Засгийн газар тус үйлдвэрт “Онц байдал тогтооно” гэдгээ мэдэгдэж, Ажлын хэсгийн ахлагчаар ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байсан Л.Оюун-Эрдэнийг томилсон билээ. Харин өнгөрсөн намар Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх “Эрдэнэт үйлдвэр”-ийг шалгах Ажлын хэсгийн ахлагчаа сольж, Шадар сайд асан Я.Содбаатарт даалгав. Ингээд Шилэн хочит Б.Цогтгэрэл “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал Х.Бадамсүрэнг “харлуулах” ажиллагааг зохион байгуулсан байдаг. Тэрбээр тус үйлдвэрийн шилэн дансны мэдээллийг олон нийтэд дэлгэсэн билээ. Харин үйлдвэрийн дарга Х.Бадамсүрэн Засгийн газраас “шидсэн чулуун”-д бүдэрч, хувьдаа завшсан хөрөнгө, мөнгөө олон нийтэд дэлгүүлсэн юм.
Тухайлбал, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн үйлдвэрийн мөнгөөр охиныхоо сургалтын төлбөр болох 100 гаруй сая төгрөгийг төлүүлсэн, хувийн орон сууцаа тохижуулсан, хагас тэрбумын үнэтэй автомашин, мөнгөн аяга, массажны сандал, уран зураг худалдаж авсан гээд хэдэн тэрбумаар тоологдох хөрөнгийг хувьдаа завшсан нь ил болоод байгаа. Мөн алтан чимэглэл бүхий брэндийн тавилга худалдаж авсан гэх баримт ч ил болсон билээ.
Түүнчлэн “Эрдэнэт” үйлдвэрийн мөнгийг Х.Бадамсүрэн захирал нь ганцаараа хувьдаа ашигладаггүй нь Шилэн дансны мэдээллээр ил болсон. Тухайлбал, Тамгын газрын дарга Д.Баярболд, Тэргүүлэх менежер Н.Энхбаатар нар “Эрдэнэт” үйлдвэрийн мөнгөөр сар бүр өндөр үнэтэй орон сууцны түрээсээ төлүүлдэг баримт байна. Ингэхдээ сар бүр 6-12 сая төгрөгийг бэлнээр авч байсан нь анхаарал татаж байсан юм.
Энэ мэт “Идэж, уусан хэргийг шалга” хэмээн ЗГХЭГ-ын дарга асан Л.Оюун-Эрдэнийг явуулсан ч тэр хэдэн сарын дараа “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал Х.Бадамсүрэнг цээжээрээ хамгаалаад өнгөрч байсан билээ. Тэрбээр “Эрдэнэт үйлдвэр” ашигтай ажилласандаа бардаад тансагласан зүйл байгаа, сануулга өгсөн” хэмээн ичих ч үгүй хэлээд сууж байсан.
Харин МАН-ынхан “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал Х.Бадамсүрэнг тал, талаас нь шахаанд оруулж байж, 650 тэрбум төгрөгийг гаргуулж чадсан байдаг. Тус мөнгөөр Монгол Улсын бүх айл өрхийн цахилгаан, дулаан, тогны мөнгийг тэгэлнэ хэмээн Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх мэдэгдэж байв. Үүнээс хойш “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал Х.Бадамсүрэнг “баалах” ажил нэг ёсондоо зогссон юм. Шилэн хочит Б.Цогтгэрэл ч “Эрдэнэт үйлдвэр” гэсэн үг амнаасаа унагахаа больсон билээ.
Харин өдгөө У.Хүрэлсүхийн Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорч, тус үйлдвэрийг шалгах ажиллагаа ч бүр намжив бололтой. Одоо У.Хүрэлсүхийн оронд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болох гэж байна. Олны өмнө Х.Бадамсүрэнг өмөөрч байсан хүн “Эрдэнэт үйлдвэр”-ийг шалгах нь юу л бол. Харин он гарснаас хойш АТГ болон ТЕГ, ЦЕГ-ын хамтарсан баг “Эрдэнэт үйлдвэр”-т шалгалт хийсэн гэх мэдээлэл бий. Энэ үеэр “Эрдэнэт үйлдвэр”-ийн хөрөнгөөр худалдаж авсан, 47 мянган еврогийн үнэтэй алтан чимэглэл бүхий тавилгыг нууцаар зөөж байгаад хамгаалалтын цагдаа нарт баригдсан гэх албан бус мэдээлэл ч байгаа юм.
Хэрвээ хууль хүчний байгууллагаас Х.Бадамсүрэн тэргүүтэй “Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдлагуудыг шалгаж байгаа нь үнэн бол шалгалтын дүнг олон нийт тэсэн ядан хүлээж байгааг сануулъя.
| “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал Х.Бадамсүрэнг АТГ-аас шалгаж байгаа юу |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |