Хуучин оноо үдэж, шинэ оноо угтах өдөр хаянд ирээд байна. Гэвч Нийслэл хотын төв талбайд баярын өдрүүдэд зориулан засдаг сүлд мод дутуу үхсэн үхэр шиг л харагдаж байна. Энэ сарын 4-ны өдрөөс жагсаал цуглаантай зэрэгцээд эхэлсэн гацуур мод маань одоо болтол бүрэн, дүүрэн болоогүй байна. Уг нь өдийд өндрөөс өндөр сүндэрлэчихсэн, саа, гэрэл анивчаад хүүхдүүд тойрон бүжиж байдагсан. Гэтэл арванхоёрдугаар сар талдаа орчихоод байхад ямар шинэ жилийн уур амьсгал Нийслэлийн төв талбайд алга. Харин уур, бухимдал, хатуу, ширүүн үгээр нэгэн рүүгээ дайрсан цэвдэг уур амьсгалтай байна. Хэвлэл мэдээллээр Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарыг нүүрсний хулгайтай холбоо хамааралтай байх магадлалтайг зарлаад буй. Мөн эрхэм даргын нэр дээр нүүрс тээвэрлэдэг машин олон байдаг талаар баримттай дэлгэгдээд байгаа билээ.
Ганц мод засахад хагас сар болж буйгаас төр засаг ажлаа хэрхэн хийдэг нь харагдах биз ээ
Цалин мөнгөн тэнгэрээс цасан угалз наадуулсаар, том том ширхэгтэй цасан ширхэг бүжиж, хүүхдүүдийн инээд цалгиан байдаг. Нийслэл хотын төв талбай одоогийн байдлаар гацуураа ч засаж, чадаагүй байна. Гацуур мод бол шинэ жилийн хамгийн том өнгө, төрх байдаг билээ. Тиймээс улс, үндэстэн бүхэн хотынхоо төвд талбайд хамгийн сайхан сүлд мод засдаг. Гэтэл манайд нүглийн нүдийг гурилаар хуурна гэгчээр дутуу засаж, үлдээгээд орхижээ. Ганц мод засахад хагас сар болж буйгаас төр засаг ажлаа хэрхэн хийдэг нь харагдах биз ээ.
Мэдээж жагсагчид шинэ жил хийлгэхгүй гээд жагсаагүй. Харин Монгол Улсын байгалийн баялгийг хуу цөлмөсөн эрх мэдэл, албан тушаалтай этгээдүүдийг мэдэхээр нэгдээд буй. Тухайлбал, Засгийн газар “Нүүрсчдийн бүлэглэл”-тэй “дайн” эхлүүлснээ зарлаад сар боллоо. Атал, саарал ордноос “Нүүрсний хулгайч бол тэр” гэх ганц ч нэр сонсогдсонгүй. Уг нь Хятадын талаас аль жилийн өмнө “Нүүрсний хулгайч бол тэр, тэр” гэж нэрсийг нь нэгд нэггүй жагсаагаад Ерөнхий сайдад ирүүлсэн гэх. Зарлах гэхээр Засаг нь задарчих гээд, хав дарах гэхээр хулгайч нарыгаа хамгаалсан болчих гээд, хэн хэнээрээ туг тахихаа тохирч ядаад, аргаа барж байгаа гэх. Харин иргэд хүлээсээр, тэвчээр тасарч “Нүүрсний хулгайч нарын нэрсийг зарла” гэж Засгийн газраас шаардан төв талбайд цуглацгааж байна. Ард түмэн, ЖДҮ-ийн хулгайг харсаар өнгөрүүлсэн, Хөгжлийн банкийг тоносон хэргийг тэвчээд өнгөрүүлсэн, харин “Нүүрсний хулгай”-г хүлцэхгүй, хариуцлага нэхнэ гэцгээж байна. Мэдээж энэхүү жагсаал тодорхой хэмжээний үр дүнд хүрэх биз. Харин Нийслэл хотынхоо төв талбайд дутуу зассан сүлд модтой шинэ жил болох нь ээ. Магадаггүй хаалт нээж, хаадаг хотын дарга маань нүүрсний хулгайн хэрэгт орчих гээд сүлд модоо дутуу зассанаа ч анзаарах завгүй яваа юм биш биз.
| СҮЛД МОДОО ДУТУУ ЗАССАНАА Ч АНЗААРАХ ЗАВГҮЙ ЯВНА, ХОТЫН МЭЭР |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |