэн олон “хэрэг” бий, түүнд. Гэтэл өвчтэй ээжийгээ асарна гэж хуулийн байгууллагынхны ам руу алгадаад алга болсон Ж.Мөнхбат МАН-ын Бага хуралд уригдаад, улс төрд эргэн ирснээ зарлаж байгаа аятай томорч явна.
Ийн МАН-ынхан нүүрсний хулгайн хэрэгтнүүдээ “цагаатгаад” зогссонгүй төрийн эрхийг хууль бусаар авах хэрэгт буруутгагдсан 60 тэрбумын дуулиант хэргийнхээ эздийгээ ч цайруулж эхэлсэн бололтой. Өөрөөр хэлбэл, Төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсан хэрэгт буруутгагдсан НИТХ-ын дарга асан Ц.Сандуй улс төрд эргэн ирснээ зарлаж, болоогүй МОҮХ-ны Удирдах зөвлөлийн гишүүнд нэрээ дэвшүүлсэн байх.
Ийн МАН-ынхан 60 тэрбум, Нүүрний хулгайн дуулиант хэргээрээ “туг тахисан” улстөрчийнхөө нэрийг цэвэрлэж эхэлжээ. Гэвч үнэндээ “60 тэрбум”, “Нүүрсний хулгай”-н яллагдагчид улс төрд эргэн ирэхээр монголын хуулийг уландаа гишгэж байгаа гэхэд хилсдэхээргүй байна. Уг нь МАН-ын үе үеийн удирдлагууд, намын дарга, Ерөнхий сайд нар ёс зүйгүй гишүүддээ хариуцлага тооцож, хариуцлагын сэлмээ хуйнаас нь гаргана гэж амалж байлаа. Өөрөөр хэлбэл, одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Шударга ёсны төлөө хариуцлагын сэлмээ гаргана" хэмээн Ерөнхий сайдын суудлаа өгч, танхимаа бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулж байсан удаатай. Хамгийн сүүлд Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ "Давс мэт шорвог үгээ хэлсээр байх болно" хэмээн хатуу сануулж байсан нь ч саяхан. Ийм байтлаа шүүхээс гэм буруутайг нь тогтоосон улстөрчид Монголын хуулийг уландаа гишгэж, хууль хяналтын байгууллагыг үгүйсгэж байхад Монголын төрд шударга ёс тогтооно гэж ард түмнийг хуурах нь зүйд хэр нийцэх вэ, МАН-ынхан.
| “60 ТЭРБУМ”, “НҮҮРСНИЙ ХУЛГАЙ”-Н ЯЛЛАГДАГЧИД УЛС ТӨРД ЭРГЭН ИРЭХЭЭР МОНГОЛЫН ХУУЛИЙГ УЛАНДАА ГИШГЭЖ ЭХЛЭВ ҮҮ |
|
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |