Сонгуулийн сурталчилгааны хугацаанд нийгмийг цочроосон харамсалтай хэрэг гарлаа. Тодруулбал, УИХ-ын сонгуулийн I тойрог, Өвөрхангай аймгийн Сант суманд Ардчилсан намаас нэр дэвшигчийн намын ухуулагчаар ажиллаж байсан иргэнийг МАН-ын гишүүн дэмжигч амийг нь хохироосон байж болзошгүй хэрэг гарч, хууль хяналтын байгууллагаас шалгаж байна. Тухайн гэмт этгээд нь МАН-аас нэр дэвшигч Г.Сайханбаярын ухуулагч байсан гэдэг нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байгаа. Мэдээж гэм буруутай хэн нь гэм буруутай вэ гэдгийг хууль хяналтын байгууллага тогтооно.
Тэгвэл Сонгуулийн хуульд асар том хуулийн цоорхой үүссэн байж болзошгүй байгааг энд сануулах гэсэн юм. Өөрөөр хэлбэл, уг хэрэгтэй холбогдуулан МАН-ын намаас нэр дэвшигч Г.Сайханбаярыг УИХ-ын ээлжит сонгуулийн нэр дэвшигчээс татаж авах улс төрийн шийдвэр гаргасан. Энэ талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Өвөрхангай аймгийн Сант суманд энэ сарын 15-16-нд шилжих шөнө хүний амь хохирсон харамсалтай хэрэг гарсан. Хохирогчийн ар гэр, төрөл төрөгсдөд эмгэнэл илэрхийлж байна. Энэ хэрэгт холбогдон шалгуулж буй П.Отгонбаатар нь МАН-ын нэр дэвшигч Г.Сайханбаярын ухуулагчаар ажиллаж байсан тул Г.Сайханбаярт ёс зүйн хариуцлага хүлээлгэж, нэр дэвших эрхээс хасах улс төрийн шийдвэр МАН-ын сонгуулийн Төв штабаас гаргаж байна. Хууль хяналтын байгууллагын дүгнэлт гартал уг асуудлыг улстөржүүлэхгүй байхыг бусад нам эвслээс хүсэж байна” хэмээн мэдэгдсэн.
СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН 32.13-Т ЗААСНААР НЭР ДЭВШИГЧЭЭР БҮРТГЭХ ТУХАЙ ШИЙДВЭР ГАРСНААС ХОЙШ НЭР ДЭВШИГЧЭЭС ТАТГАЛЗАХЫГ ХОРИГЛОНО ГЭХ ЗААЛТААР ХЭРЭГТНҮҮДЭЭ ХАМГААЛЖ ҮЛДЭХ ҮҮ
.jpeg)
Харамсалтай нь, нэр дэвшигчийг улс төрийн шийдвэрээр байна уу, өөрийнх нь хүсэлтээр байна уу аль нь ч байсан сонгуульд нэр дэвшсэн л бол буцааж татах хуулийн зохицуулалт байхгүй гээд цагаан дээр хараар дурайтал биччихжээ. Тодруулбал, Сонгуулийн тухай хуулийн 32.13-т зааснаар Нэр дэвшигчээр бүртгэх тухай шийдвэр гарснаас хойш нэр дэвшигчээс татгалзахыг хориглоно гэж заасан. Тиймээс МАН улс төрийн шийдвэр гаргасан ч Г.Сайханбаяр нэр дэвшигчийг эргүүлэн татах, саналын хуудаснаас нэрийг нь авах боломжгүй юм байна. Энэ талаар Сонгуулийн Ерөнхий хорооноос тодруулахад "Нам нь нэр дэвшигчээ татна гэж зарласан учраас нэр дэвшигч сонгуулийн кампанит ажлаа зогсоож болно. Гэхдээ тухайн нэр дэвшигчийн нэрийг саналын хуудсаас хасах боломжгүй. Нэр нь саналын хуудаст бичигдснээрээ бичигдэнэ. Хэрвээ энэ хүн олонхын санал авч, парламентад сонгогдвол нам нь хүнээ эргүүлэн татах эсвэл өөрөө татгалзах эрх зүйн зохицуулалттай" хэмээн мэдэгдлээ.
Нэг ёсондоо энэ хуулийн заалтаар УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг Сонгуулийн ерөнхий хороо албан ёсоор бүртгэсэн л бол сонгуулийн сурталчилгааны хугацаанд хулгайч, дээрэмчин болсон ч хуулийн цоорхойгоор халхавчлуулж, цаашлаад УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрхээр хамгаалуулж мэдэх хариуцлагагүй зохицуулалт байна.
УИХ-Д НЭР ДЭВШИГЧИД УИХ-ЫН ГИШҮҮН ШИГ ХАЛДАШГҮЙ ДАРХАН ЭРХТЭЙ ЮҮ
УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 35.2-т Зөрчил болон гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл хэргийн болон зөрчлийн газарт нотлох баримттай нь баривчилснаас бусад тохиолдолд нэр дэвшигчид холбогдуулан Сонгуулийн ерөнхий хорооны зөвшөөрөлгүйгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх болон зөрчил шалган шийдвэрлэх дараах ажиллагаа явуулахыг хориглоно гэх заалт бий. Ингээд харахаар УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн бол УИХ-ын гишүүний адил халдашгүй дархан эрхтэй болж байгаагаас ялгаагүй хуулийн эрх зүйн орчин энд байна. Сонгууль болгоны өмнө л Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулдаг гэх шүүмжлэл байсаар ирсэн ч нэр дэвшигчийг татах талаарх ямар зохицуулалтгүй явж ирсний уршигаар өнөөдөр улстөрчид, сонгуульд горилогчид улс төрийн, ёс зүйн ямар хариуцлага хүлээх боломжгүй болж байгаа бодит жишээг бид нүдээрээ харлаа. Цаашлаад хуулийн цоорхойн ард дарагдаж үлдсэн асуудлууд ч байхыг үгүйсгэхгүй юм.
Хэдийгээр уг хэргийн үнэн мөнийг хууль шүүхийн байгууллагаас тогтоох ч улс төрийн нам ёс зүйн хариуцлага хүлээх, нэр дэвшигчид хариуцлага тооцох эрх зүйн зохицуулалт үгүйлэгдэж байна. МАН-аас гаргасан энэ улс төрийн шийдвэр нэр төдий мэдэгдэл болж, харин ч ард түмнээс оноо аваад үлдэж мэдэх вий гэдэг болгоомжлол эргэлзээ олны дунд үлдээ.
Нөгөө талаараа энэ асуудал нийгэмд гарсан нэг дуулианаар нөгөөг нь дардаг дараад өнгөрөөдөг ужгирсан арга барилаар замхраад үлдэх вий дээ.
Тиймээс улс төрд үүссэн энэ хуулийн цоорхойг нэн даруй нөхөх шаардлагатай байгааг дахин сануулъя. Өөрөр хэлбэл, хэрэгтэн байсан ч нэр дэвшилтээс таталгүй, дархан эрхээр хамгаалуулж мэдэх хуулийн цоорхойг нөхье, СЕХ-ны дарга аа.
| ХЭРЭГТЭН БАЙСАН Ч НЭР ДЭВШИЛТЭЭС ТАТАЛГҮЙ, ДАРХАН ЭРХЭЭР ХАМГААЛУУЛЖ МЭДЭХ ХУУЛИЙН ЦООРХОЙГ НӨХЬЕ, СЕХ-НЫ ДАРГА АА |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |