Гэтэл өвлийн хүйтэнд халаад, углааштай нь хүйтэн машинд суулгаж, амны хаалт ч үгүй аманд нь дэр бариулаад гаргасан үйлдэл бол манай эрүүл мэндийн салбар хэр цэвдэг, харгис болсныг тодорхой харуулсан явдал билээ. Энэ үйлдэлд салбарын сайд Т.Мөнхсайхан мөн хариуцлага хүлээж огцрох хүсэлтээ Ерөнхий сайдад өчигдөр өгөв. Тэр “Миний хариуцаж байгаа асуудал биш ч хариуцлага хүлээгээд огцорч байна” гэх мэдэгдэл хийв. Тэднийг огцруулахаар олон зуун иргэн коронавирусийн халдварыг үл тоон төв талбайд жагсаж, эрх нь зөрчигдсөн эх хүү хоёр болон бусад иргэний өмнөөс дуу хоолойгоо нэгтгэлээ.
Жагсаал үр дүнгээ өгч, Засгийн газар оройжин хуралдсаны эцэст Я.Содбаатар, Т.Мөнхсайхан нарыг УОК-оос “явуулах” шийдвэр гаргасан байх. Хөшигний ард Ерөнхий сайд У.Хүрэлсүх багагүй бухимдсан сурагтай. Түүнд Шадар сайд Я.Содбаатарыг явуулах амаргүй байгаа аж. Учир нь Шадар сайд "Эрдэнэт" үйлдвэрээс эхлээд Монголын томоохон төслүүдийг шалгах Ажлын хэсгийг хариуцаж байгаа. Гэтэл нөгөө талд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханыг огцруулахгүй гэх “цахим жагсаал” өрнөж эхэллээ.
Тэдний огцрох хүсэлтийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх эцэслэн шийднэ. Хэрвээ тэр хүсвэл олон нийтийн хүсэлтийг хүлээн авч, Эрүүл мэндийн сайдыг аваад үлдэх биз. Харин хэн нэгэнд хариуцлага тооцож, бухимдсан иргэдийн “галыг” намжаахгүй бол нөхцөл байдал өөр рүү нь эргэж, түүний удирдаж байгаа Засгийн газар унаж мэдэхээр байгаа. Тиймээс Ерөнхий сайд У.Хүрэлсүх Шадар сайд Я.Содбаатарыг явуулах нь ойлгомжтой байна.
Тэгэхээр цар тахал, хөл хорионы энэ хүнд үед Улсын Онцгой комиссын дараагийн дарга хэн байх вэ гэдэг асуудал Төрийн ордонд аль хэдийн яригдаад эхэлжээ. Хэд хэдэн хүний нэр Шадар сайдад яригдаж байгаагийн хамгийн магадлал өндөртэй нь УИХ-ын гишүүн асан, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Ж.Энхбаяр байгаа аж. Түүнчлэн хотын дарга асан, УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Гадаад харилцааны сайдаар ажиллаж байсан Д.Цогтбаатар нарын нэр яригдаж байгаа ч хуулиараа Засгийн газарт давхар дээлтэй дөрвөн гишүүн л байж болох заалттай. Тэгэхээр С.Амарсайхан нарын гишүүд Шадар сайдын албыг хаших боломжгүй бөгөөд гаднаас томилох нь тодорхой байна.
| Дараагийн ШАДАР САЙД хэн бэ |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |