Нэгэн үе Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг улс төр дэх попын хаан гэдэг байлаа. Тэгвэл одоо түүний залгамжлагчаар УИХ-ын гишүүн, БШУ-ы сайд асан, өдгөөгийн Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан тодорч байгаа бололтой. Тэрбээр гаргасан шийдвэр бүрийнхээ араас попорч, “Би л хийлээ. Надаас өөр хүн байсан бол хийж чадахгүй нь” гэж байгаа аятай мэдэгддэг. Тус мэдэгдлийнх нь доор төлбөр авсан троллчид нь ч магтахыгаа, “долоох”-ыгоо мартахгүй. Тэрбээр харагддаг шигээ өөгүй нэгэн биш болохыг, Богд уулын аманд хувийн 11 компанидаа газар авсныг бид мэдээлж байсан билээ.
Өдийгөөс гурван жил есөн сарын өмнө буюу 2021 оны нэгдүгээр сарын 30-нд БШУ-ы сайдаар Л.Энх-Амгалан томилогдож, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ яаманд нь очиж, ёслол төгөлдөр тамгыг нь гардуулж байлаа. Ингэхдээ Ерөнхий сайд “Шинжлэх ухааны нээлтийг эдийн засагжуулахын тулд нэгдсэн кластер хэлбэрт оруулж, салбарт дорвитой ахиц гаргах хэрэгтэй байна. Боловсролын салбар дэлхийд өрсөлдөх чадвартай байх ёстой. УИХ-д гурван удаа сонгогдон ажилласан туршлагатай түшээг салбарын сайдаар томиллоо. Боловсрол, шинжлэх ухааны салбарт олон өөрчлөлтийг гаргана гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм. БШУ-ы сайд Л.Энх-Амгалан ч “Монгол Улсынхаа боловсрол, шинжлэх ухааны хөгжлийн төлөө салбарын яамны хамт олонтойгоо нэг баг болж ажиллана” хэмээн мэдэгдэж, монголчуудад ч түүнээс хүлээх хүлээлт их байсан юм. Ийн хүлээлт үүссэн нь түүний боловсролтой холбоотой. Учир нь тэрбээр ОХУ-ын Санкт-Петербургийн их сургууль, АНУ-ын Дакотогийн их сургууль, БНСУ-ын Хангдоны их сургуулийг төгссөн юм. Гэвч боловсролтой болгонд шийдэл байдаггүйг, тэдэнд итгэж болохгүйг өнгөрсөн гурав гаруй жилийн хугацаанд тэр хангалттай харуулсан. БШУ-ы сайдаар ажиллаж байх хугацаандаа Боловсролын зээлийн сангаас зээл авсан хүмүүсийн мэдээллийг ил болгож, гэрээний үүргээ биелүүлээгүй, татвар төлөгчдийн мөнгөөр “тоглосон” хүмүүсийг зарлаж байв. Гэтэл нидэр дээрээ түүний эхнэр болон төрсөн дүү нь тус сангаас зээл авч суралцаад төлбөрөө төлөөгүй нь ил болсон. Үүний дараахан сайд маань эхнэрийнхээ зээлийг төлснөө цахим хуудастаа гавьяа аятай мэдэгдсэн юм. Түүнчлэн дарга нарын хүүхдүүд ар, өврийн хаалга хэрэглэн тус зээлд хамрагддаг, эргээд зээлээ төлдөггүй гэх мэдээллийг “дарах” зорилгоор “Гадаадад сурч байгаа оюутнууд амиа хорлоход хүрч байна” хэмээн “айлгасан”. Мөн тэрбээр хэлсэн шигээ хамт олонтойгоо нэг баг болж ажиллаж чадаагүй. “Боловсролын зээлийн мэдээллийн санд ажиллаж байсан О.Сийлэгмаа нь сүүлийн үеийн бүх мэдээллийг хард дискэнд хуулж аваад устгасан” гэж мэдээлснээсээ тав хоногийн дараа “Боловсролын зээлийн сантай холбоотой мэдээлэл устсан гэдэг нь үндэслэлгүй” хэмээн өмнөхөө үгүйсгэж байлаа. Дараа нь О.Сийлэгмаагаас уучлал гуйж, үргэлжлүүлэн ажиллахыг урьсан байдаг. Энэ мэт тэрбээр боловсролын салбарт шинэчлэл хийх гэж байгаа мэт дүр эсгэсээр дөрөв орчим жилийг үр дүнгүй өнгөрүүлсэн. Ерөнхий сайдын “Монголын боловсролын салбар дэлхийд өрсөлдөх чадвартай байх ёстой” гэх захиасыг, олон өөрчлөлтийн эхлэлийг ч тавьж чадаагүй. Түүний ярьдаг нь цэцэрлэгийн сугалааг байхгүй болгож, хүртээмжийг нэмсэн нь. Гэхдээ үүнийг тэр ганцаараа хийгээгүй бөгөөд УИХ, Засгийн газар, нийслэлийн түвшинд хөрөнгө “хаяж” байж хийсэн ажил юм. Гэсэн ч 30 хүүхэд сурах ёстой цэцэрлэгийн нэг ангид 60 хүүхэд сурч, сургуулиуд байр түрээслэсэн ч гурван ээлжээр хичээллэх нь арилаагүй. Тэрбээр өнгөрсөн хугацаанд попорсноос өөрөөр хийж, хэрэгжүүлсэн зүйлгүй, ам ажил хоёр нь зөрсөөр өнөөдрийг хүрэв.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд болоод ч түүний попрол нь дууссангүй, улам бүр хүрээгээ тэлсээр байна. Хамгийн сүүлийн жишээ бол тэрбээр цахим хуудастаа “Хугацаагүй өвчний оноштой /97 төрөл/ 20,200 хүнийг жил бүр дуудаж группийн хурлаар оруулдаг байдлыг болиулсан” хэмээн мэдэгдлээ. Гэвч иргэд үүнийг нь “Ажил хэрэг болоогүй, сайд попрохоо боль” гэжээ. Мөн аутизмтай хүүхдийн ээж “Аутизмтай хүүхдийг сая нэг жилээр л асаргаанд оруулсан шүү. Дэлхийн хаана ч хугацаатай, эдгэдэг аутизм гэж байхгүй. Нэг жилд нээх манай амьдрал өөрчлөгдөөд байх юм ч байхгүй” гэв.
Хэзээ ч эдгэхгүй өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг ахин дахин хуралд оруулж, “эдгэж үү” гэж шалгадаг улс манайхаас өөр байхгүй болов уу. Өнөөдөр тайруулсан гар, хөл, хөдөлмөрийн чадварын алдагдал, аутизм нь маргааш гэнэт эрүүл болчихгүй нь хэнд ч ойлгомжтой. Иргэд ч “Нэгэнт ургахгүй гар, хөлийг жил бүр ургаагүй гэж үзүүлээд, нөгөө хэд нь зөвлөлдөөд, яагаад ургахгүй байгааг нь гайхаж гайхаж группийг нь сунгадаг. Цаашид хэвийн үйл ажиллагаатай болохгүй гэж оношилсон мөртлөө дараа жил нь дахин дуудаж, эмч нарын хурлаар оруулаад өнөөх онош хэвэндээ эсэхийг баталгаажуулна гэдэг шившиг” гэдгийг хэлж байна.
Эдгэхгүй өвчтэй хүмүүсийг жил бүр группийн хурлаар оруулдаг байдлыг болиулсан сайдын шийдвэр зөв үү гэвэл зөв. Гэхдээ өнөөдрийг хүртэл иргэдийгээ доромжилж ирсэндээ төрийн өмнөөс уучлал гуйх ёстой атал баатар адил өөрөөрөө бахархаж байгаа аятай мэдээлэх нь буруу. Бараг “Би тулдаа л эдгэшгүй өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг байн байн группийн хуралд оруулдаг байсныг болиуллаа. Надад талархаарай” гээд байгаа юм даг уу даа. Иргэдийгээ хөгжлийн бэрхшээлээ, өвчнөө нэг биш, нэлээн хэдэн удаа, заримдаа жил бүр түмний өмнө батлах ёстой мэт төр нь дорд үзчихээд, салбарын сайд нь үүнийг өөртөө нэр төр, алдар хүнд олох хэрэгсэл болгон ашиглах нь сайд хүнд баймааргүй л үйлдэл. Шийдвэр гаргах бүрдээ попрохоо болих хэрэгтэй, Л.Энх-Амгалан сайд аа. Хийх ёстой ажлаа хийснийхээ төлөө, хийнэ гэж албан тушаал ахисныхаа төлөө ялархахаа болих хэрэгтэй, энэ улстөрчид.
| ПОП Л.ЭНХ-АМГАЛАН |
|
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |