Жил бүрийн наадмаар хоёроос гурван бөх допингийн шинжилгээнд бүдэрдэг жишиг тогтоод удаж байна гэхэд хилсдэхгүй. 2002 оноос хойш өдийг хүртэл 38 бөх допинг гэх зүйлтэй нэр холбогдоод буй. Тэгвэл энэ тоо дахин нэмэгдэж магадгүй аж. Тухайлбал “Спорт ба допинг” хэлэлцүүлгийг Монгол бөхийн өргөөнд өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулсан. Энэ үеэр Олон улсын болон Азийн холбооны эмнэлэг, допингийн эсрэг холбооны гишүүн Н.Цогтсайхан дараах мэдээллийг өгсөн юм.
сүүлийн гурван жилд долоон бөхөөс допинг илэрсэн байна
Допингийн асуудал хурцдаж, эхлэхтэй зэрэгцээд Допингийн эсрэг үндэсний төвийн захирал Ж.Хатанбаатар АТГ-т шалгагдаж, гэр болон албан өрөөнөөс нь сэргээшийн төрлийн бодис олноор илэрч, түмний нүдийг орой дээр нь гаргасан. Олон жил үндэсний бөхөд бугшсан допингийн асуудлаас болж олон бөх хохирсон нь мэдээж хэрэг. Ж.Хатанбаатар, М.Булган нар нь бөхчүүдэд “Манайхаас допинг аваарай. Зах зээлийн үнээс хамаагүй хямд. Мөн шинжилгээгээр ямар нэг зөрчил гарахгүй. Найдвартай бүтээгдэхүүн байгаа шүү” хэмээн допинг шахдаг болохыг бөхчүүд дуу нэгтэй ярьж байсан билээ. Гэтэл саяхан болсон “Спорт ба допинг” хэлэлцүүлгийн үеэр гарсан 16 гэх тоо олныг анхаарлыг татаж байна. Тухайлбал бөх сонирхогчид “Сүүлийн гурван жилд нийт 16 бөхөөс допинг илэрсэн. Энэ жил 16 бөхөөс допинг илэрсэн байх боломжгүй” гэх бол зарим нь “Энэ тоо магадлалтай. Бөхчүүдийн дунд ийм яриа гараад удаж байгаа. Олны ам ортой” хэмээгээд буй. Тэгвэл сүүлийн гурван жилд долоон бөхөөс допинг илэрсэн байна. Тухайлбал,
2021 он: Б.Уртнасан /Аймгийн арслан/
2021 он: Н.Батсайхан /Аймгийн арслан/
2021 он: Б.Хадбаатар /Аймгийн арслан/
2022 он: Б.Лхагвадорж /Аймгийн арслан/
2022 он: Д.Ням-Очир /Аймгийн арслан/
2022 он: Т.Бэгзсүрэн /Улсын харцага/
2023 он: М.Бадарч /Улсын арслан/ гэх үндэсний бөхийн долоон тамирчнаас илэрчээ.

Олон жил үндэсний бөхөд бугшсан допингийн асуудлаас болж олон бөх хохирсон нь мэдээж хэрэг
Хэл ам, хэрүүл, тэмцлийн гол бай болсон допингийн асуудалд энэ жил үнэхээр 16 бөх бүдэрсэн юм биз. Нэг үгээр бол Допингийн үндэсний хороо бөхчүүдэд допинг шахаж, нэхсэн мөнгийг нь өгөөгүй тохиолдол нийтэд зарладаг” гэх олны үг үнэн болж таарав уу. Допингийн эсрэг үндэсний төвийн захирал Ж.Хатанбаатар шинжилгээний хариуг өөрийн хувийн мэйл хаягаараа хүлээн авдаг байсныг хууль хяналтын байгууллага тогтоож, мэйл хаягийг дахин сэргээхээр ажиллаж байгаа гэх мэдээлэл бий. Үнэхээр шинжилгээний хариуг хувийн мэйлээр хаягаараа хүлээн авдаг нь тогтоодож, шинжилгээний хариуг нааш, цааш болгож, мөнгө олдог нь илэрвэл 16 бөхөөс допинг илэрсэн байхыг ч үгүйсгэх аргагүй. Энэ 16 гэх тоо амны алдаа байв уу, эсвэл бодит үнэн үү. Үнэхээр 16 бөхөөс допинг илэрсэн юм биш биз.
| ДОПИНГИЙН ШИНЖИЛГЭЭНД 16 БӨХ БҮДЭРСЭН ГЭВ ҮҮ |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |