Монгол хүний эрдэнэт амь, эрүүл мэндийн төлөө амьдрал, энэрэнгүй сэтгэлээ харамгүй зориулахаа тангарагласан эмч нар талийгаачийнхаа цогцсыг арьс, махнаас өөр зүйл үлдээлгүй тонохыг үзлээ. Ээжийгээ эргээд ирнэ дээ гэж санаж, "Ээжийгээ эргэн амьдруулахыг хүсэж байна" гээд нүдэндээ нулимстай бүлтгэнэн зогсоо гурван хүүхэд, ар гэрийнхэнд нь хариу ч үгүй "Уучлалт хүсэж байна" гэж хэвлэлээр ярихаас өөр юм чадахгүй хүн ёсны хүндлэл, хүнлэг сэтгэлгүй эмч, эрүүл мэндийн ажилтнуудтай юм байна. Эрүүл мэндийн салбар нь талийгаачийнхаа цогцсыг тоночихоод хийсэн зүйлдээ хариуцлага хүлээж, ажлаа ч өгч чадахгүй байхад хариуцсан сайд нь олон нийтээс нуугдчихаад ядахнаа гарч ирээд ганц мэдээлэл ч өгчихөж чадахгүй байх юм. Эх хүн эрдэнэт амиа алдахад ар гэрийнхэн нь сайхан сэтгэл гаргаж, эрхтний донор болгоё гэсэн биш талийгаачийнхаа цогцсыг тонуулчихаад нулимсаа залгин байж арайхийн оршуулчихаад байхад салбарынхаа өмнөөс уучлалт гуйж, хариуцаж ажилласан эмч нарт нь хариуцлага хүлээлгэж чадахгүй бүлтийж зогсоо Эрүүл мэндийн сайддаа хариуцлага тооцохгүй юм уу, Ерөнхий сайд аа.
Өнгөрсөн сард зам тээврийн осолд орж, амиа алдсан эмэгтэйн элэг, бөөрийг донор болгох хүсэлтийг холбогдох албаныхнаас ар гэрийнхэнд нь тавьж, зөвшөөрснөөр донор болгосон байдаг. Гэсэн ч талийгаачийн ар гэрийнхэн "Гэрээнд тусгаснаас өөр эрхтнүүдийг нь донор болгосон буюу талийгаачийн өвдөг, шагайг зүсэж, шөрмөсийг нь авсан байж болзошгүй байгаа. Өвдөг, шагайг нь тэр чигт зүсээд төмөр утсаар оёсон байсан. Бид маш их гомдолтой байгаа. Элэг, бөөрийг нь бусдад тус болог, амьдрал бэлэглэг гээд донор болгохыг зөвшөөрснөөс өөр эд, эрхтнийг нь авахыг зөвшөөрөөгүй" хэмээн хэвлэлд мэдээлсэн. Түүнчлэн "Бидэнд талийгаачийн эрүүл эд, эрхтнийг донор болгосны хариуд 3.5 сая төгрөг өгнө гэсэн боловч өгөөгүй" гэснээр олон нийт мэдэлгүй, хэл чимээгүй өнгөрч мэдэх эмч нарын талийгаачийнхаа цогцсыг тоносон элэг эмтрэм хэрэг ил болсон. Үүнтэй холбоотойгоор бид Эрүүл мэндийн яамны мэргэжилтэн Б-тай холбогдож тодруулахад "Талийгаачийн элэг, бөөрнөөс гадна шөрмөсийг нь донор болгох авах гэрээ байгуулсан" талаар мэдээлсэн юм. Мөн талийгаач нийгмийн даатгал төлдөггүй байсан нь Нийгмийн даатгалын газраас оршуулгын зардал болгож олгодог сая төгрөгийг эд, эрхтнийг нь донор болгосон 3.5 сая төгрөг болгон олгоход хүндрэл учруулж байгаа талаар мэдэгдээд байв.
Харин өчигдөр Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн Хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албан дарга П.Батчулуун талийгаачийн эд, эрхтнийг зөвшөөрөлгүй донор болгон авснаа хүлээн зөвшөөрч, уучлалт гуйж буйгаа хэвлэлээр зарлаж байх юм. Тэрбээр "Талийгаачийн эд, эрхтэнг звөшөөрөлгүй авсандаа уучлалт хүсэж байна. Ар гэрийнхэн нь сайхан сэтгэл гаргаж "Элэг нэгт монголчуудынхаа амийг аваръя" гээд талийгаачийн эрүүл эд, эрхтэнг донор болгохыг зөвшөөрсөн. Гэтэл Нийгмийн даатгалын газар нүүрээ буруулж, талийгаачийг оршуулах зардлыг шийдэж өгөөгүйд эмгэнэж байна. Үүний өмнөөс ч уучлалт хүсэж байна" гэсэн.
Хариуцсан салбар чинь олон нийтийн дургүйцлийг төрүүлж, элгийг нь эмтрүүлж, сэтгэлийг нь сэртхийлгэж байхад түмний нүдэн дээр гарч ирээд салбараа төлөөлөөд уучлалт гуйх сэтгэл, хүн ёсны хүндлэлгүй байгаад чинь гутаж байна, С.Чинзориг сайд аа. Эрдэнэт хүний эрүүл мэнд, амь насны төлөө тангараг өргөсөн шигээ талийгаачийнхаа цогцост зүй бус хандсаныхаа хариуцлагыг хүлээж, дараа дараадаа жишээ болж, ажлаа хүлээлгэж өгөх болсон юм биш үү.
| ХАРИУЦСАН САЛБАР НЬ ТАЛИЙГААЧИЙН ЦОГЦСЫГ ТОНОЖ БАЙХАД НҮДЭН БАЛАЙ, ЧИХЭН ДҮЛИЙ СУУГАА КАБИНЕТЫН САЙДДАА ХАРИУЦЛАГА ТООЦОХГҮЙ ЮМ УУ, ЕРӨНХИЙ САЙД АА |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |