Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотоос дөрвөн зүгт аялал жуулчлалын үндсэн маршрут бий бөгөөд эдгээрийг дагасан улсын чанартай автозам бий болж, зоогийн газрууд олон байгуулагдсан. Тэдгээр зоогийн газрууд нь гаднаа нойлтой, ариун цэвэр хангаагүйн улмаас жуулчдад таалгадаггүй байна. Үүнээс гадна нийслэлээс 300 гаруй километрийн зайд байрлах Элсэн тасархайн цогцолборт газар. Энэ нь Төв аймгийн Эрдэнэсант, Өвөрхангай аймгийн Бүрд, Булган аймгийн Гурванбулаг сумын нутгийг дамнан Батхаан уулын баруун талаас эхэлж, Хөгнө хаан уулын баруун талаар сунаж тогтсон 80 километр орчим урт элсэн манхан бий. Тарнын галын нөлөөгөөр тогтсон элсний чийгт бургас, хайлаас, яргай зэрэг бутлаг ургамал ургадаг. Харин хойд талд нь Хөгнө хаан хэмээх сүрлэг уул, урд талд нь Их Монгол хэмээх Монгол орны хүйс цэгийг баримжаалах уул оршино. Энэ л байгалийн үзэсгэлэн цогцолсон газраар баруун аймаг руу аялал явж жуулчид дайраад гардаг. Гэтэл дотоод, гадаадын жуулчдын саатах дуртай эл газар өдгөө “Элсэн жорлон” болж хувирсан тухай нутгийн болон жуулчид ярьж байна. Тус газарт очиход бие засах ариун цэврийн газар байхгүй учир аялагчид элсэн манхан дунд бие засч, түүнийгээ элсээр булдаг нь нууц биш аж. Мөн тус газарт хоолны гэр ажиллуулдаг бизнес эрхлэгчид ойр орчмын хогийг цэвэрлэх бүү хэл нэмж хог тарьж, байгальд бие засаад элсээр булдаг байна. Үүнээс болоод салхитай үед элс шуурч доороос нь нойлын цас гарч хийсэх явдал жирийн нэг үзэгдэл болсон гэнэ. Энэ бол ердөө л нэг жишээ. Иймэрхүү газраар гадаадын жуулчдыг дагуулаад аялахад сэтгэлд нь хүрэхгүй нь мэдээж.
бизнес эрхлэгчид ойр орчмын хогийг цэвэрлэх бүү хэл нэмж хог тарьж, байгальд бие засаад элсээр булдаг байна
Ойр орчмоор нь нойлын цаас хөглөрч, хоолны үлдэгдлээ овоолж хаяснаас үүдэн өмхий үнэртэж, зуны халуунд хамаг ялгадас нь нүдэнд ил харагдаж, ялаа, батгана шавж үнэр танар нь хэтийдсэн модон жорлонгоор үйлчлүүлэхэд гадаадынхан огьж бөөлжөөж уйлах шахам болдог байна
Жуулчдын үзэхийг хүссэн байгалийн үзэсгэлэнт газар очиход энхэл донхолтой замаар давхиж, элэг бөөрөө доргитол явдаг нь үнэн. Монголд жуулчид ирээд аялж зугаалах, цэнгэх, буудаллаж хоноглох, үзвэр үйлчилгээг тэгш хүртэж чаддаггүй нь нууц биш. Тэр дундаа хөдөө орон нутагт аялал жуулчлалын салбар огт хөгжөөгүй гэхэд болно. Ялангуяа модон жорлонгийн асуудал Монголын зорьж ирсэн гадаадынхны нүдийг бүлтийлгэхэд хүрдэг. Ойр орчмоор нь нойлын цаас хөглөрч, хоолны үлдэгдлээ овоолж хаяснаас үүдэн өмхий үнэртэж, зуны халуунд хамаг ялгадас нь нүдэнд ил харагдаж, ялаа, батгана шавж үнэр танар нь хэтийдсэн модон жорлонгоор үйлчлүүлэхэд гадаадынхан огьж бөөлжөөж уйлах шахам болдог байна. Үүнээс гадна жуулчдад хөтөч хийж яваа залуус замдаа архидаж хоорондоо зодолдож нэгнийгээ гэмтээж байсан тохиол хүртэл бий. Тиймээс жуулчдыг чанартай газраар зөв болсон үйлчилгээтэй газраар аялуулдаг больё. Тэгэхгүй бол бид муу нэр зүүж, дэлхийд шившиг болох нь ээ. Юу юугүй жуулчид ороод ирнэ, ядаж модон жорлонгоосоо салаад хүлээж байх юмсан даа, Б.Бат-Эрдэнэ сайдаа

| АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН КОМПАНИУДЫГ ШИГШЬЕ, Б.БАТ-ЭРДЭНЭ САЙД АА |
|
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |