Төрийн ажлыг гурилдаж, түмпэн шанагатайгаа хольдог УИХ-ын гишүүдийн балаг дуусахгүй нь ээ. Нэг нь цахим чуулганыхаа хойморт дотоожтойгоо гүйгээд, нөгөө нь “Танай цагдаа нар намайг танихгүй 30 минут зогсоож, шалгалаа. Би чинь УИХ-ын гишүүн хүн” гэж цээж, хошуу хоёроо дэлдэж, Хууль зүйн сайддаа чуулганы индэрээс хов хүргэж ч байх шиг, дүүрчээ дүүрч. Эрчүүдийн хийрхэл, тэнэглэл дуусаж амжаагүй байтал эмэгтэй гишүүн ч хүч түрэн орж ирэв. УИХ-ын цахим хуралд чээж зургаа үлдээгээд, “зугаалж” явдаг гишүүн байна гээд та боддоо. Хөл хорио тогтоож, хот, хөдөөгүй л “Төрийн эрх баригчдаас ямар шийдвэр гарч, иргэдийн амьдралд бодитой нэмэр болох нь вэ” гэж нүдээ ширгэтэл харуулдаж суугаа энэ цаг үед УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг гал тогооны өрөөндөө боов боорцог эргүүлсэн шиг чуулганы хуралдаа “оролцож” байна. Оролцож байна ч гэж дээ, түүнийг төлөөлж чээж зураг нь чуулганд нь нэг ч үг хэлсэнгүй, хэдэн цаг томоотой “суулаа”. Өөрөөр хэлбэл, тэр Монгол Улсын Засгийн газрыг, Монголын ард түмнийг хууран мэхэлж, зургаа дэлгэцэнд харуулчихаад гэрийн эзэгтэйн ажлаа хийгээд алга болсон хэрэг. Гэвч өнөөх гишүүн чинь гэмшсэн, гэрэвшсэн ч янзгүй “За, та хэд минь хурлын үеэр зургаа тавьлаа гээд байгаа бололтой. Ер нь гэрээс онлайн хурал хийхэд хүүхэд, гэрийнхэн үймүүлэх зүйл бишгүй байх юм. Тиймээс гишүүд үг хэлээгүй үедээ вирталь, чээж зургаа тавих, эсвэл камераа хаах зэргээг бүтэн өдрийн чуулгандаа оролцож байгаа шүү” хэмээн гомдоллож, бүр арьсаа хамгаалаад авлаа. Хамгийн муухай нь өөрийнхөө хэнэггүй, хуурамч зангаа хүүхэд рүүгээ “чихэж” орхив. Уг нь тэр энэ хэцүү цаг үед өөрийг нь сонсгосон Сүхбаатар дүүргийнхээ иргэдийн төлөө цахим хурлын хойморт Засгийн газраас хариуцлага нэхээд хоёр гараа гозолзуулж баймаар. Тойргийн иргэдийнхээ амь зуулга, амьдралын нөхцлийг тоочоод, арга зам, шийдэл нэхэж баймаар. Гэвч тэр тэгсэнгүй.
Ийм хүнээс 24 дүгээр тойрог буюу Сүхбаатар дүүргийн иргэд юу хүлээж суух вэ. Уг нь тэр “Сүхбаатар дүүргийнхээ ирээдүй хойч үеийнхээ сайн сайхны төлөө, нийгмийн тэгш бус байдлыг багасгаж, хөгжил дэвшлээс хүн бүр хувь хүртдэг нийгэм байгуулахын төлөө эзэмшсэн мэдлэг чадвараа зориулах болно. Хөгжил дэвшлийн гадна хэн ч үлдэх ёсгүй” хэмээн сүржин, сүрхий амлалт өгөн УИХ-ын хойморт заларсан билээ. Гэтэл тэр хэлсэн шигээ байх нь битгий хэл, хийсэн буруу үйлдэлдээ огтхон ч гэмшсэн шинжгүй явна.
Хамгийн муухай нь өөрийнхөө хэнэггүй, хуурамч зангаа хүүхэд рүүгээ “чихэж” орхив
80-ын талыг хэдийнэ насалсан тэрбээр намба суух цаг нь болоогүй юм байх даа. Тэрбээр “Улс төр судлал, улс төрийн коммуникацийн чиглэлээр монгол, англи, герман хэл дээр 10 гаруй ном бүтээл, эрдэм шинжилгээний 30 гаруй өгүүлэл, судалгааны ажил бичиж, олны хүртээл болгож байсан намтартай юм байна. Энэ тухайгаа “Миний ном судалгааны ажлууд нь ХБНГУ-ын судалгааны хүрээлэн, сангуудын эрдэм шинжилгээний сэтгүүлд удаа дараа хэвлэгдсэн. Мөн ардчилал, хүний эрх, улс төрийн нам, сонгуулийн үйл явц, орон нутгийн засаглалын талаарх үндэсний болон олон улсын 20 гаруй судалгаануудад экспертээр ажиллаж, бодлогын зөвлөмжийг УИХ болон холбогдох төрийн байгууллагуудад өгч ирсэн эрдэмтдийн нэг нь би” гэж өөрийгөө томьёолж байжээ. Гэхдээ ийм явцгүй, жудаггүй, ёс зүйгүй эрдэмтэн, эрх баригч гэж юу байх вэ.
.jpg)
Ц.Мөнхцэцэг гишүүнээ, тойргийн чинь иргэдийн цөөнгүй хувь нь хатуу хөл хорионы үеэр өлсөж, ажилгүй, орлогогүй байгаадаа бухимдан арайхийн өдрийг барж, өнөөдөр таныг “Бидний төлөө юу хийж, ямар үг дуугарах бол” хэмээн харуулдаж суугаа. Гэтэл та гэрийнхээ гал тогооноос илүү гарч амжихгүйгээр барахгүй тэдний төлөө хуруугаа ч хөдөлгөхгүй, огтхон ч санаа зовохгүй яваадаа ямар хариуцлага хүлээх вэ.
Засгийн газар энэ мэт ард түмнийг хууран мэхлэгчидтэйгээ ёс зүйн хатуу хариуцлага тооцохыг олон хүлээж байгааг сануулах нь илүүц биз ээ.
Уг нь тэр энэ хэцүү цаг үед өөрийг нь сонсгосон Сүхбаатар дүүргийнхээ иргэдийн төлөө цахим хурлын хойморт Засгийн газраас хариуцлага нэхээд хоёр гараа гозолзуулж баймаар. Тойргийн иргэдийнхээ амь зуулга, амьдралын нөхцлийг тоочоод, арга зам, шийдэл нэхэж баймаар. Гэвч тэр тэгсэнгүй
| Монголын ард түмнийг Засгийн газартай нь хуурсан “МОЛИГО” Ц.МӨНХЦЭЦЭГ гэж хэн бэ |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |