Бэлчээрийн даац ихдэж, хаа сайгүй цөлжилт нүүрлээд эхэллээ. Энэ бүхний эхлэл малчид өөрсдөө боллоо. Малыг чанар талаас нь өсгөхгүй тоонд анхаарч малчин болгон бараг мянгат болж улаан тууз зүүж байна. Цагаан сарын өмнө олон мянгат малчин төрж, улс төрийн томчууд гэрээр нь зочилж шагналыг нь гардуулдаг уламжлал тогтсон гэхэд хилсдэхгүй.
Монгол Улсад малын тоо, толгой сүүлийн жилүүдэд тогтвортой өсөж байгаа билээ. Малчдын ашиг орлогын хувьд сайн хэрэг. Гэтэл байгаль орчинд таагүй үзэгдэлийн нэг болж байх жишээтэй. Мал сүргийн тоо 2018 он гэхэд л 66,5 сая байсан нь бэлчээрийн даац ямар болсон талаар авч үзсэн судалгаа байна. Бэлчээрийн даац хэтрэх нь хөрснөөс дээш цухуйсан ургамлыг нөхөн төлжих чадваргүй болгодог. Ингэснээр ургамлын үндэс нь үхжиж, бүрмөсөн устна. Ус цаг уур, байгаль орчны хүрээлэнгийн мэдээлснээр 2017-2018 онд улсын нийт нутгийн талаас илүү хувьд бэлчээрийн даац хоёроос тав дахин хэтэрсэн байна. Олон жил бэлчээрийн даацыг ийнхүү хэтрүүлэн ашиглаж талхлуулсан нь цөлжилтийг улам эрчимжүүлжээ.
Монгол Улсад мянгат малчингүй аймаг, сум байхгүй болох нь ээ. Малчин бүр улаан тууз зүүж, мянган малаараа гайхуулах болоод байна
Сүүлийн 60 жилийн агаарын дундаж температур Монголд дэлхийн дулаарлын төвшнөөс бараг гурав дахин их буюу 2.1 хэмээр нэмэгдсэн байна. 2010-2039 онд 1.37 болох төлөвтэй аж. Температур 1.5-2.5 хэмээр нэмэгдэхэд биологийн төрөл зүйлийн 20-30 хувь нь мөхөх аюултай гэдэг. Хур тунадасны горим өөрчлөгдсөний нөлөөгөөр говь, хээрийн зааг бүс нутгаар ургамлын ургаж эхлэх хугацаа 1980 оныхтой харьцуулахад бүтэн нэг сараар хойшилжээ. Тал хээр, говийн бүсийн нутгаар шороон шуурга ихэссэнээс шуургатай өдрийн тоо 1960 оноос хойш дөрвөөс тав дахин нэмэгдсэн. Ийм олон нөхцөл байдлаас цөлжилт манай улсад газар авч байгалийн тэнцвэрт байдлыг алдагдуулаад зогсохгүй, цөлжилтөд нөлөөлж байгаа бүх хүчин зүйлийн дийлэнх нь хөрс, ус, ургамал, байгалийн бусад баялгийг зүй бусаар ашигласнаас буюу хүний хүчин зүйлээс шууд хамааралтай байгаа нь ажиглагджээ. Харин тодорхой хувийг байгалийн үзэгдэл эзэлж байна.
Монголын тал нутагт өдрөөс өдөрт цөлжилт бий болж, намар өвөлгүй малчид оторлож, бэлчээрээс болж хэрүүл маргаан гарч байна.
Ерөнхийдөө цөлжилтийг үүсгэж буй хоёр гол хүчин зүйлийг хүний болон байгалийн хэмээн ангилж болно. Үүнээс хүний нөлөөлөл 87 хувийг, байгалийн хүчин зүйл нь 13 орчим хувийг эзэлдэг аж. Ийм хөдөөгийн малчид байгалаа хайрлаж, цөлжилтөөс сэргийлж, малын тоо толгойд биш, чанарт анхаарах цаг иржээ. Тэгэхгүй бол жилээс жилд мянгат малчин шинээр төрж, удахгүй Монгол Улсад мянгат малчингүй аймаг, сум байхгүй болох нь ээ. Малчин бүр улаан тууз зүүж, мянган малаараа гайхуулах болоод байна. Үүний цаана байгаль сүйдэж байгааг анхаарах нь зүйтэй. Жилийн жилд хувь хүний малд улсаас хөрөнгө мөнгө зарж, өвс тэжээлийг нь бэлтгэж, худаг усыг нь гаргаж өгдөг.
Тал хээр, говийн бүсийн нутгаар шороон шуурга ихэссэнээс шуургатай өдрийн тоо 1960 оноос хойш дөрвөөс тав дахин нэмэгдсэн.
Үүнээс гадна бэлчээр нутгийг нь ч зохицуулна. Малчдынхаа төлөө хормойгоо тосон зүтгэдэг төртэй. Тиймээс зуд зурхан тохиолдох төдий л нэмнээ, лаа шүдэнз гээд атга махныхаа мөнгийг илүүчилдэг нь нууц биш. Гэтэл Монголын тал нутагт өдрөөс өдөрт цөлжилт бий болж, намар өвөлгүй малчид оторлож, бэлчээрээс болж хэрүүл маргаан гарч байна. Нэг үгээр бол малчид малынхаа эзэн юм уу, мал нь малчдынхаа эзэн юм уу бүү мэд. Малынхаа чанар анхаарч чадахгүй, зарж үрж чадахгүй тоо толгойг нь өсгөсөөр байгаад улаан тууз зүүж, мянгат малчин болж, цөлжилт үүсгэхээ зогсооё.

| МОНГОЛЫН ХӨДӨӨГ ЦӨЛЖҮҮЛСЭН УЛААН ТУУЗТАЙ МАЛЧИД |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |