Дөнгөж амаржсан эмэгтэйг нярай хүүхэдтэй нь коронавирусийн халдвартай хэмээн өвлийн хүйтэнд өмссөн халаад, улавчтай нь, дэр тэврүүлэн ХӨСҮТ рүү тусгаарлахаар авч явсан харгис гэмээр үйлдэл гарлаа. Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар уучлалт гуйж, хариуцлага тооцно гэх мэдэгдэл хийгээд таг болов. Харин Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Өргөө” амаржих газрын удирдлагуудыг хална гэв. Өнөөдөр эрх баригч нар өөр нэг сенсац олж, асуудлыг нам дарахаар төлөвлөж суугаа биз. Гэхдээ иргэд хүнлэг бус, харгис үйлдлийн хажуугаар чимээгүй өнгөрөхгүй нь лавтай.
Харин УИХ-ын эмэгтэй гишүүд үүнд анхаарал хандуулж байгаа зүйл алга. Тэд бүгд л хүүхэд төрүүлж, ээжүүдийн зовлон, жаргалыг туулсан. Одоо л тэдний дуу хоолой иргэдэд хэрэгтэй байна. Гэтэл УИХ-ын гишүүн М.Оюунчимэгээс эхлээд намаа өмөөрч, үүрэг даалгавар авсан ажилчдыг буруутгаж байна. Тэрбээр "Энд нам хамаагүй. Тухайн эмнэлэгийн эмч, ажилчдын хариуцлагагүй үйлдэл" хэмээн намаа өмөөрч байгаа юм. УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Ц.Мөнхцэцэг, Б.Баярсайхан нар цахим хуудаснаа ”Хүний эрх зөрчигдөж байгаа” талаар бичсэнээс өөр дорвитой зүйл хийсэнгүй. Бусад эмэгтэй гишүүд ч энэ асуудлын хажуугаар чихээ дараа өнгөрч байгаа бололтой. Төрийн ордонд суулт зарлаад байгаа С.Одонтуяа гишүүн ч таг. Эрүүл мэндийн салбарыг удирдаж байсан Д.Сарангэрэл гишүүн хаачив. Хүн чанар, хүний мөс ярьдаг П.Анужин яагаад дуугарахгүй байна вэ.
Гэтэл Сүхбаатарын талбайд иргэд эрхийнхээ төлөө жагсаж эхэллээ. Тэд Улсын онцгой комиссын даргыг огцрохыг шаардаж байна. Харин эмэгтэй гишүүд “Асуулга явуулна” гээд өдөр өнгөрөх бололтой. Уг нь тэд одоо л Сүхбаатарын талбайд гарч ирээд иргэдтэйгээ нийлэн, ээжүүдийнхээ эрхийг хамгаалахаар жагсах хэрэгтэй байна. Гэтэл Төрийн ордонд бүгчихээд, цахим хуудаснаа сэтгэгдэл бичээд суухаасаа ичээч.
| УИХ-ЫН ЭМЭГТЭЙ ГИШҮҮД ИЧ |
|
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |