МАН-ын “зодоон” нэг талдаа гарч, хонь бүрэн, чоно цатгалан салсан мэт боловч начир дээрээ улс төрийн тэмцэл өнөөдрийг хүртэл дотооддоо ширүүхэн өрнөж байна. Намын даргын арслантай тамганы зодоон дууссан ч нам дотроо эхлүүлсэн эрх мэдлийн “зодоон” эцэслэгдээгүй гэсэн үг. Үндсэндээ УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ нарын фракцынхан 70-аад оныхоо ах нартай өнөөдрийг хүртэл учраа олж, гар барилцаагүй байгаа. Тиймээс МАН доторх нэг нэгэн рүүгээ чиглүүлсэн улс төрийн акц өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. Улс төрд хийгдэж байгаа томилгооноос харахад ч тэд хэн нь хүчтэйгээ үзэх өрсөлдөөн өрнөсөөр байгаа нь илт байгааг ч улс төрийн хүрээллийнхэн сануулсаар байгаа юм. Нэмээд МАН-аас хууль хяналтын байгууллагын хаалга сахих болсон гишүүд ч цөөнгүй байгаа.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Х.Булгантуяаг хууль хяналтын байгууллагаас шалгаж, яллагдагчаар татсан гэдгийг эх сурвалжууд мэдээлж эхэлсэн. Үндсэндээ 2025 оны аравдугаар сард Ерөнхий сайдыг огцруулах 95 дугаар тогтоолтой холбоотой асуудлаар шалгуулж эхэлсэн гэдгийг ч эх сурвалжууд мэдээллээд байна.
Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулсан УИХ-ын 95 дугаар тогтоол Үндсэн хууль зөрчсөн талаар Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааны дүгнэлт гарч, Г.Занданшатарын Засгийн бүрэн эрх хэрэгжиж эхэлсэн. Харин тухайн тогтоолыг хэлэлцүүлэх үеэр УИХ-ын чуулганыг даргалж байсан УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяа, хурал зохион байгуулахад мэдээлэл арга зүйгээр хангаж байсан УИХ-ын Тамгын газрын ЕНБД асан Б.Баасандорж нар нь Үндсэн хууль зөрчсөн гэх хэрэгт шалгуулж, Эрүүгийн хуулийн 19.2 дугаар зүйл ангиар шалгуулж байж болзошгүй аж.
ТӨРИЙН ЭРХИЙГ ХУУЛЬ БУСААР АВАХЫГ ЗАВДАХ ГЭМТ ХЭРЭГ НЬ 12-20 ЖИЛ ХҮРТЭЛ ХУГАЦААГААР ХОРИХ ЯЛТАЙ
Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Х.Булгантуяаг яллагдагчаа татсан гэх мэдээллийг шуурхай тараасан нь зүгээр ч нэг тохиолдол биш биз. Угтаа бол УИХын дарга асан Д.Амарбаягалан түүний хүрээлэлд өгсөн том сануулга гэсэн үг. Хэрэв зээ Х.Булгантуяаг шүүхээс буруутай гэж үзвэл УИХ-ынн гишүүний бүрэн эрхийн асуудал нь хөндөгдөж мэдэхээр байна.
ТӨРИЙН ЭРХИЙГ ХУУЛЬ БУСААР АВАХЫГ ЗАВДСАН ГЭХ ХЭРГҮҮД ХААНА ЗАМХАРСАН БЭ
Төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсан гэх асуудал өнгөрсөн хугацаанд МАН-ынхан дунд багагүй дуулиан тарьж байсан жишээ ганц нэгээр тогтохгүй. Өөрөөр хэлбэл, 2016 онд МАН-д 60 тэрбумын гэх дуулиант хэрэг дэгдэж байлаа.
Тодруулбал, 2016 оны УИХ-ын сонгуулиар М.Энхболд, Ц.Сандуй нарын 60 тэрбумын талаарх ярианы бичлэг цацагдсан нь 2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үер шуугиан тарьсан юм. 60 тэрбум төгрөг босгож, төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, хуйвалдаан зохион байгуулсан хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, Баянгол дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг. МАН-ын удирдах албан тушаалтнууд төрийн албан тушаалыг худалдаж, 60 тэрбум төгрөг босгохыг завдсан гэх хэрэг хэдэн он дамжин яригдаж байв.
Түүнчлэн 2020 оны ИТХ-ын сонгуулиар улс төрд дөнгөж хөл тавьж байсан МАН-ын хоёр бүсгүй санал тоолох төхөөрөмж буюу сонгуулийн хар машиныг хакердана гэх утасны яриа ил болж, цахим орчинд дуулиан дэгдээж байлаа. Тодруулбал, ИТХ-д нэр дэвшсэн Г.Гангамөрөн, Б.Сэжидмаа нар “Хар машиныг хакердаж болдог бол тохиролцоонд хүрье” гэх агуулгатай зүйлийг Х хүнтэй ярьсан бичлэг олон нийтэд цацагдаж, дуулиан тарьж байв. Харин тухайн хоёр нэр дэвшигч хоёул ИТХ-д олонхын санал авч, тодорхой албан тушаалд хүрсэн ч саналын машиныг луйвардсан, хакердсан гэх хэрэг дахин сөхөгдөлгүй нам жим болсон удаатай. Ийн төрийн эрхийг хууль бусаар авах хэргүүд үе үеийн улс төрийн зодоон дунд сөхөгддөг ч, загасны ой санамжинд үлддэг нь өнөөдрийн бодит байдал юм.
Ямартай ч МАН-ын “зодоон” Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл үргэлжилж, эрх баригчид ихээхэн зоригтойгоор эмзэг асуудал руу нь дайрч, давшилах нь илт боллоо.
| УИХ-ЫН ГИШҮҮН Х.БУЛГАНТУЯА, УИХ-ЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА АСАН Б.БААСАНДОРЖ НАР ТӨРИЙН ЭРХИЙГ ХУУЛЬ БУСААР АВАХ ГЭМТ ХЭРГЭЭР ШАЛГУУЛЖ ЭХЭЛСЭН ҮҮ |
|
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |