Монголын өнөөгийн улс төрийн өнгө төрхийг хан Хэнтий нутгийнхан тодорхойлж байна. Өөрөөр хэлбэл, Хэнтийн “Фракцынхан” энэ улс төрд хэн, хэнээс илүү тоглолт хийж байгаа. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн нутгийн хүү, хамгийн хайртай дүү нь болох Л.Оюун-Эрдэнэ итгэлт ахынхаа халааг авч МАН-ын дарга болсноор Монгол Улсын Ерөнхий сайдын албыг хаших болсон. Чухам өөрийнх нь бадрангуй зан чанар, хурц шийдэмгий “дүрийг” үргэлжлүүлэн тоглож чадна гэдэгт итгэл хүлээлгэн Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар тавьсан байх. Мөн тэрбээр Ерөнхий сайдын тамгаа итгэлт дүүдээ гардуулахдаа “нялх үрээ эрхлүүлэх” мэт сэвлэгийг нь үнэрлэсэн. Энэ үйлдлээрээ дамжуулан “Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаанд ч МАН миний мэдэлд шүү” гэсэн санаагаа хэлээд амжсан.
У.Хүрэлсүх саяхныг болтол МАН-ыг “базаж” том, жижиггүй “чичрүүлдэг” байв. Намын журмын нөхөд нь түүнээс ухаанаа гартал айдаг байсан гэх. Харин түүнийг Ерөнхийлөгч болсноос хойш тэдний айдас үргэж, хөдөлгөөнд орж эхэлжээ. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн тангараг өргөж МАН-д хамаагүй болсон цагаас нь эхлэн түүнээс айж явдаг нөхөд нь үнэн төрхөө харуулж эхэлсэн байна. Эрх баригч намынхан эрх мэдэл, албан тушаалын төлөө дотроо “түгжилдэж” ирсэн олон түүх бий. Тэдний булайгаа дэлгэсэн эдгээр хагарлыг “60 тэрбумын” гэх хэргээс эхлээд монголын ард түмэн мэднэ. Эл хэргийг жишээ татсаны учир нь гэвэл М.Энхболдын бүлэглэл эргээд амь орж байна. Саяхныг хүртэл “бүлх залгисан мэт” чимээгүй байсан М.Энхболд Төв аймгийн сумдуудаар явж амьсгалын аппарат бэлэглэж байгаа харагдав. Өөрөөр хэлбэл, тэрбээр “одоо л хөдлөх цаг” гэх шиг олны өмнө ил гарч эхэллээ. Удаа дараа сонгогдсон аймагтаа анхаарал хандуулж эхэлнэ гэдэг нь “Би амьд байгаа шүү” гэдгээ харуулж буйн илрэл юм. Түүнээс гадна У.Хүрэлсүхийн манлайллын үед хэлмэгдсэн МАН гишүүд ч эвлэлдэн нэгдэж эхэлсэн байна. Улмаар М.Энхболд, хэлмэгдэгсдийн "армид" хүч нэмэн тус намын ахмад гишүүд орж ирж байна. Дээрх бүлэглэлүүд одоо байгаа Л.Оюун-Эрдэнийн толгойлсон Засгийн газрыг унагах нэгдмэл нэг зорилготой байгаа аж.
Эрх баригч намынхан эрх мэдэл, албан тушаалын төлөө дотроо “түгжилдэж” ирсэн олон түүх бий. Тэдний булайгаа дэлгэсэн эдгээр хагарлыг “60 тэрбумын” гэх хэргээс эхлээд монголын ард түмэн мэднэ.
.jpg)
Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийнх нь Засгийн газрыг унагахаар өдрөөс өдөрт хүчирхэгжиж буй тухайн “армийн” талаарх мэдээллийг аль хэдийн олж авсан бололтой. Тэрбээр ус голынхоо ахын итгэж өгсөн улс төрийн өндөр албан тушаалаа тийм ч амархан хэн нэгэнд алдахыг хүсэхгүй байгаа гэнэ. Тиймдээ ч “Урьдчилж мэдээд, угтуулж өшиглөх” арга хэмжээ авч эхэлжээ. Ах нарынхаа давшилтаас өмнө сөргүүлэн тавьж буй түүний ов заль бол “ам мэх” юм. Тухайлбал, энэ сарын 16-нд болсон Засгийн газрын ээлжит бус хуралдааны үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “ Авлигатай тэмцэнэ гэдэг бол бид өөрөө өөрсөдтэйгөө мөн намынхаа журмын нөхөдтэйгөө тэмцэнэ гэсэн үг" гэдгийг онцолсон. Өөрөөр хэлбэл, МАН-ынхан авлигачид гэдгийг дарга нь өөрийн амаар хэллээ.
Нэгдүгээрт, “Хууль хяналтын байгууллага миний талд байгаа шүү. миний ард Хэнтий бий” гэсэн санааг илэрхийлэв. Энэ нь ч үнэн. Учир нь, АТГ-ын даргаар Хэнтий аймгийн харьяат З.Дашдаваа ажиллаж буй. Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайдаар түүний үеэл Х.Нямбаатар ажиллаж байгаа. Ураг садан, нутаг усны хүмүүс нь энэ мэт өндөр албан тушаалыг хашиж байхад “Монголын хууль, хяналтын байгууллага миний атганд байгаа” гэдгийг бардам хэлэхээс ч яахав.
Хоёрдугаарт, түүний “Би унавал хамтдаа унана шүү” гэсэн санаа буюу буруугаа бусдад нялзайх самбаа юм. Хэрэв Л.Оюун-Эрдэнийн удирдсан Засгийн газар унах юм бол тэрбээр “Би авлигалтай хатуу тэмцэж эхэлсэн. Тэр дундаа намын харьяат журмын нөхдөөсөө эхэлсэн. Авлигатай тэмцээд эхлэхээр ах нар минь намайг унагасан” хэмээн өөрийгөө өмгөөлөхөөр зэхэж буй нь түүний үг, үйлдлээс илт харагдана. Гэвч хамгийн чадваргүй гишүүд, сайд нараар бүрдүүлсэн түүний Засгийн газрыг эрхэм журмын нөхөд, намын хүндэт ах нар нь арай хөнгөн аргаар “хөрвүүлж” мэдэх юм. Учир нь, тэрбээр ураг төрлийнхөө хүнийг төрийн өндөр албан тушаалд томилсон нь албан тушаалаа урвуулан ашигласан, өөрийн хамаарал бүхий этгээдэд давуу байдал олгосон ноцтой зөрчилдөө өөрөө ороогдож мэдэхээр байна.
| УДИРДСАН ЗАСГИЙН ГАЗАР НЬ УНАХЫГ МЭДСЭН Л.ОЮУН-ЭРДЭНЭ АХ НАРТАА ЗОРИУЛЖ “АМ МЭХ” ХИЙЛЭЭ |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |