Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн МАН-ын их хурал дээр “Манай нам авлига, албан тушаалын элдэв хэрэгт орооцолдсон гишүүдээ намаасаа хөөх хүртэл арга хэмжээ авч, цэвэрлэнэ. Авлига, албан тушаалын гэмт хэрэгтэнтэй хэзээ ч эвлэрэхгүй” гэх утгатай мэдэгдэл биелэлээ олох цаг дөхөж байгаа бололтой. Учир юу вэ гэвэл, тэр МАН-ын өмнөх үеийн харьяалалтай ах эгч нар, тэдний гар хөл бологсдоос Хөгжлийн банкны найдваргүй зээлдэгчид гэдэг шалтагаар салж амрах гэж байгаа гэх яриа бий. Өөрөөр хэлбэл, нас, албан тушаал, туршлагаараа өөрийнх нь багийнханд зай тавьж өгөхөөргүй батжиж авсандаа барддаг “хөгшчүүл”-ээс, тэдний хүмүүсээс богино хугацаанд салах тусмаа Л.Оюун-Эрдэнийн улс төрийн карьерт хэрэгтэй. Түүний бүрдүүлсэн баг ихэвчлэн 1980-аад оныхон, түүнээс хойших, бүр “Z” үеийнхэн байгаа нь хууччуулд нас залуу, хүүхдээрээ, туршлагагүй харагдаад юун захирагдах, үгийг нь сонсох, цаашлаад хамтрах болчихоод, ажил нь урагшилж өгөхгүй бухимдаж яваа. Дээр нь арай гэж цуглуулсан багийнхан нь “Настайчууд чинь загнаад байх юм. Гадааддаа очиж, хөгжмөө сонсоод өөрийнхөөрөө амьдарлаа. Компьютерийн наад захын программ дээр ажиллах мэдлэггүй хүмүүст загнуулах гэж ийм мэргэжил эзэмшсэн биш” гэчих гээд сандаргаж байгаа биз ээ. Тийм ч учраас улс төр дэх гэхээсээ илүү нам доторх цэвэрлэгээгээ хурдлуулж, хаяхыгаа хаяхаар яарч байгаа нь сүүлийн өдрүүдэд илтэд мэдрэгдэх болсон.
Л.Оюун-Эрдэнэдээ ч биш, Монголын ард түмэн, хүүхэд багачууд, залуусын боломж, амьдрах нөхцөл, хөдөлмөрийг намын статусаар хулгайлсан, мөлжсөн бохир нийгэм л үргэлжлэх учраас ийн сануулж буй хэрэг
Ерөнхий сайд хэлсэндээ багтаж ажиллабал энэ Засгийн газарт МАН бараг цөөнх болохоор “цэвэрлэгээ” хийгдэх ёстой. ЖДҮХС, бондууд, Хөгжлийн банк тэргүүтэй хамгийн бага хүүтэй, хамгийн их боломжоос ашиглаагүй, хүртээгүй МАН-ын гишүүн, сайд, дарга байхгүй. Өөрийнхөө нэр дээр биш ч үеэл, хаяал, төрсөн ах дүүс, төө зайгүй найз, нөхдөдөө албан тушаал, эрх мэдлээ ашиглан зээл авч өгөөд, хамтран идэж, уугаад, бизнесээ өргөжүүлээд, шан харамжаа авчихсан нь МАН-ынхан голцуу. Тиймээс л Ерөнхий сайд хэлсэндээ хүрч, хэрэгт орооцолдсон, албан тушаалаа хэтрүүлэн ашигласан, авлига авсан өгсөн хүмүүсээ намаасаа хөөвөл УИХ-д намгүй гишүүн олон болно. Яах вэ, ядарсан, уруудаж доройтож, боловсон хүчингүй болсноор нь АН-д элсэгчид олшрох биз. Ингэснээр УИХ албан ёсны олонхигүй болно. УИХ олонхигүй болсон учир Засгийн газар огцорч, эвслийн Засгийн газар байгуулах болно. Сайдаа дагаад бүх яам, агентлагт эвслийн Засгийн газрын томилгоо явагдана. Арай олон суудалтай үлдсэн МАН хэнтэй нь эвсэж, Засгийн газраа байгуулахаас хамаараад улс төрийн тогтворгүй байдал үүснэ. Гэсэн ч ирээдүйн эрсдлээ тооцвол Л.Оюун-Эрдэнэд цэвэрлэгээ нь ашигтай. Тэр урт холын замдаа улс төрийн карьертаа эзэн байя гэвэл хэцүү байж мэдэх ч энэ л шинэчлэл, цэвэрлэгээг хийсэндээ хийчихвэл залуу үе, залуу боловсон хүчнүүд улсынхаа ирээдүйд гэрэл гэгээтэй, дэлхий нийттэй илүү ойр алхсан өөрчлөлт, санаачилгуудыг хэрэгжүүлж мэдэхээр байна. Өмнөхүүдийнхээ өө, дутуу, буруу, булайг тэгтэл дэлгээд, хэл ам гаргаад, гоншигоноод, попроод, зууралдаад байхгүй, ажилдаа төвлөрөөд явчих ухамсар залууст байгаа гэж найдъя. Ийм л эгзэгтэй хийгээд өөрчилж болох, намаа ч цэвэрлээд, нэг зүгт нэг бодлогоор урагшлах боломж гарсан дээр нь зоригтой хөдлөх нь зөв ч байж мэднэ. Өөртөө бус, Монгол Улсад ашигтай юм хийнэ гэж бодож л байгаа бол хариуцлагыг хатуухан тооцдог жишгийг Засгаа огцруулж байгаад ч болов эхлүүлэх нь, үлгэрлэх нь юу юунаас зөв.
Түүний бүрдүүлсэн баг ихэвчлэн 1980-аад оныхон, түүнээс хойших, бүр “Z” үеийнхэн байгаа нь хууччуулд нас залуу, хүүхдээрээ, туршлагагүй харагдаад юун захирагдах, үгийг нь сонсох, цаашлаад хамтрах болчихоод, ажил нь урагшилж өгөхгүй бухимдаж яваа
Эс тэгвээс, намдаа шинэчлэл хийж чадахгүй бол түүний улс төрийн замнал тийм ч дардан, урт биш байх болов уу. Учир нь, Ерөнхийлөгчийн, Х.Баттулгын цаашилбал Д.Амарбаясгалангийн гэх өдрөөс өдөрт өсөн бойжиж, хүчирхэгжиж буй фракцууд түүнийг тун удалгүй, магад 2024 онтой нь хамт бугуйлдахыг, гуд татан унагахыг хүсэж, адгаж байгаа нь тодорхой. Тэр цагт энэ цагийн амлалт, хийж болох байсан алхмууддаа харамсаад ч нэмэргүй болсон байх билээ. Тэгээд дээр нь намын ах, эгч нар шигээ авсан зээл, шийдүүлсэн асуудлуудаараа шалгагдаж, байцаагдаж, түүнийгээ наймаалцаж явсаар өнөөх ах, эгч нараасаа дүр ялгагдах юмгүй л болох вий. Энэ нь эцсийн дүндээ Л.Оюун-Эрдэнэдээ ч биш, Монголын ард түмэн, хүүхэд багачууд, залуусын боломж, амьдрах нөхцөл, хөдөлмөрийг намын статусаар хулгайлсан, мөлжсөн бохир нийгэм л үргэлжлэх учраас ийн сануулж буй хэрэг.
Ерөнхий сайд хэлсэн үгэндээ эзэн болдог л юм бол МАН-ын олон гишүүн хариуцлагад татагдаж, намаасаа хөөгдөх учиртай билээ. Тэр харин тэгж цэвэрлэж чадах уу.
Тийм ч учраас улс төр дэх гэхээсээ илүү нам доторх цэвэрлэгээгээ хурдлуулж, хаяхыгаа хаяхаар яарч байгаа нь сүүлийн өдрүүдэд илтэд мэдрэгдэх болсон
| Л.ОЮУН-ЭРДЭНЭ ХЭЛСЭНДЭЭ ХҮРДЭГ Л ЮМ БОЛ МАН ОЛОН ГИШҮҮНЭЭ НАМААСАА ХӨӨХ ЁСТОЙ |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |