Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл өнгөрсөн долоо хоногийн чуулганы хуралдааны үеэр “Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт хүний эрх, эрх чөлөө, авлигатай тэмцэх үйл ажиллагаанд эрх зүйн шинэтгэл хийхээр тусгасан байна. Мөн Монгол Улсад эрх зүйн шинэтгэлийн 2 дугаар хөтөлбөрийг хэрэгжүүлнэ, 5Ш ажиллагааг үргэлжлүүлнэ, хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгоно” гэсэн билээ.
Өмнөх Засгийн газрын олон нийтээс өндөр оноо авч, “Одоо л манай улсад шударга ёс тогтох нь. 5Ш ажиллагааны хүрээнд Засгийн газар өөр ямар ямар гэмт хэрэг, буруу булхайг илчилж, гэмт хэрэгтэнд хариуцлага тооцох нь вэ” хэмээх хүлээлт үүсгэсэн гол санаачилга “Шилэн”, “Шүгэл”, “Шувуу”, “Шүүр”, “Шилжүүлэн авах” ажиллагаа байсан. Хүлээлтэд хүртэл үр дүн гараагүй ч,
“Шилэн” ажиллагааны хүрээнд ашигт малтмалын орд газар эзэмшиж буй иргэн, хуулийн этгээдийн нэр, хамаарал бүхий этгээдүүд, улсын тусгай хамгаалалттай газарт эзэн суусан эрхтэн дархтануудыг олон нийтэд зарлаж, хариуцлага хүлээлгэж эхэлсэн.
“Шүүр” ажиллагааны хүрээнд 3159 албан тушаалтанд хамаарах 6278 зөрчлийг ирүүлж, 1334 албан тушаалтанд мэдэгдэл хүргүүлэн, 471 албан тушаалтныг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.
“Шүгэл” ажиллагаагаар иргэдээс 1015 гомдол санал хүлээн авч, 64 хувийг нь шийдвэрлэжээ. Төрийн үйлчилгээ авахад үүсэж буй хүнд суртал, авлига өгөх эрсдэл үүсгэж буй асуудлын талаар иргэд, хувийн хэвшлээс мэдээлэл авч, хамтран ажилласан юм. Засгийн газраас Шүгэл үлээгчийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн.
“Шувуу” ажиллагааны хүрээнд авлига, албан тушаалын хэргээр хуулийн байгууллагад шалгагдаж байхдаа гадаад орон руу оргон зугатсан этгээдүүдийг эргүүлэн авч ирэх ажиллагаа хийгдсэнээр Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд асан Т.Бадамжунай тэргүүтэй 25 сэжигтэн оргодлыг Монголд авч ирсэн. Гэхдээ гадаад улсад байгаа сэжигтэн оргодлуудыг Монголд авч ирэх, хууль бусаар гаргасан хөрөнгүүдийг авч ирэхэд зарим талаар хууль эрх зүйн хувьд хүчгүйдсэнийг Засгийн газраас хуулийн төслүүд өргөн мэдүүлж, УИХ-аар батлуулснаар эрх зүйн хувьд нээлттэй болоод буй.
“Шилжүүлэн авах” ажиллагааны хүрээнд Авлигатай тэмцэх газар өнгөрсөн 15 жилийн хугацаанд 10.600 гаруй эрүүгийн хэргийг шалгаж, гэмт хэргийн улмаас учирсан 2.8 их наяд төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, 12 сая гаруй ам.долларын хөрөнгийг буцаан авчирч, улсын орлого болгосон гэх тоо баримт бий.
Гэсэн ч зөвхөн “Шувуу” ажиллагааны хувьд гэхэд л авлига, албан тушаалын гэмт хэрэгт шалгагдаж байхдаа, бусад төрлийн гэмт хэрэг үйлдээд, мөрдөн шалгах ажиллагааны явцад оргон зайлсан 127 хүнийг зарлаж, тэднийг Монгол Улсад авчирч, мөрдөн шалгах ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх шаардлагатай гэж байсан билээ. Өөрөөр хэлбэл, өмнөх Засгийн газар “Шувуу” ажиллагаагаар Т.Бадамжунайгаас өөр “том шувуу” авчирч чадаагүй. Адаглаад батлан даалтын үеэрээ оргон зайлсан сахал хочит Д.Эрдэнэбилэг, “Тавантолгой төмөр зам” компанийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал тэргүүтэй авлига, албан тушаалын “магнат”-уудыг авчирч, шалгах нэн тэргүүний шаардлага хууль хяналтынханд бий. Гэхдээ "шувуу" болгох этгээдүүдийн жагсаалт өнгөрсөн сонгуулийн үр дүнгээр өөрчлөгдсөн байх ч талтай. Ямартай ч энэ Засгийн газар дээрх ажиллагааг үргэлжлүүлэхээ зарлалаа. Одоо бидэнд хүлээх, хариуцлага нэхэх л үлдлээ.
| ХЗДХ-ИЙН САЙД О.АЛТАНГЭРЭЛ “ТОМ ШУВУУ” БАРЬЖ ЧАДАХ УУ |
|
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |