-МАН МОНГОЛЫГ ЖИЖИГ, ТОМ АЛЬ Ч НАМТАЙ ХУВААЛЦАХЫГ ХҮСЭХГҮЙ БАЙГАА ЮМ БАЙНА. ӨӨРСӨДТЭЙ НЬ ӨРСӨЛДӨХ БОЛОМЖТОЙ ГЭЖ ҮЗСЭН БҮХ НАМАА ИЛ ДАЛДААР ӨӨРТӨӨ УУСГАЖ, УЛМААР МОНГОЛЫГ “МАН-ЫН УЛС” БОЛГОХ НЬ Л ТЭДНИЙ АЛСЫН АГУУ АМБИЦ АЖЭЭ-
Одоогоос таван жилийн өмнө 2016 оны гуравдугаар сарын 1-нд МАХН-ын дарга Н.Энхбаяр, МАН-ын дарга М.Энхболд нар Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, түүхт 95 жилийн ойгоо сүр дуулиантайгаар хамтдаа тэмдэглэж байлаа. Тэгвэл уржигдар түүх давтагдаж, МАН-ын дарга У.Хүрэлсүх, МАХН-ын дарга Н.Энхбаяр нар түүхт 100 жилийн ойгоо хамтдаа тэмдэглэлээ. 10 жилийн тэртээ МАН, МАХН болж хуваагдсанаасаа хойш хоёр дахь удаагаа хамтдаа ойн баяраа тэмдэглэсэн нь энэ. Өөрөөр хэлбэл, МАН, МАХН 90 жилийн ой дээрээ салаад, 95 жилийн ой дээрээ эргэж эвлэрсэн ч сар ч бололгүй салсан. Уржигдар буюу 100 жилийн ой дээрээ дахин эвлэрч, ойн баяраа хамт тэмдэглэлээ. Харин 90,95,100 жилээс бусад ойнуудаа тэд “Эх орончдын өдөр”-ийг, Жанжин Д.Сүхбаатарын хөшөөг, цэцэг өргөх морь цагийг хүртэл “булаацалдаж” тэмдэглэсэн. МАН, МАХН-ын таван жилд нэг тохиодог эл эвлэрлийн цикл цаашид үргэлжлэх үү, эсвэл үүгээр эцэслэж, эвлэрэх үү гэдэг л сонин байна.

(1).jpg)
МАН ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-ын үнэнч сонгогчдийг ашигласныхаа төлбөрт Н.Энхбаяр болон түүний “залууст” хэд хэдэн “том суудал” өгөхөөр тохиролцсон “хов” сонсогдож эхлээд байгаа. Ерөнхийлөгчийн суудлыг авч л байвал тав, арван албан тушаалаар МАХН-д “төлбөр төлөх” бол МАН-д юу ч биш. Албан тушаалыг чихэр гэвэл МАН-д авдар авдраараа бий.

Яах вэ, МАХН энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-тай нэгдэхгүйгээр сүүлчийн хүчээ шавхаад, С.Ганбаатараа нэр дэвшүүлээд 2017 оны алдаагаа давтах боломж мэдээж нээлттэй байгаа. Гэхдээ С.Ганбаатар өрсөлдөөд санал хуваана уу л гэхээс ялалт байгуулах боломж хомс. Хэрвээ ялж чадахгүй л бол тус намд ойрын ирээдүйд ямар ч аврал байхгүй болно. 2017 онд л ялбал ялж болох байсан. Гэхдээ одоо 2021 он, С.Ганбаатарын сэргэн мандалт дууссан. Үүнийг Н.Энхбаяр С.Ганбаатарт тайлбарласан боловч хариуд нь “Би чадна, надад итгэ” гэсэн бололтой юм билээ. Түүгээр ч зогсохгүй намын дэд даргын хувьд МАН-тай нэгдэхийг хатуу эсэргүүцэж буйгаа хэлсэн гэх. Харин Н.Энхбаярын хувьд алдах эрх, улс төрийн карьер, сэргэн мандах боломж үлдээгүй учраас С.Ганбаатарыг хаяад ч хамаагүй намаа МАН-тай нэгтгэхэд бүхий л анхаарлаа хандуулж буй гэх мэдээлэл байна.
| Н.Энхбаяр, У.Хүрэлсүх хоёрын цэцэг өргөх ёслол буюу МАН, МАХН хоёрын “ГЭРЛЭХ ЁСЛОЛ” |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |