Ард түмнээр тэтгүүлж, байр, машинтай болох гэсэн увайгүй бөхчүүд төрийн наадмыг шившигтэй нь хутгаж байна. Үндэсний өв соёл, уламжлал, ёс заншил руугаа нулимсан зарим нэг бөхөөс болоод үндэсний бөхийн нэр хүнд өөдлөхөө болилоо. Төр түмнээ цэнгүүлж, үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэх ёстой байтал амин хувийн ашиг харсан хэдэн хүнээс болоод хэрүүлийн бай болчихлоо. Допингийн төрөлд хамаарагдах хориотой бэлдмэлүүдийг бөхчүүд үнэхээр хэрэглээд байна уу, эсвэл Допингийн эсрэг үндэсний төв нь зохион байгуулалтайгаар хэрэглэсэн болгож гаргаад байна уу. Допинг эсрэг байгууллага нь гэж үлэг болсон газар товлосон цаг хугацаандаа шинжилгээний хариуг нийтэд зарладаггүй. Энэ бүхний ард ямар нэг учир бий л байх. Гэвч допингтой орооцолдсон л бол цолыг нь хурааж, бүх насаар нь барилдуулахгүй байя. Тэгж чадваас л залууст сургамж болж, үндэсний бөх минь цэвэр ариун өрсөлдөөнтэй болох байх.
Допинг хэрэглэсэн бөхчүүд харилцан адилгүй хариуцлага хүлээдэг нь ч инээдэмтэй
Жил бүрийн наадмын дараа хоёроос гурван бөх допингийн асуудалд хутгалддаг жишиг тогтсон гэж хэлж болохоор боллоо. Допинг хэрэглэсэн бөхчүүд харилцан адилгүй хариуцлага хүлээдэг нь ч инээдэмтэй. Үүнээс гадна шинжилгээний хариундаа бүдэрсэн бөх гайхаад Допингийн эсрэг төвөөс асуухад “МҮБХ-оос асуу” гэдэг байна. МҮБХ нь “Допингийн эсрэг төвөөс асуу, Б сорьцын шинжилгээгээ дахин өгөх үү” гэдэг байна. Удаж, удаж нэг юм ирсэн шинжилгээний хариунаас болж бүхэл бүтэн нэг улирал хэрүүл тэмцэл хийдэг.

Допинг хэрэглэсэн нэгэнт тодорхой болоод байхад М.Бадарч “Хэрэглээгүй” хэмээсээр буй. Үнэхээр М.Бадарч допинг хэрэглээгүй допингийн эсрэг төвд ноцтой асуудал байна уу гэдэг дээр ард түмэн маргалдсаар байна. олон улсад итгэмжлэгдсэн тусгай лобартор худлаа хариу илгээхгүй нь мэдээж хэрэг. Ер нь ард түмний хайр хүндлэлийг хүлээсэн олон бөхчүүдээс допинг илэрчээ. Тухайлбал, Дархан аварга А.Сүхбат, даян аварга Н.Батсуурь, Г.Эрхэмбаяр аварга, Р.Пүрэвдагва арслан гэх мэт цуварна. Тиймээс допинг хэрэглэж байсан эдгээр бөхчүүдийн цолыг хураавал яасан юм бэ. Тэгж гэмээнэ л ирээдүйн залууст сургамж болох биз.
Гэвч хариуцлага хүлээсэн ч дахин хэрэглэх тохиолдол гарч барилдах эрхээ хасуулсан бөх ч бий.
Допинг хэрэглэж, ард түмний дургүйцлийг хүргэж, олон түмний барилдах хэрэг байна уу. Монгол түмний бахархал болсон бөхийн барилдаан сүүлийн жилүүдэд утгаа алдаж, зодоглосон бөхчүүдээс допинг илрэх хэвийн үзэгдэл болжээ. Ихэнх тохиолдолд шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлдэг ч олон улсын жишгийн дагуу A, B сорьцыг шинжлэхэд аль алинаар нь допингийн төрлийн бодис хэрэглэсэн нь тогтоогддог. Тиймээс бөхийн холбооноос зохих арга хэмжээг авч, хариуцлага хүлээлгэдэг билээ. Гэвч хариуцлага хүлээсэн ч дахин хэрэглэх тохиолдол гарч барилдах эрхээ хасуулсан бөх ч бий. Тиймээс бид энэ удаа допинг хэрэглэж байсан бөхчүүдийн танилцуулж байна. Мөн допинг хэрэглэсэн бөхчүүдийн цолыг хурааж, дахин барилдуулахгүй байвал яасан юм бэ.
2002 он: А.Сүхбат /Дархан аварга/
2003 он: Д.Батбаяр /Улсын начин/
2004 он: Д.Мягмарсүрэн /Улсын заан/
2004 он: Г.Ганхуяг /Улсын харцага/
2006 он: Д.Рагчаа /Улсын гарди/
2006 он: Г.Эрхэмбаяр /Улсын аварга/
2009 он: Ц.Сумъяабэйс /Улсын начин/
2009 он: Б.Соронзонболд /Улсын заан/
2011 он: Г.Алтангэрэл /Улсын харцага/
2011 он: Ц.Цогбаяр /Улсын начин/
2012 он: Х.Мөнхбаатар /Улсын арслан/
2012 он: Б.Сугаржаргал /Улсын начин/
2014 он: Б.Суманчулуун /Улсын начин/
2014 он: Н.Адъяабат /Аймгийн арслан/
2016 он: Б.Баатарцол /Улсын начин/
2016 он: Б.Ганзориг /Цэргийн арслан/
2017 он: Ө.Бат-Орших /Улсын гарди/
2017 он: Б.Пүрэвсайхан /Улсын заан/
2017 он: Э.Даш /Улсын начин/
2017 он: Б.Номиндалай /Аймгийн хурц арслан/
2017 он: С.Майнбаяр /Сумын заан/
2018 он: Б.Соронзонболд /Улсын заан/
2018 он: Б.Гончигтавхай /Аймгийн арслан/
2018 он: Н.Ганбаатар /Улсын гарди/
2018 он: А.Цацабшир /Улсын харцага/
2018 он: Ц.Бямба-Очир /Улсын начин/
2019 он: Э.Оюунболд /Улсын арслан/
2019 он: Д.Цэрэнтогтох /Улсын начин/
2020 он: Н.Батсуурь /Даян аварга/
2020 он: Пүрэвдавга /Улсын арслан/
2020 он: Б.Баторших /Аймгийн арслан/
2021 он: Э.Оюунболд /Улсын арслан/
2021 он: Б.Уртнасан /Аймгийн арслан/
2021 он: Н.Батсайхан /Аймгийн арслан/
2021 он: Б.Хадбаатар /Аймгийн арслан/
2022 он: Б.Лхагвадорж /Аймгийн арслан/
2022 он: Д.Ням-Очир /Аймгийн арслан/
2022 он: Т.Бэгзсүрэн /Улсын харцага/
2023 он: М.Бадарч /Улсын гарди/
| ДОПИНГТОЙ БӨХЧҮҮДИЙН ЦОЛЫГ ХУРААЖ, ДАХИН БАРИЛДУУЛАХГҮЙ БАЙЯ |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |