Төрийн ордны настайвтар үйлчлэгч гишүүдийн ариун цэврийн өрөөны суултуурыг цэвэрлэж байхуйдаа “Төрсөн ганцаа чиглүүлж чадахгүй байж, төр яаж чиглүүлэх гэсэн хүмүүс юм бол доо” хэмээн үглэж байсан гэдэг. Хэн ч тэрийг нь сонссон юм. Санаанаасаа зохиосон онигоо ч байж магад.
Харин гишүүн, сайд, газар, хэлтсийн хурган нарын зөв бичгийн дүрэм, албан бичгийн утга найруулгын алдаатай үг, өгүүлбэрүүдийг харахаар “Улсаа яаж удирдан чиглүүлэх хүмүүс вэ” гэх зовинол өөрийн эрхгүй төрдөг нь бодит үнэн билээ.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард тухайн үеийн БСШУС-ын сайд асан Ё.Баатарбилэг “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн захирлыг ажлаас нь чөлөөлөх тушаал гаргаад, уг тушаалыг нь баримт болгон сайдынхаа ажлаар бахархах гэсэн нэг нь зургийг нь дараад цахим сүлжээнд оруулчихаж л дээ. Гэтэл ахлах сургуулиа алтан гуравтай төгссөж буй нэг хүүхэд тэр тушаалаас үг үсэг, цэг таслалын 10 алдаа олчихсон гэнэ билээ. Тэгээд болоогүй, энэ гарын үсэг зурсан хүн сайд юм уу гэж асуусан гэж байгаа. Даанч ичмээр.
Тэр сайд, энэ дарга тэгж буруу бичсэн гээд тоочвол олон. Өргөдөл гэхийг өрөгдөл гэж бичдэг УИХ-ын гишүүнтэй, оршуулах гэхийг орчуулах гэж бичдэг аймгийн Засаг даргатай, давхцаж гэхийг давцаж гэж бичдэг газрын даргатай улс шүү дээ, бид. Эхэндээ бид зөв бичгийн, утга найруулгын алдаатай тушаал шийдвэрүүдийг хараад “Нарийн бичиг нь л алдаа биз” хэмээн эерүүлэн боддог байлаа. Харин одоо бол УИХ-ын гишүүд, сайд, дарга нар хувьдаа цахим хаягтай болж, түүгээрээ ажлаа тайлагнадаг “моод” дэлгэрснээр жинхэнэ зэс нь цухуйж байна. Яруу сайхан Монгол хэл минь тэдэнд ямар буруу юм хийсэн болоод тэд ингэж сэглэнэ вэ гэж ч бодох шиг.
Бид уг нь төрд ажиллах хүмүүсийг сонгохдоо боловсролыг гол шалгуураа болгодог. Гэхдээ боловсрол гэдэг өөрөө цогц ойлголт гэдгийг л мартчихаад байх юм. Өөрөөр хэлбэл, хаана сургууль төгссөн, ямар мэргэжил эзэмшсэн, хэдэн хэл мэддэг зэргээр боловсролыг үнэлээд байдаг. Гэтэл гадаадын гурван их, дээд сургууль төгссөн, англи, орос, германаар ярьдаг, өнөө “өндөр боловсролтой” гэж магтуулдаг сайд, дарга нь эх хэлээрээ зөв бичиж чадахгүй наад захын бүхэнд бүдчин “унаж” байх жишээний. Тэгэхээр боловсрол гэдэг бол наанадаж зөв бичихийг хэлэх болж байна. Ингэвэл төрд байгаа эрхмүүдийн олонх нь “боловсролгүй” ангилалд багтах болчихоод байна.
Нөгөөтэйгүүр, ахлах сургуулиа төгсөж буй хүүхдүүдээс монгол хэл, бичгийн шалгалт авдаг. Хэрвээ тухайн хүүхэд монгол хэл, бичгийн шалгалтандаа тэнцээгүй бол Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх боломжгүй. Өөрөөр хэлбэл, зөв бичгийн дүрмийн алдаатай бичдэг хүүхэд их, дээд сургуульд элсэх боломжгүй гэсэн үг. Хувь заяаг нь үүгээр шийдэж байгаа хэрэг. Гэтэл зөв бичгийн дүрэм огт мэдэхгүй, таван үгэндээ тараа таниулаад байдаг хүмүүс хэдийнээ төрд орчихсон дарга, УИХ-ын гишүүн, сайд болчихсон байдаг. Хүүхдээ зөв бичихийг шаарддаг хэрнээ улсыг удирдан чиглүүлж буй төрийн түшээд, дарга нарыг буруу бичихийг зөвшөөрөх нь шударга бус биш гэж үү.
Бас,
Аливаа хуулийн цэг таслал, үг үсэг өөрчлөгдвөл тухайн хууль үндсээрээ өөрчлөгддөг гэдэг. Үндсэн хуулийн нэг үсэг ч хууль гэсэн үг. Гэтэл хууль баталдаг гишүүн, хэрэгжүүлдэг дарга нь буруу бичдэг байх нь яавч анхаарахгүй орхиж болохгүй ноцтой зүйл. Иймд, нэг санал байна. УИХ-д сонгогдож буй түшээдээс монгол хэл, бичгийн шалгалт авдаг болъё. Сайд нарыг томилохдоо хэл бичгийн дүрмийн мэдлэгтэй эсэхийг онцгой анхааръя. Ер нь төрийн албанд орж буй хүн бүрээс нэн түрүүнд монгол хэл, бичгийн шалгалт авъя.
| УИХ-ын гишүүн, сайд, дарга, төрийн албанд ажил горилогчдоос монгол хэл, бичгийн шалгалт авдаг болъё |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |