МАН-ыхан өчнөөн хагарч, тэр ч тоогоороо эвлэрч байгаа. Төрийн гурван өндөрлөгийн эвлэрч, муудах шалтгаан нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт болоод байна.
Таван жилийн өмнө Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг суудлаас нь унагаж, сэнтийд нь дахин тухлуулахгүй гэх дээ МАН, АН гэлтгүй “зүтгэсэн”. 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхийлөгчтэй холбоотой зүйл заалтад өөрчлөлт оруулж, хугацааг нь сунгасан ч дахин сонгогдох эрхийг нь хязгаарласан. Тодруулбал, 2019 оноос өмнө Үндсэн хуулийн 30-р зүйлийн 3-т зааснаар ”Ерөнхийлөгчөөр 45 нас хүрсэн сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга суусан, Монгол Улсын уугуул иргэнийг дөрвөн жилийн хугацаатай сонгоно” гэсэн хууль үйлчилж байлаа. Харин үүнийг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр “Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаатай нэг удаа томилно” хэмээн өөрчилсөн билээ. Нэг ёсондоо өмнөх хуулиараа Ерөнхийлөгчөөр хоёр удаа сонгогдож чадвал найман жил суух бүрэн эрхтэй байсан бол одоогийн хуулиар зургаан жилд нэг удаа суухаар болсон. Ингээд Х.Баттулга “явсан”.
Тэгвэл МАН, АН-гүй зүтгүүлж, өөрчилсөн Үндсэн хуулийн дээрх заалт хоёр жилийн дараа болох Ерөнхийлөгчийн сонгуульд чөдөр, тушаа болж эхэллээ. МАН-ынхан өөрсдийнхөө мэхэнд өөрсдөө унаж, улсыг удирдах эрх мэдэлдээ “дөнгө” тавьжээ. Тэгээд үүнийгээ өөрчлөх ажлыг өрнүүлж эхэлсэн бололтой. Тодруулбал, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд зориулж, түүнд ашигтай байхаар 2025 оны хоёрдугаар сард багтааж хийхээр эрх баригчид ярьж эхлээд байгаа. Ийм бор шувуу УИХ-ын ээлжит сонгуулийн дараа бүр ч хүчтэй нисэх болов. Сонгуулиа хийгээд, саарал ордондоо залраад авсан МАН-ынхан дараагийн нүүдлээ эхлүүлсэн нь энэ.
Ерөөсөө л Засгийн газар, УИХ-ын гол ажил нь ҮХНӨ болж. Тэд дэндүү яарч байна. Энэ ч утгаараа эрх баригчдын “зодоон” хөшигний цаана хүчтэй өрнөж эхэлжээ. Ерөнхийлөгчийг дөрвөн жилд хоёр удаа сонгогдох эрхтэй байх хуучин заалтыг сэргээж, Ерөнхийлөгчийг бүх ард түмний саналаар бус, парламентаас сонгодог байх хуулийн өөрчлөлтийг зүтгүүлж эхлэхээр бэлтгэж байж болзошгүй. Энэ нь эрх баригчдийг олон бүлэглэлд хөтөлж байгаа гэсэн үг л дээ.
Үнэндээ, энэ одоогийн Ерөнхийлөгчид зориулсан “хөзөр”. Түүнийг улс төрд гол дүр, улсын “эзэн” байлгах гэж намынх нь дүү нар, бусад фракцын үзэлцэж байгаа гэсэн үг.
“Одоо дахиад өөрчлөхгүй, одоо ингээд болсон” гээд өөрчилсөн Үндсэн хуульд дахиад нэмэлт өөрчлөлт оруулах боломжтой юу, боломжгүй юу гэдэгт бид хариулт хайлаа. Хуульч Д.Үүрцайхаас энэ асуудлаар тодрууллаа.
-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулна гэх яриа гараад байгаа. Энэ боломжтой юу?
-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ямар ч боломжгүй. Найман жилийн дотор Үндсэн хуулийг өөрчилж болохгүй. Энэ нь Үндсэн хуулийн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын хуулинд тодорхой заагдсан байгаа.
-Ерөнхийлөгчтэй холбоотой хуучин заалтыг сэргээх боломж байгаа юу. Ямар тохиолдолд өөрчлөх боломж байгаа вэ?
-Ямар ч арга байхгүй, боломжгүй. Ерөнхийлөгчийг дөрвөн жилд хоёр удаа сонгогдох эрхтэй байх заалтыг сэргээж болзошгүй гэх яриа сонсогдсон. Гэхдээ энэ бол боломжгүй. Найман жилийн дараа Үндсэн хуулийг тогтоогч өөрөө өөрчлөх боломжтой.
-Үндсэн хуулийн цэц шийдэхгүй юм байна, тийм үү?
-Үндсэн хуулийн цэц ч Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг Үндсэн хууль зөрчсөн байгаа гэж үзэх эрхгүй байгаа.
Үндсэн хуулийн цэцийн дээр хөх тэнгэр байхаа болиод удсан, үнэндээ. Хуульчийн тайлбарлаж буйгаар дээрх заалтыг сэргээх, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ямар ч боломжгүй юм байна. Тэгвэл энэ өөрчлөлтийг эрх баригчид хэрхэн хийх вэ.
“Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг Цэц хянахгүй” гэх хуулийг хүчингүй болгох аргаар Ерөнхийлөгчтэй холбоотой заалтыг сэргээж болзошгүй ч энэ нь маргаан үүсээд явж байгаа. Эндээс харвал, боломжгүй, аргагүй болж мухардах нь. Иймээс Үндсэн хуулийн “толгой”-д Цэц бий юү, МАН бий юү гэдгийг харах л үлдэж байна.
| ҮНДСЭН ХУУЛИЙН “ТОЛГОЙ”-Д ЦЭЦ БИЙ ЮҮ, МАН БИЙ ЮҮ |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |