Цагтаа Н.Энхбаяр. Ц.Элбэгдорж хоёр Х.Баттулга, У.Хүрэлсүх хоёр шиг нөхөрлөж, улс төрийн тавцанд ханцуйдаа гараа барилцан, хамтарч байлаа. Улс орны элдэв хэрэг, хууль, шүүх, цааз, дотоод гадаадын хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, үндэсний том үйлдвэрүүд, орлого зарлага, бодлого, унах, босох гээд бүх л цагт ил биш ч бие биедээ чухам найртай хамтрагчид байж, багагүй зүйлийн ард гарч байв.
Гол нь ямар ч сайхан үерхэл, нөхөрлөл, андлалыг улс төрийн эрх мэдэл, албан тушаал хөсөрт унагадагийн жишээ давтагдах бололтой. Тодруулбал, сайхан хоршил үзүүлж асан Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж хоёр ард түмний нүдэн дээр эрх мэдлийн төлөө хоёр тийш харж, сүүлдээ намхан нь өндрийнхөө “оймсыг гозолзуулж”, аавын хаалга татуулсан. Түүнээс хойш Н.Энхбаяр МАХН-ыг байгуулж, улс төрийн гуравдагч том хүчин болгож, намынхан нь УИХ-ын гишүүн, сайд, дарга нар болж байлаа. Харамсалтай нь, тэр хэчнээн хичээж, ард түмэнд дахин нэр хүндтэй болж чадсан ч УИХ-ын сонгуульд нэр дэвшиж чадалгүй өдийг хүрсэн билээ. Өөрөөр хэлбэл, Ц.Элбэгдорж түүний улс төрд дахин орох бүх боломж, гарц болгоныг хаасан гэсэн үг. Өдгөө ч тэд бие бие рүүгээ хяраастай, боломж гарвал л улс төрөөс “нухчих” бодолтой явдгийг тэдний олон үйл явдал, яриа, мэдэгдлүүд нь гэрчилнэ.

Яг үүн шиг өнгөрсөн дөрвөн жилд олны нүднээс далдхан мөртлөө зорилго санаа нэгтэй гэмгүй нөхөрлөж, Монгол төрийн ажлыг цалгардуулалгүй урагшлуулж ирсэн Х.Баттулга, У.Хүрэлсүх нар хоёр тийш боллоо. Тэдний эрх мэдлийн төлөөх зодоон хэрхэн үргэлжлэхийг хэлэх боломжгүй ч, намхан нь өндрийгөө яаж ийж байгаад улс төрөөс нэг мөсөн "явуулчихдаг"-ийг мартаж болохгүй. Учир нь, У.Хүрэлсүхийн өнөөгийн хүч, ааш аяг тэр цагийн Н.Энхбаярын эрх мэдэлтэй, аархуу, бяртай, бүгд түүнийг тойрон хүрээлж байсан цагийг эрхгүй санагдуулаад байгаа. Өөр нэг зүйл нь, өндөр нь намхандаа "дийлдээд" ирэхээр тойрон хүрээлэгчид нь улс төрийн дараагийн нүүдлээ хийхээр эргэж ч харахгүй алга болдог юм билээ.
Албан тушаалын амтанд ороогүй байхдаа нөхөрлөөд, амтшаад, шунаад ирэхээрээ хамгийн ойрын хүнээ түлхдэг жишээ дэлхийн улс төрийн түүхэнд манай энэ дөрвөөр тогтохгүй өч төчнөөнөөрөө л бий.
Тэдний эрх мэдлийн төлөөх зодоон хэрхэн үргэлжлэхийг хэлэх боломжгүй ч намхан нь өндрийгөө яаж ийж байгаад аавынх руу “явуулчихдаг”-ийг мартаж болохгүй
| НАМХАН НЬ ӨНДРИЙГӨӨ “ЯВУУЛЧИХДАГ” ЖИШИГ ДАВТАГДАХ ВИЙ |
|
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |