Нийслэлийн иргэдийн уур бухимдлыг хүргэж буй зүйлсийн нэг бол түгжрэл. Түгжрэлээс болж авто зам дээр жолоочид хоорондоо муудалцаж, гар зөрүүлэх нь энүүхэнд боллоо. Ажил төрөл, хамаг цагаа хий дэмий зам дээр түгжрэн өнгөрөөж буй нь иргэдийн бухимдлыг төрүүлээд байна. “Ядаж явахад яр” гэгчээр түгжрэлийн сайд маань үүрэгт ажлаа өгчихлөө. Нийслэл хотын түгжрэлийг буруулахын тулд 450 тэрбум төгрөг төсөвлөөд ердөө л хашлага барих, автомашиныг улсын дугаарын тэгш сондгойгоор явуулах арга хэмжээг өнгөрсөн намар хэрэгжүүлэн ажилласан. Гэвч ямар үр гаргасангүй. Харин ч хашлага барьсан түгжрэлийг хэд дахин нэмсэн талаар иргэд ярьж байлаа. Түгжрэлээс үүдэн хүмүүс ажилдаа хоцорч, хүүхдүүд сургууль, цэцэрлэгээсээ хоцрох болоод байна. Түгжрэлээс болж төлөвлөсөн ажил нурж, уур бухимдалтай жолоочын тоо өдөр бүр олширсоор. Хувь хүн, гэр бүлийн байдлаас үл хамааран нийгэмд тулгарч буй түгжрэлийн асуудал хэрээс хэтэрлээ. Ажилдаа явж, ирэхэд нэгээс хоёр цаг зарцуулдаг байсан бол одоо 3-4 цагийг түгжрэлд өнгөрөөх болжээ.
Олигтой үр дүнд хүрсэн ганц ч шийдэл даан ч хэрэгжүүлсэнгүй
Удахгүй цас орохоор түгжрэл нэмэгдэж тэг зогсолт руу шилжих юм биш үү. Жил бүр түгжрэлийг бууруулна гэж ярьсаар хэдэн жилийн нүүрийг үзлээ. Олигтой үр дүнд хүрсэн ганц ч шийдэл даан ч хэрэгжүүлсэнгүй. Нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас түгжрэлийг бууруулах хэд хэдэн шийдэл гаргасан ч өнөөдрийг хүртэл хэрэгжүүлээгүй, дорвитой арга хэмжээ огт авсангүй. Хэрэгжүүлнэ гэж хэлээд хэрэгжүүлж байгаагүй зарим ажлуудыг нь дахин нэг сануулъя.
· Авто зогсоолуудын нэгдсэн системийг бий болгох.
· Нийтийн тээврийг боловсронгуй болгох.
· Нийтийн тээврийн тоог нэмэхээс гадна, дүүжин тээврийг нэвтрүүлэх, ажилчид, сургуулийн автобус явуулах.
· Сургуулийн автобусны тоог 200-гаар нэмнэ.
· CAR SHARE нэвтрүүлэх. Жишээлбэл, ажлын газар нь ойролцоо байдаг хөрш айлууд ажил руугаа нэг машинаар зорчих байдлаар түгжрэлд стресстэхгүй зорчих уриалга гаргах.
· Түгээлтийн машинуудыг шөнийн цагаар явах
· Зах, худалдааны газруудыг оройн цагаар ажиллуулах Хил, гаалиар буруу талдаа жолооны хүрдтэй авто машин оруулж ирэхийг үе шаттайгаар хориглох
· Их сургуулиудыг хотын төвөөс аймаг, алслагдсан дүүрэг рүү нүүлгэх
· Метроотой болох
(1).jpg)
Парк шинэчлэл хийхдээ өмнөх хотын дарга шиг хуучин автобус оруулж ирээд шинэ гэх вий дээ” хэмээн иргэд эмээж сууна.
Нийслэл хотын шинэхэн дарга Х.Нямбаатар Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 384 жилийн ойн мэндчилгээ хүргэх үеэрээ ийнхүү хэллээ.Тэрбээр "Нийслэлийн ойн өдрийн өмнөхөн нийслэлийн шинэ баг бүрэлдэхүүн томилогдсон. 1.7 сая иргэн их хотдоо амьдран сууж байна. Бид их хотдоо тулгарч буй асуудлуудыг хэрхэн даван туулахаа олон нийтийн сүлжээгээр мэдээлнэ. 30 хоног буюу 717 цагийг автомашиндаа замын түгжрэлд өнгөрөөж байгаа гэх харамсалтай мэдээллийг хэлмээр байна. Бид өнгөрсөн жил түгжрэлд 3.8 их наяд төгрөгийн алдагдсан өртөгтэй” гэсэн юм. Мөн хотын дарга Х.Нямбаатар түгжрэлийн эсрэг арга хэмжээнүүдийг тэс дараалалтай шийднэ гэдгээ хэлсэн. Парк шинэчлэл хийхдээ өмнөх хотын дарга шиг хуучин автобус оруулж ирээд шинэ гэх вий дээ” хэмээн иргэд эмээж сууна.
| ТҮГЖРЭЛЭЭ ЯАХ ВЭ, ХОТЫН ДАРГА АА |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |