Ингэхдээ Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлыг хийх бололтой. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг томилох чуулганы хуралдааны үеэр “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дахиж хийх ёстой ажлууд байна” хэмээн ярьсан байдаг. Тэрбээр “Төрийг тогтворгүй болгож, засаглалын хямрал бий болгодог, улс төржүүлдэг, зориуд ийм байдал руу турхирч байна” хэмээн Ерөнхийлөгчийг шүүмжилж, “Үндсэн хуулийн өөрчлөлт”-ийн талаар дахин хөндсөн билээ.
Тухайн үед У.Хүрэлсүхийн Засгийн газар хариуцлага хүлээн огцорч, мэдэгдэл хийхдээ “Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга жагсаал цуглааныг зохион байгуулсан” хэмээн шуудхан хэлж байсан.
Тэгвэл энэ талаар хотын дарга асан Э.Бат-Үүл “МАН-ынхан Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Үндсэн хуульд өөрчлөлт оруулж Ерөнхийлөгчийн засаглал руу шилжих гэж байгаа юм байна. Тэд ганцхан л өгүүлбэр оруулна. Одоо Ерөнхий сайдыг Ерөнхийлөгч томилно гээд өөрчлөлт оруулчихвал манайд Оросын Ерөнхийлөгч В.Путины дэглэм шиг Ерөнхийлөгчийн засаглал бий болно. Үүнийг нь Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт задалчихлаа” гэсэн юм.
МАН-ын хувьд 100 жилийн ойгоороо Ерөнхийлөгчийн сонгуулийг авах том зорилготой байгаа. Тиймдээ ч У.Хүрэлсүх өөрөө хариуцлага хүлээн огцорч, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бэлтгэлээ хангаж буй гэх. Эрх баригч намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжтой хэд хэдэн хүний нэрийг олон нийтэд зарласан ч дэмжлэг аваагүй. Тэгэхээр хамгийн рейтинг өндөртэй намын дарга У.Хүрэлсүхийг энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд “сойх” магадлал өндөр байгаа юм. Хэрвээ МАН энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийг авчихвал Үндсэн хуулийн өөрчлөлтөөр зургаан жил төрийн эрхийг барина. Дээрээс нь Ерөнхийлөгчийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, улс орныг нэг нам дангаараа олон жил удирдах тогтолцоо руу шилжих нөхцлийг эрх баригч намынхан бүрдүүлж байхыг үгүйсгэхгүй.
Нөгөө талаар МАН-ынхан энэ удаагийн намрын чуулганаар Шүүхийн тухай багц хууль, Авлигын эсрэг тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталсан билээ. Ингэхдээ Ерөнхийлөгчийн эрх мэдлийг багасгаж, Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмсэн хэмээн шүүмжлэлд өртөж байсан. Тухайлбал, Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөнхийлөгчийн санал болгосноор томилдог байсан бол хууль хэлэлцэх явцад Ерөнхий сайдын мэдлийн хүрээнд шилжүүлсэн. Хууль батлагдсаны дараа хэзээ хойно Ерөнхийлөгч Х.Баттулга “Бэлэгдлийн чанартай Ерөнхийлөгч болгох гэж байна” хэмээн хориг тавьсан ч МАН-ынхан хүлээж аваагүй юм.
Хэдийгээр өнгөн талдаа Ерөнхийлөгчийн эрх мэдлийг багасгаж, Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлж байгаа мэт харагдавч, тэд цаад талдаа Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийж Ерөнхий сайдыг Ерөнхийлөгч томилдог болгох ажлыг хийж байж ч мэдэх.
Хэрвээ Ерөнхий сайдад хэт их эрх мэдэл төвлөрч байсан бол У.Хүрэлсүх яаран албан тушаалаасаа буухгүй л байсан байх. Тэгэхээр энэ удаагийн сонгуульд МАН ялалт байгуулна хэмээн бат тооцоолсон бололтой.
Хотын дарга асан Э.Бат-Үүлийн хэлсэнчлэн Ерөнхийлөгчийн засаглал руу шилжвэл бид хэдэн жилийн дараа өнөөдрийн ОХУ-ын нөхцөл байдлыг давтахыг үгүйсгэхгүй. Учир нь В.Путины олон жилийн хаанчлалыг эсэргүүцсэн иргэд нь удаа дараа босож, үүнийг В.Путин хүчээр дарсаар өнөөдрийг хүрсэн. Тэд өнөөдөр ч тэмцэлдэж байгаа. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Үндсэн хуулиа өөрт ашигтайгаар удаа дараа өөрчилж ирсэн байдаг. Түүний хувьд 80 нас хүртлээ ч ОХУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллах боломжтой юм.
Харин Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхийг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины гадаад байдал, хувцаслалтыг төдийгүй улстөрчийнх нь хувьд даган дуурайдаг гэлцдэг. В.Путины хэд хэдэн зураг болон бичлэгийг дуурайсан нь сошиалд шуугиан тариад байсан билээ. Үүнээс гадна Ерөнхий сайд байхдаа хэд хэдэн удаа айлчлал хийж, уулзалт зохион байгуулж байсан. Тэгэхээр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины олон жилийн “хаанчлал”-ыг даган дуурайх хүсэл У.Хүрэлсүхэд ч байж болох юм.
| МАН-ынхан ҮНДСЭН ХУУЛЬД дахин өөрчлөлт оруулж, ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАСАГЛАЛ руу шилжүүлэхээр бэлтгэж байгаа юу |
|
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |