Х.Баттулга өчигдөр У.Хүрэлсүхээс “Ерөнхий сайдаараа үлдээч” гэж чуулганы индэр дээрээс албан ёсны боловч эр хүнийхээ хувьд “гуйсан”. Тодруулбал, тэрбээр “...2020 оны УИХ-ын сонгуулийн үр дүн бол Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувь хүний манлайлал нэр хүндэд итгэж, найдсан иргэд сонгогчдын сонголт байсан. Гэтэл цар тахал эдийн засгийн нэн эрсдэлтэй цаг үед нийт ард түмний итгэл найдварыг хөсөрдүүлэх эрх энэ хүнд байхгүй. Би Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөхийг огт дэмжихгүй байна гэдгээ энэ индрээс мэдэгдье” гэж хэлсэн ч өнөөх нь жишүү харж байгаад “Би ажлаа өгнө. Би хариуцлагаа хүлээнэ. Төрийн албан хаагчид үүнээс ухаарал аваг. Доод, дунд шатандаа алдаа гаргавал Ерөнхий сайд нь хүртэл огцордог юм байна гэдгийг ойлгог” гэх мэтийн тайлбар хэлж, өмөлзсөөр 90 орчим хувь нь согтуу УИХ-ын гишүүдээр огцруулахыг дэмжих кнопоо яаран сандран даруулсан.
Чуулганы танхимд өрнөсөн тэр хэдхэн секунтын үйл явдлаар Ерөнхийлөгч Х.Баттулга “Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд чи бид яаж хамтарч ажиллалаа. Чи зарим ажлаа миний нэрээр хэрхэн бүтээлээ. Хүнд хэцүү болгоныг хамтраад давна гэж гар барилцаагүй бил үү. Чамтай хоршсон энэ дөрвөн жилийн хугацаанд би дандаа буулт хийж, чиний санааг гүйцэлдүүлж байсныг мартаа юу. Коронавирусийн хүнд, эгзэгтэй, эдийн засаг элгээрээ мөлхсөн энэ цаг үед чи орхиж явж болохгүй. Дуусгах юмаа хамт дуусгая” гэж У.Хүрэлсүхэд “хэлсэн” ч өнөөх нь “Өмнөх бүхэн өнгөрсөндөө үлдсэн. Би явна” гэж байсхийгээд нөхрөө хаяж алга болдог хүүхэн шиг аашилсныг монгол түмэн ялгаж, салгасан нь олон нийтийн хандлагаас ажиглагдаж байгаа юм.
Х.Баттулга өчигдөр У.Хүрэлсүхээс “Ерөнхий сайдаараа үлдээч” гэж чуулганы индэр дээрээс албан ёсны боловч эр хүнийхээ хувьд “гуйсан”
Нэг талаар Монголын улс төрд төдийгөөс өдий хүртэл тэмцэж, цэрэг хүний хатуужил, зангарагтай гэдгээрээ үргэлж өөрийгөө рекламдаж ирсэн У.Хүрэлсүх “Танай Засгийн газар муу ажиллаж байна. Огцор” гэнгүүт гоморхож гүйгээд л, эзэн биегүй “доод албаныхан алдаа гаргавал Ерөнхий сайд нь огцордог юм” гэж ялархаад л, тэр тусмаа улс нийтээрээ эрсдэлд орсон хамгийн эгзэгтэй, хамгийн айдастай үед төрийн алба хийгээд Монголын бусад салбарыг бодлогын хувьд чиглүүлж байсан танхимын бүх удирдагчаа аваад, Монгол үндэстнийг засаглалын хямралд оруулчихаад жишим ч үгүй явчихаж байгаа нь түүнийг ямар жижиг гүйцэтгэгч байсан бэ гэдгийг илчлэх шиг.
Өмнөх хугацаанд түүний олон нийтийн өмнө “тавьж” ирсэн авир, хариуцлагын сэлэм, зааж байсан зангарагаар тэр уг нь огцор гэх тусам нь улам зүтгэж, хичээж, мандуулах хэмжээний шийртэй улстөрч хэмээн үнэлэгдэж байлаа. Гэвч тэр үнэндээ тийм байгаагүй бололтой. Ерөнхийлөгчийн сонгуулийн чимээ, хязгааргүй эрх мэдлийн сургаар итгэж, түшиж ирсэн нөхрийнхөө ар нуруу руу хутга дүрчихээд хээв нэг “Би явна” гээд зогсож байна.
Амьдралын хүрд эргэхэд албан тушаал бус, аяга цайгаа хуваах, даалуу үүлүү тавих анд нөхөр үлддэг нь жам билээ.
| Х.Баттулга ГУЙЖ, У.Хүрэлсүх ГЭДИЙЛЭЭ |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |