Эрдэмтэн, мэргэд нь хүйтэн шалан дээр доороосоо жиндэж, дэлгэсэн номоо “Хүн худалдаж аваасай” хэмээн битүүхэн горьдож сууна. Харин эх орноо худалдаж, газар наймаалдаг түшээтүүд төрийн оронд тухалж, эрх ямбын төлөө улайран тэмцэж байна гэхэд хилсдэхгүй. Хүн төрөлхтний соён гэгээрэл, оюун санааны түүчээ болсон хүмүүс нь нойр, хоолоо хугаслан байж, хэдэн жилээр судалгаа хийж, бүтээл туурвидаг. Гэвч тэдний бүтээлийг үнэлэх төр байхгүйгээс болоод намрын сэрүүнд төв талбайд зогсоод ном зарж байна. Хажуугаар зөрсөн нэгнийг “Ном аваасай” хэмээн нууцхан хүсэж, битүүхэн горьдож байна. Гэтэл газар наймаалсан нь зиндаа ахиж, дээдсийн хүрээлэл рүү орж байгаа гэхэд хилсдэхгүй. Үүнээс гадна газрын наймаачдаас болж олон хүүхэд сурч боловсрох, тоглож наадах боломжгүй болсныг энд дурдах нь бараг л илүүц биз.
Хажуугаар зөрсөн нэгнийг “Ном аваасай” хэмээн нууцхан хүсэж, битүүхэн горьдож байна.
Тухайлбал, Хотын дарга сэтэртэй үе үеийн газрын наймаачдын сувдаг сэтгэл, цуцашгүй шуналын гайгаар нийслэлийн олон сургууль, цэцэрлэг эзэмшил газраа алдаж, хүүхдүүдийнх нь хөл “тушигджээ”. Хотын төвийн газруудаа худалдаж дуусаад, дараа нь Туулын бургасыг хядаж, Сэлбийн эргийг сэтэлж арилжаад, адагт нь сургууль, цэцэрлэгүүдийн гаднах эзэмшил газруудыг ч ийнхүү “дуусгажээ”.

Хичээлийн умгар өрөө, биеийн тамирын давчуу зааландаа мөнхөд байг гэсэн шиг саравч сүүдрэвч, сагсан бөмбөг, хөл бөмбөгийн зориулалттай талбайнуудыг нь зараад идэцгээчихжээ, тэд. Хүүхдүүдийн гүйж харайж, тоглож наадах зориулалттай газрыг хэдхэн халтар төгрөгөөр ханцуй дотроо наймаалцаж байхдаа тэд юу бодож байсан бол. Ирээдүйн Монгол Улсыг манлайлах олон залуусын сурах, эрдэмтдийн зааж сургах тэр бүх боломжийг үгүй хийжээ.
Хотын дарга сэтэртэй үе үеийн газрын наймаачдын сувдаг сэтгэл, цуцашгүй шуналын гайгаар нийслэлийн олон сургууль, цэцэрлэг эзэмшил газраа алдаж, хүүхдүүдийнх нь хөл “тушигджээ”
Тиймээс хөөрхий эрдэмтэд нь жил бүрийн “Номын баяр”-ыг хүлээж, олсон хэдэн төгрөгөөрөө ахуй амьдралаа тэтгэж чадахгүй байна. Арга буюу хүйтэн шалан дээр зогсож, ном зарж зогсоо нь өрөвдөм. Үүнээс гадна зохиолч, сэтгүүлч, яруу найрагчид өөрсдийн бүтээлийг эмхэтгэн уншигчдадаа хүргэдэг. Гэвч тоотой хэдийг зараад, үлдсэнийг нь таньдаг нэгэндээ бэлэг болгоод барьчихдаг. Яг үнэндээ, Монголд номын цагаан буян хийсэн хүн ядруухан амьдарч байна. Харин улсын үндэс, тусгаар тогтнолын баталгаа болох газраа арилжсан хүмүүс чинээлэг амьдарч байгаа нь өнөөгийн Монгол Улсын эмгэнэл гэлтэй.
| УЛСАА ХУДАЛДАЖ, ТОНОН ДЭЭРЭМДЭГСЭД ТӨРИЙН ОРДОНД, УХААНАА ШАВХАЖ, НОМ БИЧИГСЭД ХҮЙТЭН ЧУЛУУН ДЭЭР СУУЖ БАЙНА, МОНГОЛД |
|
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |