Багш нар хичээл заахаас илүү бичиг цаасны ажилдаа дарагдаад толгой өндийх завгүй боллоо. Үүнээс үүдээд бурхан мартсан заяа гэдэг шиг багш нартаа мартагдсан хүүхдүүд юун хичээлээ ойлгох манатай сууна. Учир нь багш нар сурагчидтай ажиллахаас илүүтэй элдэв төлөвлөгөө, тайлангаа долоо, долоо хоногоор өгөх үүрэг даалгавраа биелүүлэх гээд ухаан жолоогүй л зүтгэх болж. Ёстой чиг өдөр шөнөгүй суугаад ч барагддаггүй их бичиг, цаасны ажил тэдний өмнө бий. Үндсэндээ хичээл заах биш аль нэгэн даргын нарийн бичиг шиг л ажиллаж байна гэхэд хэтийдэхгүй болов уу. Цаашлаад, хичээлээ ч зааж амжихгүй байхад сурагчдадаа өгөх давтлага, амралтын өдрөөр гэр бүлдээ зарцуулах цагийн тухай бодоод ч хэрэггүй гэмээр. Ёстой чиг холын мөрөөдөл.
Арай чүү гэж зүтгэсээр амралттай золгож, амар ч амжаагүй ажилдаа орно. Энэ бол ерөнхий боловсролын сургуулийн багш нарын үнэн бодит байдал. Сурагчдадаа хичээл зааж, тэднийг хөгжүүлэхэд цаг гардаггүй бөгөөд толгойтой үснээс нь илүү бичиг цаасны ажил байгаа болохоор хаашаа ч гарах гарцгүй болдог. Долоо хоногийн тайлангаас өгсүүлээд төлөвлөгөө, ажлын явц гэх мэт дандаа бичгээр гүйцэтгэх ажлууд араас нь овоордгоос л тэр шүү дээ.
Энэ тухай багш шар “Хичээл ордог анги болгонд тулж ажиллах шаардлагатай, хичээлийн дараа авч үлдэх шаардлагатай хүүхдүүд байна. Тэдэнтэйгээ ажилламаар байна. Тэдэнд зарцуулах ажлын цагаа гаргах гэхээр цахим контент хийх даалгавар ирдэг. Хичээлтэйгээ зууралдахын хажуугаар цахим контент хийнэ. Хичээлтэй давхцаад аль алинд чанаргүй юм болж байна. Хийгээд өгөхөөр, өнгө нь болохгүй байна. Сонгосон Бодлого нь таалагдахгүй байна. Бичсэн хэв нь таалагдахгүй байна. Дуу яриа оруулчихгүй яасан юм. Оруулсан дуу хоолой чинь шуумтай байна. Студид бичихгүй яасан юм бэ дахиад хий, соль, зас гэдэг” хэмээн өөрсдийн цахим нүүр хуудсаар дамжуулан үзэл бодлоо илэрхийлэх боллоо. Сурагчидтайгаа ойр байж, тэдэнд цаг гаргаж, сургалтын чанараа сайжруулахыг хүсэж буй багш нарын зөв. Тиймээс багш нар энэ тухайгаа сургуулийн удирдах албан тушаалтнууд хэлдэг боловч амжилт эс олдог байна.
Бичиг цаасны ажлаас болоод багш нар сурагчдадаа цаг гаргаж чадахгүй байна .
Захирал нь засагтайгаа, засаг нь боловсролын яамтайгаа нийлээд “Үүнийг багш нараар хийлгэнэ” гээд нэгэнт шийдвэр гарснаас хойш багш нар гэртээ ч орох завгүй явна гэхэд буруудахгүй. Уг нь багш нар хичээлээ зааж, бичиг цаасных нь ажлыг сургуулийн удирдах албан тушаалтнууд хийвэл яасан юм бэ. Тэртэй тэргүй багш нар журнал хөтлөх, дүн гаргах гээд хангалттай бичиг цаасны ажил хийдэг. Үүнээс гадна элдэв янзын сургалтад “Цахимаар суу” хэмээн шаарддаг байна. Сурагчдадаа цаг гаргаж чадахгүй багшид энэ нь дарамт болж хичээлийн цагтай нь давхацдаг аж. Энэ олон бичиг цаасны ажлаас болж багш нар хичээлээ чанартай зааж чадахгүйд хүрээд байна.
Сурагчидтайгаа ойр байж, тэдэнд цаг гаргаж, сургалтын чанараа сайжруулахыг хүсэж буй багш нарын зөв
Тиймээс үүнийг Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан та анхааралдаа авна уу. Багш нарыг хүүхдүүдтэй нь ажиллуулаад, хөгжүүлээд, хичээлдээ анхаарал хандуулах тал дээр бодлого шийдвэр гаргамаар байна. Тэгэхгүй бол багш нар хичээлийнхээ хажуугаар, амралтын өдрүүдээр цаг наргүй бичиг цаастай зууралдаж, ахуй амьдралдаа ч цаг гаргаж чадахааргүй боллоо. Тиймээс багш нараар багшийнх нь ажлыг хийлгэе, Л.Энх-Амгалан сайдаа!!!
| БАГШ НАРААР БАГШИЙНХ НЬ АЖЛЫГ ХИЙЛГЭЕ, Л.ЭНХ-АМГАЛАН САЙД АА |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |