Ажлаа хүлээж аваад удаагүй байгаа аймаг, дүүрэг, сум, хорооны Засаг дарга нар коронавирус гэх аюулт цар тахлаас ард иргэдээ хамгаалах амаргүй сорилттой нүүр тулж байна. Өмнө нь Засаг дарга нар томилогдмогцоо ажилтайгаа танилцах гэж нэг жил, ард иргэддээ өөрийгөө таниулах гэж хоёр жил явсаар дөрвөн жилийн албаа дуусгадаг байсан. Харин коронавирусийн аюул заналхийлж байгаа энэ үед томилогдсон Засаг дарга нарт тийм эрх, сонголт, цаг хугацаа байхгүй. Чухамдаа цар тахлын энэ үе ажлаа мэддэг, ард иргэдийнхээ төлөө ажиллах Засаг дарга нарт өөрийнхөө юу чаддагийг, ямар арга барилтай, хэн бэ гэдгээ харуулах том боломж. Нөгөөтэйгүүр ажлаа мэдэхгүй, ард иргэдийн төлөө бус, амин хувийн ашиг сонирхлын төлөө ажиллах Засаг дарга нарт бусдад баалуулах, зэс нь цухуйх хүндхэн цаг хугацаа. Товчхондоо, Засаг дарга нарын хэн нь хэн бэ гэдгийг цар тахлын энэ үед мэдэж болохоор байгаа нь онцлууштай юм уу даа.
Мөн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байдаг “Цагаан даваа” хогийн цэгийн ажилтан коронавирусийн халдвар авсан нь тогтоогдоод байна. Өчигдрийн байдлаар дүүргийн хэмжээнд 140 тохиолдол бүртгэгдээд байгаа гэх.
2012-2016 оны хооронд удирдсан Засаг дарга нь бас л дорвитой ажил хийгээгүй. 2016 оны сонгуулиар тус дүүрэгт будлиан гарснаас болж, хоёр жил орчим Засаг даргагүй байсан. Энэ удаад “Маргаан, будлиан гарсангүй, ашгүй Засаг даргатай боллоо” гэж баярлатал өнөө Засаг дарга нь “КОВИД-19”-ийн эсрэг арга хэмжээ авахын оронд өрөө, тасалгаагаа тохижуулж, коронавирусээс сэргийлэх, дүүргийн онцгой комисс хуралдаж буй төдий сэрэмжлүүлэг мэдээллээ өнгөлөг гэгч нь аргагүй уран сайхны видео нэвтрүүлэг маягаар зориуд бэлтгүүлэн, түүнийгээ фэйсбүүкийн шууд дамжуулалт болгон цацаж сууна.
Тэр өдийд гэртээ орох завгүй урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, халдваргүйжүүлэлтээ ч болтугай хийлцээд гүйж байх үүрэгтэй юм
| Баянзүрх дүүргийг “Монголын Ухань” болгохыг хүсээгүй бол ажлаа хий, Н.БАЯРМӨНХ ДАРГА АА |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |