Захын сумын Засаг дарга, Засаг даргын орлогч, захиргааны ажилтан, хүнсний нярав, түгээлтийн борлуулагч, агуулахын манаач гээд хэн л бол хэн цэргийн дүрэмт хувцсаар гоёж, гангардаг болжээ. Гангарах ч гэж дээ, тэд бүхэл бүтэн тусгаар тогтносон Монгол Улсын Зэвсэгт хүчний дүрэмт хувцсыг өдөр тутмын хар бор ажилдаа өмсөж, үнэндээ бол Зэвсэгт хүчний салбарыг дапаалж байна шүү дээ.
Энд, тэндгүй эрээн хувцастай, эр, эм нь мэдэгдэхгүй эх орончийн дүрд тоглосон тохуурагчид бий болоод удлаа. Зурагтаар гарч байгаа дарга, эргүүлд гарч байгаа хэн бүхнээс эхлээд цэргийн хувцсаар жигдрээд байгааг анзаарч байна уу. Эсвэл энэ эх оронд минь дайн болоод байгаа юм уу.
Гол нь өнөөдүүл нь хувцсаа зөв ч өмсөж чадахгүй юм. “Төрийн өмч, цэргийн эд хөрөнгө” гэх агуу нэр томъёотой цэргийн хувцсыг эх орноо хамгаалахаар тангараг өргөсөн алба хаагчдын хувцас биш, хөдөө явахдаа, хүнс тараахад, хүнтэй уулзахад өмсөх ёстой гэж хэн хэлчихсэн юм бол. Угтаа бол цэргийн алба хаагч дүрэмт хувцсыг өмсөхдөө чанга хатуу дүрмийн дагуу өмсөх үүрэгтэй байдаг. Жишээ нь, Эмэгтэй цэргийн алба хаагч гэхэд л дүрэмт хувцсаа өмсөх үедээ нүүр болон хумсаа тод өнгөөр будах, содон ээмэг зүүхийг нь хориглодог. Мөн хар өнгийн үсний боолт хэрэглэхийг нь хүртэл хатуу тогтоож өгдөг. Энэ ердөө л наад захын жишээ, шаардлага нь. Гэтэл УИХ-ын хурлын гишүүн нь хүртэл энэ дүрэмтээр эв хавгүйхэн гангарчихаад, хөлөндөө пүүз углачихсан гүйж явах жишээтэй. Тэр болоогүй ханцуйг нь шамлаж, захыг нь босгоод өмсчихсөн ч байх шиг.

Угтаа цэргийн алба хаагч нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар баталсан загварын цэргийн дүрэмт хувцсыг өмсөж, цол, ялгах тэмдэг хэрэглэх журамтай. Бүр тодруулбал, “Цэргийн дүрэмт хувцас” гэж “Цэргийн жинхэнэ алба хаагч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх, цэргийн анги, байгууллагын цэргийн сургалт бэлтгэл, өдөр тутмын үйл ажиллагааг хангах, хувцаслалт, гадаад үзэмжийг жигдрүүлэхийн тулд батлагдсан төрөл, загвар, эдэлгээний хугацаа, хангалтын нормоор хүн нэг бүрт олгогддог хувцас, хэрэглэлийг хэлнэ” томъёолжээ. Харин дүрэмт хувцсыг бусад байгууллага, иргэн хэрэглэх, тэдгээрийн загварыг ашиглахыг хориглодог.
Иймээс хэдэн бор цэргийнхээ “Эх орноо батлан хамгаалагч дайчин би...” хэмээн бардах, омогших нэгэн шалтгаан “Гол зураасгүй, хир битгий хэл ширхэг ч үсгүй өмсөх сөн” гэж өөрөөсөө илүү хайрлан гамнадаг дүрэмт хувцсыг нь хаа сайгүй, юунд ч хамаагүй эгэлдэргэлэж яваа дарга даамлууд тэргүүтэй тэдний ойр тойрныхноос “буцаан авч” өгнө үү. Зэвсэгт хүчний салбар эзэнгүйдэж, дүрэмт хувцсаа зээлийн хямдралтай бараа болгочихоогүй л юм бол цэргийн дүрэмт хувцсыг Зэвсэгт хүчинд нь үлдээж өгнө үү.

| Цэргийн ДҮРЭМТ хувцсыг Зэвсэгт хүчинд нь үлдээж өгнө үү, КОМАНДЛАГЧ АА |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |