Монголын ард түмний өр талийж, эх адгаа алдлаа. Үнэндээ, Монголын ард түмэн өрөнд баригдаж, өтөнд идэгдлээ. Өрнөөс өрний хооронд дарлуулж, өндийх ч сэхээгүй зүтгэж байгаа ард түмний ачаа нэмэгдэнэ үү гэхээс хасагдахгүй бололтой. Одоо иргэн бүрд 30 сая төгрөгийн өр “тохоотой” байна. Дээрээс нь өрийн дэвтэр, орон сууц, машин, цалингийн зээл нэмэгдэнэ. Одоо бүр “Капитал” банкны балгийг, тэдний идэж, уусан өрийг Монголын ард түмэн, татвар төлөгчид төлөхөөр болчихлоо. Маргааш ямар өр, ямар өрийн бичиг иргэдийн хаяг, бүртгэл дээр очихыг тааж мэдэхгүй байна, үнэндээ.
“Капитал” банкны гүйцэтгэх захирал асан А.Ариунболд, Санхүү хариуцсан дэд захирал Б.Янжин, Зээлийн газрын дарга С.Дэлгэрцэцэг нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд долоо хоногийн боллоо. Шүүхээс А.Ариунболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.13 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт заасан "...банкийг төлбөрийн чадваргүй болгож их хэмжээний буюу 104.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хоёр жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ялаар шийтгэлээ. Харин Санхүү хариуцсан дэд захирал Б.Янжин, Зээлийн газрын дарга С.Дэлгэрцэцэг нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж, шийдвэрлэжээ. Шүүхийн шийдвэр, мөрдөн байцаалтын хавтаст хэргээс харвал, “Капитал” банкны А.Ариунболд улсад их хэмжээний буюу 104 тэрбум төгрөгрийн хохирол учруулсан ч түүнийгээ төлж барагдуулсан учраас тэнсэн харгалзах ял оноосон байж магадгүй байгаа юм. Учир нь, А.Ариунболд нь улсад хохирол учруулсан 104.6 тэрбум төгрөгийнхөө 99.3 тэрбумыг нь мөрдөн байцаалтын явцад төлж барагдуулсан. Үлдэгдэл 5.3 тэрбумыг шүүхийн шийдвэр гарснаас хойш гурван сарын хугацаанд төлж барагдуулна гэх хүсэлт гаргажээ. Уг шийдвэрийг шүүх харгалзан үзэж, хоёр жилийн тэнсэн харгалзах ял оноож, ялаас “мулталжээ”.

Угтаа “Капитал” банкны балаг ингээд дуусахгүй. Банкийг албадан татан буулгах шийдвэр гаргахдаа Ажлын хэсгийнхэн А.Ариунболдын талд ажиллаж, дутуу үнэлгээ гаргаж, хохирлыг хамгийн багаар тооцож гаргасан горыг ард түмэн үүрэхээр болж байна. Өөрөөр хэлбэл, 2019 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдрийн шийдвэр эцэст нь Монголын ард түмэнд өр болж ирлээ гэсэн үг. Тодруулбал, энэ өдөр “Капитал” банкыг татан буулгахдаа нийт өр төлбөр, банкны хөрвөх чадвартай эргэн төлөгдөх нийт хөрөнгийн зөрүүгээр хохирлыг тогтоохдоо нийт өр төлбөрийг хамгийн багаар буюу дутуу тооцсон учир хохирлын хэмжээ бодитой бус гарсан гэнэ.
“Капитал” банкны өрийг дутуу тооцсоны улмаас Монголбанканд төлөх ипотекийн зээлийн эх үүсвэр, бусад өр төлбөрийн 71.1 тэрбум төгрөг, Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санд төлөх төсөл, хөтөлбөрийн эх үүсвэрийн 42.9 тэрбум төгрөг, Сангийн яамаар дамжин хэрэгжсэн төслийн эх үүсвэрийн 16.8 тэрбум төгрөг, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зээлийн эх үүсвэрийн 3.9 тэрбум төгрөг, Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн 3.7 тэрбум төгрөг, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын 2.0 тэрбум төгрөгийн зэрэг өр төлбөрүүд төлөгдөх боломжгүйд хүрчээ.
Өөрөөр хэлбэл, дээр дурдсан газруудын өр өнөөдрийг хүртэл төлөгдөөгүй байгаа гэсэн үг. “Капитал” банк, А.Ариунболд улсад учруулсан хохирлоо төлж барагдуулсан учир дээрх өрийг Монголын ард түмэн, татвар төлөгчид төлөхөөс өөр аргагүй, гарцгүйд хүрэх нь. Үүнээс болоод Монголбанкны ипотекийн зээл доголдож, олон айл орон сууцны зээл авч чадахгүйд хүрэх нь. Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийнхан “мод”-оо барьж, бизнес эрхлэгчдээ дэмжиж чадахгүй болох нь.
| “КАПИТАЛ”-ЫН А.АРИУНБОЛДЫН БАЛГИЙГ ТАТВАР ТӨЛӨГЧИД ҮҮРЭХ НЬ |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |