Монгол залуусын тал нь гадаад хөдөлмөр эрхэлж, үлдсэн нь эх орондоо зээлээс зээлийн хооронд амь зууж байна. Өглөөнөөс орой хүртэл ажиллаад цалин нь амьдралд хүрэлцдэггүй. Тиймээс арга буюу өндөр хүүтэй, авахад амар зээлийн аппликейшнаас зээл авч идэх хоолоо бэлдэж байна. Гар хурууныхаа арьсыг зумлан байж хөдөлмөрлөөд цалин нь ердөө зээлийнхээ хүүг дараад л дуусдаг аж. Судалгаагаар 10 хүн тутмын зургаа нь гар утасны аппликейшний зээлтэй байна. Тэр дундаа ажил хийж, хөдөлмөрлөх насан дээрээ яваа залуус дийлэнх хувийг эзэлж буй.
Гар хурууныхаа арьсыг зумлан байж хөдөлмөрлөөд цалин нь ердөө зээлийнхээ хүүг дараад л дуусдаг аж
Нийгмийн даатгал төлдөггүй залууст гар утасны аппликейшний зээл авахад амар байдаг аж. Учир нь банкууд нийгмийн даатгал төлөөгүй иргэнд зээл олгохгүй, шалгавар өндөртэй байдаг. Тиймээс банкны шалгуурт тэнцэхгүй залуус мөнгөний шаардлага гарахаараа утасны аппликейшнээр зээл авч ашигладаг байна. Мөн энэ талаараа ойр дотныхоо хүнд хэлж, тойрог маягаар хүрээ тэлдэг бөгөөд зарим тохиолдолд зээлээ бүү хэл зээлийнхээ хүүг ч төлж чадахгүй Зээлийн мэдээллийн сант хар тамга даруулдаг аж. Яг үнэндээ өр зээлэндээ баригдсан ядуу айлыг толгойлж яваа эр хүн нь энд тэндээс мөнгө зээлээд шоудчихдаг. Гэрт нь өлсгөлөн хүүхдүүд шороотой бохир орчинд арай хийн амь зууж байгаа гэхэд хилсдэхгүй. Энэ бол бидний бодит төрх.

2023 онд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд ирэх хүний тоо эрс нэмэгдсэн тухай тус эмнэлгээс мэдээллэж байв. Мөн Эмнэлэгт хандаж буй үйлчлүүлэгчийг насны байдлаар нь ангилвал 20-40 насныхан дийлэнх хувийг эзэлж байсан юм
Монгол Улсад толгойтой үснээс их гар утасны зээлийн аппликейшн байна гэхэд буруутахгүй. Эдгээр аппликейшнууд ББСБ нэрийн доор үйл ажиллагаа явуулдаг бөгөөд иргэдийн санхүүгийн байдлаас хамааран 100 мянган төгрөгөөс дээш зээл олгодог байна. “Өр баригдаж, өтөнд идэгдэн” гэгчээр залуус багадаа зургаагаас долоон гар утасны аппликейшн ашиглаж зээл авдаг аж. Үүнээс гадна аппликейшний зээл авч цахим мөрийтэй тоглоом тоглож халаасаа нэвт цоолуулж байна. Тухайлбал, Монгол Улсад мөрийтэй тоглоомыг зохион байгуулахыг хуулиар зөвшөөрдөггүй ч энэ төрлийн тоглоом олон хүний хангалуун сайхан амьдралыг хар нүхрүү чирж байгаа билээ. Байр, автомашинаа зарж цахим мөрийтэй тоглосон залуу 1.2 тэрбум төгрөг алдаж, өрөнд орсон талаар цахим ертөнцөд шуугиан тарьж байсан. Мөн олон залуу өрөнд орж, амиа хорлох тохиолдол гарч байв. 2023 онд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд ирэх хүний тоо эрс нэмэгдсэн тухай тус эмнэлгээс мэдээллэж байв. Мөн Эмнэлэгт хандаж буй үйлчлүүлэгчийг насны байдлаар нь ангилвал 20-40 насныхан дийлэнх хувийг эзэлж байсан юм. Тэгэхээр залуус гар утсаараа зээл авч, цахим ертөнцөд мөрийтэй тоглож, амь амьдралаа баллуурдаж байна. нийгмийн асуудал талаас нь харах юм бол энэ нь иргэдийн амьдралын чанар, орлого ямар байгаа вэ гэдэгтэй холбогдоно. Авч байгаа цалин нь амьдралд нь хүрэхгүй, хийж байгаа ажилдаа тохирсон хөлс авахгүй болохоор өөр орлогын эх үүсвэр хайх нь мэдээж. Хүний хэрэгцээ хязгааргүй боловч нөөц хязгаарлагдмал учраас ингэх нь буруу ч биш. Гэхдээ мөрий тавьж мөнгө олъё гээд сохор азандаа найдаад эхэлбэл энэ буруудахын цондон. Хялбар аргаар мөнгө олох энэ хүсэл нь хүмүүсийг санхүүгийн хүндрэлд оруулж буй. Мөрийтэй тоглоомонд орсон, бооцоо тавьсан хүн бүр баяжаад байдаггүй гэдгийг сэтгэл зүйчид, хууль хяналтын байгууллагынхан болон хаширсан хүмүүс сануулдаг. Гэвч “Үнэгүй бяслаг хавханд л байдаг” гэдгийг алдаж байж л ухаарах ёсгүй баймаар.
| АППЛИКЕЙШНИЙ ЗЭЭЛЭНД БАРИГДСАН ЗАЛУУ ҮЕ |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |