Шатахууны үнэ сараас сард хэдэн зуугаараа нэмэгдээд инфляц ч өсөж, “тэнгэрт хадсан” үнэтэй бараа, бүтээгдэхүүндээ “дарлуулж” байна даа, монголчууд. Уг нь “айл”-аас эрэхээ больж, дотооддоо газрын тосоо олборлож, боловсруулбал дэлхийд данстай газрын тос олборлогч орон юм сан.
Улсын инфляц 16.1 хувьд хүрлээ. Дизель түлшний үнэ 300 төгрөгөөр өсөж, 4030 төгрөг болов. ҮСХ-ны мэдээллээр сүүлийн сард А-80 автобензины үнэ 69.5 хувь, АИ-92 автобензин 64.8 хувиар өссөн юм.

Гэтэл манай орны “цор ганц” газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэгч, орос “ах” нар маань дуртай үедээ газрын тосны бүтээгдэхүүний үнийг нэмж, дургүйгээ хүрэхээр нам зогсоочих юм. Уг нь Монгол Улс 250 сая орчим газрын тосны хайгуулын нөөцтэй. Гэсэн ч ганц байсан Зүүнбаян, Цагаан элсний газрын тосны үйлдвэр дэлбэрч, олборлолт зогсолтод орсноос хойш шатахууны асуудалд “зовлон” үзэж байна даа.

Өнгөрсөн намар хоёр хөрш маань “хатуурхаад” хилээ хаахад л бараа, бүтээгдэхүүний хомстолд орж, бүр гялгар уут ч олдохоо больсон. Улс даяараа шатахуунгүй болж, шатахуун түгээх станцын гадна хэд хоногоор дараалан зогсож байж бензиний “бараа” үзэж байсан үе бий. Тэр үед л монголчууд хоёр хөршгүй бол яаж “сандрах”-аа мэдсэн гэж хэлж болно.
Харин мөнхийн хоёр хөршийн маань “хүсэл” нь Монголыг ШХАБ-д элсүүлэх. Манайх шиг хөгжиж байгаа орны хувьд ШХАБ-ын гишүүн орон болох нь эдийн засгийн олон гарц нээж өгөх боломжтой. Эсрэгээрээ шинээр нээсэн гарцуудтайгаа “тэнцэх” боломжуудаа алдах талаар шинжээчид анхааруулж байгаа. Хэрэв хоёр хөршийн маань “мөрөөдөл” биелж, Монгол Улс ШХАБ-ын гишүүн орон болбол барууны орон тэргүүтэй олон улс манай орноос “нүүр”-ээ буруулах гэнэ.

Хэрэв ШХАБ биеллээ олбол, Монгол Улс гуравдагч түншээ алдаж, хэцүүдэх нь ээ. Саяхан дизель түлшний үнэ 300 төгрөгөөр нэмэгдэхэд түүнийг даган өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ч “талийж” өгөв. Жишээлбэл, лууван 155.4 хувь, төмс 138.8 хувь, ногоон цай 131.5 хувь, ургамлын тос 94.3 хувиар өссөн байна.
“Нэг бухын эвэр доргиход мянган бухын эвэр доргих”-ын үлгэрээр нэгнээ дагаж өсдөг бараа, бүтээгдэхүүнээ дотооддоо үйлдвэрлэж, “хараат” байдлаасаа салах цаг иржээ.

| Хэзээ болтол ОХУ-ЫГ “ЦАРАЙЧЛАХ” юм бэ, төрийн түшээд ээ |
|
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |