Хөгжлийн банканд нүүрлэсэн хулгай, тонон дээрэмдсэн төрийн түшээдийн дуулиан дэгдээд жил өнгөрлөө. Хууль хяналтынхан ажлаа хийж, эрх баригч намын удирдлагууд энэ асуудалд онцгой анхаарч байгаа гэх хүлээлттэй өнөөдөрт хүрлээ. Тодруулбал, “Хөгжлийн банк”-ны захирал Н.Мандуул өнгөрсөн 2022 оны нэгдүгээр сарын 23-нд 25 чанаргүй зээлдэгчийн нэрийг зээлийн хэмжээтэй нь зарласан байдаг. Мөн нэгдүгээр сарын 31-нд дахин 17 хүний нэрийг зарлаж, Хөгжлийн банканд нэг их наяд 873 тэрбум төгрөгийн хохирол учирсан болохыг нийтэд ил болгосон билээ. Хөгжлийн банкны хулгай гэх тодотголтой уг хэргийг Нийслэлийн прокурорын газар, Авлигатай тэмцэх газраас хамтарсан ажлын хэсэг гарч, хэрэг бүртгэл нээж, шалгаж байна.
Хөгжлийн банкны хэргийн дуулиан дэгдсэнээс хойш ард түмэн “Зээлээ төл” гэж хоолойгоо сөөтөл хашхирч, хамаг байдаг үгээ дайсны хэрэг гарсан уу гэвэл гарсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг хураан авах, улсад хохирсон хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор 47 аж ахуйн нэгж, тэдгээрийн хувьцаа эзэмшигч болон Хөгжлийн банкны албан тушаалтан нийт 61 иргэний 664 ширхэг үл хөдлөх хөрөнгө, 763 тээврийн хэрэгсэл, арилжааны банкууд дахь 104 харилцах, хадгалах данс болон 25 аж ахуйн нэгжийн хувьцааны шилжилт хөдөлгөөнийг прокурорын зөвшөөрлөөр хязгаарлаад байна. Хамгийн том бодит үр дүн нь гэвэл нэг их наяд 80 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгджээ. Өөрөөр хэлбэл, дампуурлаа зарлахад бэлэн болоод байсан Хөгжлийн банк “Сэхээн амьдруулах” тасгаас хэдийнэ гарчихсан гэсэн үг.

Мөн зээлээ бүрэн төлж дуусаагүй байгаа ч бага багаар төлж байгаа аж ахуйн нэгжүүдийг дурдахгүй өнгөрч болохгүй. Тухайлбал, “Эрдэнэс монгол” ХХК, “Мах цемент” ХХК, Зорчигч тээвэр гурав, “НВЦ” ХХК, “Ган хүдэр орд” ХХК зэрэг 52 компани өнгөрсөн оны хоёрдугаар сараас хойш зээлээ бага багаар төлж байгаа гэх мэдээллийг Хөгжлийн банкнаас өгч байна.
Гэхдээ шүгэл дуугараад бүтэн 350 хоног өнгөрч байхад нүдэн балай, чихэн дүлийн аж ахуйн нэгжүүд ч байна. Өнөөдрийг хүртэл зээлээ төлөөгүй, хаагаагүй, буцаалт хийгээгүй газруудыг дурдвал, ТОСК хөдөлгөөнт, Эгийн голын усан цахилгаан станц ТӨХХК, ЭХЯ ТТЦС, “ХӨТӨЛ” ХХК, “ЭРЭЛ” ХХК, “МОН ЛАА” ХХК, “МОНГЕМА” ХХК, “ИНЖИР” ХХК, “ЗЭСТ-ӨНДӨР” ХХК, “СОНГОУЛД” ХХК, “МБҮ ТРЕЙД” ХХК, “ГАЗ-ИМПОРТ” ХХК ЗЭРЭГ АЖ АХУЙН НЭГЖ НЭГ Ч ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ ТӨЛӨӨГҮЙ БАЙНА.
| ХӨГЖЛИЙН БАНКНААС АВСАН ЗЭЭЛЭЭ ТӨЛСӨН БИЗНЕСМЭНҮҮДЭЭ ШОРОН РУУ АЧИХГҮЙ БАЙЖ БОЛДОГГҮЙ ЮМ УУ |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |