Намрын улс төр нэлээн ширүүн эхлэхээр байна. Үнийн хөөрөгдлөөс эхлүүлээд инфляц "тэнгэрт хадахад" нөлөөлсөн Засгийн газраа "базаж" чаддаггүй тэргүүнийх нь "толгой"-г ярих нь ээ. Засгийн газрын тэргүүний зэрэгцээ эрх баригч намын дарга хэдий ч, парламентад "багадаж" байна. МАН-ын "ах нар"-тайгаа яриа нийлэхгүй байгаагаас эхлүүлээд өөрийн хүчээ бүрдүүлэхээр Засгийн газрын сайдуудаа давхар дээлтэйгээр дахин бүрдүүлэх сонирхлоо эртнээс илэрхийлж байсан. Гэсэн ч одоо Л.Оюун-Эрдэнэд "түшиг" болох хань ч, сүр хүч ч алга байна.

Эхэндээ “Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар тун удахгүй танхимаараа огцрох гэнэ лээ” гэлцдэг байлаа. Төд удалгүй “Таван сайдаа сугалж огцруулах гэнэ лээ” гэх болсон. Сүүлд нь “Үндсэн хуулийг өөрчлөх замаар УИХ-аас танхимаа, сайд нараа бүрдүүлж, цөмийг нь давхар дээлтэй болгоод цааш явах болсон гэнэ” гэлцэж эхэлсэн. Гэвч бүтэн жилийн хугацаа өнгөрөхөд аль аль шийдэл, таамаг нь биелсэнгүй, ажиг сураггүй байсаар л. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн гол алдаа энэ. “Өөх ч биш, булчирхай ч биш” гэдэгтэй утга адилаар огцрох, огцрохгүйгээ нэг мөр зарлаад, нийгэмд үүсээд буй хүлээлт, таамгийг эцэслэхгүй байгаа нь түүний алдаа. Энэ Засгийн газар орших, эс оршихоо эцэслэхгүйгээр, энэ л янзаараа таавар таалгасан хэвээр байвал цааш явах зам үлдсэнгүй. Ингэж хэлэхийн учир нь, “Удахгүй огцрох юм гэнэ лээ” гэдэг яриа нь эцэстээ энэ Засгийн газрын хандлагыг “Буцах бэрд үнээ тугал нийлэх хамаагүй” гэж харагдуулж байгаа юм.

Улсын инфляц 16 хувь давахад, бараа, бүтээгдэхүүний үнэ "тэнгэрт хадсан"-ы гол шалтгаан, эзэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "ойчих" цаг ойртож байгаа нь илт байна.

| Л.ОЮУН-ЭРДЭНИЙН "ОЙЧИХ" ЦАГ ДӨХӨЖ БАЙНА ДАА |
|
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |