Ингэж хэллээ гээд гаднын хөрөнгө оруулалттай томоохон төслийг тэр чигт нь үгүйсгэж байгаа хэрэг огтоос биш. Гэхдээ Монгол Улс байгалийн баялагийн үр шимээ хүртэж чадахгүй, өндөр хүүтэй зээл төлж, эцэстээ говь усгүй, уурхайн хортой хог хаягдалд дарагдаад үлдэх вий гэдэг нөхцөл байдал хүрснийг олон нийт мэдэх болжээ. Нөгөө талдаа гуравдагч хөршийн гаднын том хөрөнгө оруулагчид байлаа гээд дархан эрхтэй биш гэдгийг ч сануулах нь зүйтэй.
Өнгөрсөн хугацаанд Оюутолгойн сэдвийг улстөрчид сонгуулийн пи-ар эсвэл эрх мэдэлд хүрэх бамбайгаа болгож явснаас биш ингэж хэдэн талын байр суурь, эх сурвалжтай мэдээлэл сонссон нь тун ховор.
Оюутолгой төсөл эхэлсэн цагаасаа Монголын урдаа барих улстөрчдийн “эрлэг” болж, төрөөс төрсөн тэрбумтнууд төрсөн нь ч үнэн. Угтаа бол Оюутолгойн гэрээтэй холбогдсон Монголын урдаа барьдаг улстөрчид авлигын хэрэгт холбогдож, “аавын” хаалга татаж байлаа. Эрх мэдэлтэй, эдийн засгийн тооцоололтой улстөрчдөд оффшорт хөрөнгөө нуух хэмжээний авилга өгч, “худалдаж” авсан хар түүхүүд ч өнгөрсөн 10 жилийн хугацаанд хэрүүл алим болж ирсэн.
Үүнээс шалтгаалж “Оюутолгой” төслөөс манай тал 34 хувьдаа ногдол ашиг хүртэхгүй, харин ч хөрөнгө оруулагч талд 22 тэрбум ам.долларын өртэй үлдэхээр болсон. Ийн Оюутолгой, Дубайн гэрээний гол “автор” тухайн үеийн төрийн томчууд бүгд гэмт хэрэгтэн болсон гашуун түүхтэй. Оюутолгой, Дубайн гэрээний гол “автор” нь Ерөнхий сайд асан С.Баяр, Сангийн сайд асан С.Баярцогт, Оюутолгойн ТУЗ-ийн гишүүн асан Б.Бямбасайхан, Да.Ганболд Ч.Сайханбилэг нар. Оюутолгойн гэрээгээр хөлжсөн улстөрчдийн тоо цөөн хэрэн хүнээр тогтохгүй.
Энэ талаар Сангийн сайд С.Баярцогт “Дубайн гэрээг хийснээр гурван жил зогссон далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлсэн. Харин муу тал нь татварын маргааныг хүлээн зөвшөөрч, ногдол ашиг авах хугацааг хойшлуулсан. 100 хувь буруу, 100 хувь буруу гэсэх зүйл байхгүй” хэмээн байр сууриа илэрхийсэн. Үе үеийн Засгийн газрын сайд нараас эхлээд ТУЗ-д багтсан гишүүдээс өлжсөн хүн дэндүү олон. Үнэндээ эрх мэдэл нөлөө бүхий улстөрчид томорч, эцэст нь ард түмэнд хумс нь ч хүртэхгүй байх хэмжээнд хүрснийг өнгөрсөн хоёр өдрийн сонсголд цухас дурдаад өнгөрсөн нь бий.
Үнэндээ дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгддэг орд уурхайнаас монголчууд ямар ашиг хэзээ хүртэх вэ гэдэг дээр бүрэн дүүрэн мэдээлэл багатай байсан нь ч нууц биш. Оюутолгойн гэрээ зурагдснаар хойш сайн талууд байгаа ч сайжруулах тал хэчнээн олон байгааг бид харлаа. Гаднын тэр тусмаа гуравдагч хөршийн хөрөнгө оруулалт нэрээр халхавчилж, мөн ч их толгойг нь илсэн жишээ ч их байна.
Цаашлаад Оюутолгойн хөрөнгө оруулагчид Монголын хуулийг уландаа “гишгэж” дүрэмгүй юм шиг аашилж ирсэнийг ч сануулж байна. Оюутолгойн олборлолт ямар ТЭЗҮ боловсруулаагүй явсан. 2009 оны аравдугаар сарын 6-нд Хөрөнгө оруулалтын гэрээ батлагдсаны дараа анхны ТЭЗҮ-гээ 2010 онд батлуулсан. ТЭЗҮ-ийн шаардлага, хүлээн авах журамд таван жил тутам ТЭЗҮ-г тодотгох, инэчлэх буюу шинээр боловсруулах үүрэг хүлээнэ гэж заасны дагуу 2015 онд ТЭЗҮ-д тодотгол хийсэн. Харин 2020, 2023 онд ТЭЗҮ нь удаа дараа батлагдаагүй хуучин ТЭЗҮ-ээрээ явуулсан талаар шинжээч онцоллоо. Тэрбээр Товчоор хэлэхэд 2025 онд бид 2015 онд батлагдсан ТЭЗҮ-гээр Оюутолгойн үйл ажиллагааг дүгнэх боломжтой байна. Эндээс ямар алдагдсан боломж үүсээд байгааг шинжээч миний бие тодорхойлох боломжгүй. Учир нь ихэнх мэдээлэл нь нууцад орсон байгаа. Монголын талаас удаа дараа тодорхой шаардлага тавьдаг боловч нөгөө талаас шаардлага биелүүлэх, шийдвэрлэх тал дээр ихээхэн хойрго ханддаг нь илт байна. Ил уурхай болон далд уурхайгаас гаргаж байгаа нэг тонн чулуулагт ногдох зардал 1.7-3.5 дахин өссөн байгаа нь Хөрөнгө оруулалтын гэрээ батлагдсаны дараах ТЭЗҮ-үүд судалгаа шинжилгээний нарийвчилсан үр дүнд тулгуурсан өндөр нарийвчлалтай хийгдээгүй гэдгийг харуулж байна.
Мөн тоног төхөөрөмжийн хүчин чадал нэмэгдэхэд бүтээмж нэмэгдэж ашиглалтын зардал нэмэгдэх ч том зургаараа нэг тонн чулуулагт ногдох зардал буурах ёстой гэтэл ийм зүй тогтол ажиглагдахгүй байгаа нь үр дүнтэй техник ашиглаж үйл ажиллагаа явуулж байгаа юу, Хөрөнгө оруулалтын гэрээ, Дубайн гэрээ байгуулагдсаны дараа хийсэн ТЭЗҮ-үүд үнэхээр нарийвчлал өндөртэй хийгдсэн үү, Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа дүрэм журмын нарийвчлалыг хангасан уу гэдгийг сайтар нягтлах ёстой.
Дээрх бүх нөөцийн мэдээллийн зөрүү хайгуулын мэдээллийн өөрчлөлт, ТЭЗҮ-д гарсан өөрчлөлт гэх мэтэд гаргасан шинжээчийн дүгнэлтээр нарийвчилсан судалгааны ажил дутуу, судалгааны ажлын үр дүн нарийсан тусам төлөвлөгөө өөрчлөгдөж байна. Яаравчлан уурхайн үйл ажиллагааг нээсэн нь оновчгүй шийдэл болсон байна. Төлөвлөгөө өөрчлөгдөх тусам тооцоологдоогүй хөрөнгө оруулалт нэмэгдэж байна. Яг одоо ажиллаж байгаа Оюутолгой компанийн үйл ажиллагааны жишгээр Онтрэ компанийн үйл ажиллагааг явуулах юм бол зайлшгүй анхаарал хандуулж ажиллах шаардлагатай байна” гэжээ.
Дээр нь Оюутолгой компани гүний усны нөөцийг ашигладаг. Хоногт 43 сая тонн буюу Улаанбаатар хотынн хоёр өдрийн усны нөөцийг ашигладаг хэрнээ ус бохирдуулсны төлбөр ч төлдөггүй юм байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Ө.Шижир “”Улаанбаатар хотын хоёр өдөрт хэрэглэж байгаа усыг “Оюу толгой” компани нэг өдөр хэрэглэж байна. Усны төлбөрийн хувьд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүд литр усанд 3,68 төгрөг, айл өрхүүд литр усанд хоёр төгрөг төлдөг бол “Оюу толгой” компани литр усанд 1.3 төгрөг төлж байна. Үүнтэй холбогдуулж энэ их усны хэрэглээ байгаль орчинд хэрхэн нөлөөлж байна вэ? Нөхөн сэргээх тал дээр “Оюу толгой” компани ажилладаг уу” хэмээн асуухад Усны газрын дарга З.Батбаяр” ““Оюу толгой” компани бол ус бохирдуулсны төлбөр төлдөггүй уул уурхайн цорын ганц компани. Учир нь 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээнд тусгаагүй гэдэг. Хаягдлынх нь далангаас их хэмжээний ус шүүрч байна. Ажилчдынхаа ашигласан усны мөнгийг мөн төлдөггүй. Энэ бол дэлхий дахинд ичгэвтэр хэрэг” хэмээн хариулсан.
Нэмээд Оюутолгой ХК хог хаягдлын менежмент муутай, уул уурхайн аюултай хог хаягдал, үйлдвэрт хэрэглээд ашиглахгүй болсон техник хэрэгслийн дугуй зэрэг байгальд хор нөлөөтэй хог хаягдал их гарч байгааг орон нутгийнхан ч хэлж ярьсаар ирсэн. Харамсалтай нь, гаднын хөрөнгө оруулалт, хөрөнгө оруулалтын гэрээнд тусггагдаагүй гэдэг асуудлаар халхавчилсаар зөвхөн алтыг нь ухаад авдрыг нь үлдээхээр улайрч байгаа нь нууц биш юм.
Зээлийн асуудал дээр ярих ч юм биш. Үнэндээ Риотинто компани санхүүгийн мөлжлөг явуулж байгаа нь бодит үнэн болж байна. Одоо бидэнд айлын талтай хийх гэрээгээ сайжруулж, зээлийн хүүгээ бууруулах хэлэлцээрээ хүлээх л үлдэж байна.
| МОНГОЛЫН ХУУЛИЙГ УЛАНДАА “ГИШГЭЖ”, УЛСТӨРЧДӨД АВЛИГА ӨГДӨГӨӨРӨӨ АЛДАРТАЙ ОЮУТОЛГОЙ |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |