Монголчуудын талаас илүү хувь нь шилдэг ажилтан болоход хэдхэн хоног үлдлээ. Цэнгээний газруудаас “Цалин мөнгөн тэнгэртээ цасан угалз наадуулсан” хэмээх дуу цуурайлж, оны шилдэг болсон хүмүүс энгэртээ алтан медаль гялалзуулж, бие ороосон том тууз зүүгээд маадгар гэгч алхах цаг айсуй. Төр засгийн шагнал урамшууллаас гадна аж ахуй нэгж, албан байгууллагууд өөрсдийн шилдэг ажилчдаа шагнаж урамшуулна. Ганц ажилтан биш нэжгээд ажилтнаа сүр дуулиантай шагнана. Ганц азгүй ч гэх юм уу хүн бүлтийгээд хоцордог нь нууц биш. Хөлөө олж, санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн том, том байгууллагууд ажилчдаа байр, машинаар шагнадаг бол дөнгөж зах зээлд өрсдөгч болохоор үйл ажиллагаа эхэлж буй нэг газрууд ганц хүн үлдээхгүй шагнана. Тухайлбал таван ажилтантай нэг байгууллага шилдэг ажилтан, дэд шилдэг, манлайлагч, дэд манлайлагч гэх мэтээр шагначихдаг нь гайхалтай. Тиймээс ч шагнал урамшуулалт хорхойссон монголчууд шинэ жилийн баяр тэмдэглэх үнэнхүү дуртай болсон. Ганц шинэ жилийн баяр гэлтгүй Цагаан сар, Мартын найман, Хүүхдийн баяр, Хичээлийн шинэ жил, Улс тунхагласны өдөр гээд монголчуудын шагнал авах, гардуулах нь дон мэт боллоо.
Шилдэг ажилтан, тэргүүний ажилтан, манлайлагч ажилтан, шилдэг алба, тэргүүний алба гэх зэргээр уртаас урт цуваа үргэлжилнэ
Урлагийн жаахан авьяастай байхад л СТА болох шиг амархан зүйл болжээ. Худлаа, үнэн дуулдаг СТА цол тэмдэгтэй алиалагчид шинэ жилийн арга хэмжээг хөтөлж, “Хундагатайгаа нэг татъя, хоёр татъя” гэх мэт хөнгөн элэглэж, согтоочихоод халамцаад ирэхээр ам барьж, дуулсан болоод арилж өгнө. Харин халамцуухан ажилчид байгууллагынхаа ээлж дараалсан шагнал, сугалаанд даруулна. Шилдэг ажилтан, тэргүүний ажилтан, манлайлагч ажилтан, шилдэг алба, тэргүүний алба гэх зэргээр уртаас урт цуваа үргэлжилнэ. Зарим нь бүр өөр өөртөө шагнал гардуулж байсан удаатай. Ер нь хөгтэй ард түмэн л дээ.
Угаас ардчилсан нийгэмд шилжсэнээс хойш баяр ёслол, тэмдэглэлт ойг тохиолдуулан салбар бүрийн төлөөллийг төрийн одон, медалиар шагнадаг уламжлал тогтоод буй. Баяр болгоны өмнө төрийн тэргүүний зарлигаар иргэдэд Шударга журам медалиас Хөдөлмөрийн баатар хүртэлх төрийн дээд шагнал, цагдаа, цэргийн байгууллагын алба хаагчдад цэргийн хүндэт медалиас Цэргийн гавьяаны улаан тугийн одон хүртэлх одон, медаль олгодог. Гэвч шагнал нүдээ олсон эсэх, ямар шалгуураар олгодог зэрэг нь үргэлж маргаан дагуулсаар ирсэн. Үүний зэрэгцээ сүүлийн жилүүдэд баяр ёслолыг тохиолдуулан 1-2 өдөр дараалж шагнал олгох явдал ч гарч байв. Энэ бүхнээс үүдэн шагнал, цол, одон, тэмдгийн үнэ цэнэ буурсаар нийтэд хавтгайруулан олгодог явдлыг болиулъя гэх санал ч нийгмийн зүгээс гарч байлаа. Ямартайж шинэ жилийн баяр ёслол болдгоороо болж оны шилдгүүд маань энгэртээ медальтай, гартаа өргөмжлөл, хундага хоёр салгахгүй байх өдрүүд асуй.
| ШИЛДГҮҮДЭЭ ТОДРУУЛДАГ САР ЭХЭЛЛЭЭ |
|
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |