Энэ хүрээнд ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунайг Филиппин Улсын Сэбу хотоос эх оронд нь авчирч, албадан баривчилсан. Тэрбээр шалгагдаж эхэлсэн даруйдаа Дорнодоор дамжиж, хувийн машинаар хил даван зугтаад таван жил сураггүй болсон байдаг. Түүнийг эрх мэдэл бүхий хүмүүстэй улс төрийн тохиролцоо хийж, эх орондоо ирсэн гэж зарим эх сурвалж мэдээлээд буй.
Тухайн үедээ томоохон хэргүүдэд холбогдоод буй түүнийг хууль хяналтын байгууллагууд хянан шалгаж, гэм бурууг нь хүлээлгэхээр болж байсан. Гэвч түүнийг улирал дамнан шалгасан ч төдийлөн үр дүнд хүрэхгүй хэвээр байна. Т.Бадамжунайн өмгөөлөгч түүнийг цагдан хорихгүйгээр шалгуулах хүсэлт гаргасныг нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх долдугаар сарын 10-нд хэлэлцээд хүсэлтийг хүлээн зөвшөөрч, түүнд хилийн хориг тавин шалгаж байна. Томоохон хэргүүдэд холбогдсон Т.Бадамжунай улс төрийн тохиролцоо хийж, гэмгүй мултрах магадлалтай гэх хардлага ч улстөрчид дунд бий.
Т.Бадамжунай холбогдох хэргүүдээс дурдвал, ХХААХҮЯ-наас ЖДҮХС-гийн хүрээнд 2012 онд төсөвт тусгасан 500 сая төгрөгийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, зориулалтынх нь дагуу ашиглалгүй өөрийн хамаарал бүхий этгээдүүдтэй хамтран халаасалсан байж болзошгүй.
Тодруулбал, Завхан аймагт 2012 оны тавдугаар сард жижиг дунд үйлдвэрийг дэмжих нэрээр ямар ч төсөл сонгон шалгаруулахгүйгээр 500 сая төгрөгийг долоо хоногийн дотор төсвөөс гаргаж, нэр бүхий 108 иргэн, аж ахуйн нэгжийн данс руу шилжүүлсэн. Ингэхдээ эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж, ах, дүүгийнхээ халаасны компани руу шургуулсан байж болзошгүй. Мөн нүүрсний хулгай, хөгжлийн банкны гэх хэрэгт ч холбоо хамааралтай гэгддэг.
Т.Бадамжунайн холбогдох хэргүүдийн талаар бид өмнө мэдээлж байсан. https://ergelt.eccold.top/news/43/single/31970
Мөн Т.Бадамжунайгийн хэрэгт УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн захирал асан, Дулааны цахилгаан станцын дарга асан нарыг холбогдуулан шалгаж, хэргийг нь прокурорт шилжүүлжээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ц.Анандбазар Т.Бадамжунайг Улаанбаатар хотын менежерээр ажиллаж байхад Дархан цаазат Богдхан уулын Бага тэнгэрийн аманд газар авахаар их хэмжээний хахууль өгсөн байж болзошгүй талаар эх сурвалж мэдээлсэн.
Тэгвэл сүр дуулиантай эхэлсэн “Шувуу” ажиллагаа хэргүүдээ шийдэж чадахгүй Т.Бадамжунайг “тойглож” эргэлдсээр, Н.Удаанжаргал, Ч.Сайханбилэг нарыг тойрох магадлалтай байна.
Н.Удаанжаргал АТГ-аас "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн охин компани болох “Тавантолгой төмөр зам" компанийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргалын ажлын байранд нэгжлэг хийсэн. Гэвч Н.Удаанжаргал АТГ-аас нэгжлэг хийх үед хэдийнэ хил даваад “зугтчихсан” байсан гэх.
Тэрбээр хил давсан талаараа “Би компанийнхаа инженер техникийн ажилтнуудтай БНСУ-ын Сөүл хотноо Солонгосын "Korea national railway", "Koreal" компаниудтай танилцахаар томилолттой явж байна. Бид Гүро галт тэрэгний СТС диспетчерийн нэгдсэн удирдлагын төв, Коrеаl оператор байгууллага, GTX-A төмөр замын барилгын ажил, галт тэрэгний туннель барих технологийн талаар туршлага судлах зэрэг томоохон зорилготой явна. Яагаад ийм мэдээлэл гарсныг мэдэхгүй юм” хэмээн хэвлэлд ярьсан ч өнөөдрийг хүртэл эх орондоо ирээгүй байна.
Харин Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Хөгжлийн банкны зээлдэгчдэд найдваргүй зээл олгосон байж болзошгүйг эх сурвалж мэдээлсэн. Тодруулбал, “УИХ-аар баталсан хууль зөрчиж, Засгийн газрын тогтоол гаргаж, чанаргүй зээл олгох эхлэлийг тавьсан. УИХ-аар тогтоолыг цуцлуулсны дараа Засгийн газар шинээр тогтоол гаргаж зээл олгох ёстой байсан” зэрэг эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан хэрэгт буруутган шалгаж байгаа талаар эх сурвалж мэдээлээд байгаа.
Мөн “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн хувьцааг төрийн мөнгөөр хувийн компани худалдан авсан гэх хэрэгт хамаатуулан шалгаж байгаа. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Аж үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан Д.Эрдэнэбат нарыг эрх мэдлээ урвуулан “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” компанийн 49 хувийн хувьцааг тэргүүн ээлжинд Засгийн газар авах давуу эрхээсээ татгалзаж, “Монголын зэс” ХХК-д худалдах тухай саналыг зөвшөөрөх нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан нь давуу байдал бусдад олгосон, төрийн хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулсан” хэмээн буруутгаж шалгаад багагүй хугацаа өнгөрч байгаа.
АТГ-аас 2018 оны дөрөвдүгээр сард Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг саатуулсан. Түүнийг Дубайн гэрээг байгуулахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон, их хэмжээний авлига авсан байж болзошгүй гэх үндэслэлээр цагдан хорьж, шалгаж эхэлсэн юм. Гэвч 30 хоногийн дараа Ч.Сайханбилэгийг суллаж, хилийн хориг тавьсан ч тэрбээр гурван сарын дараа БНСУ-аар дамжиж, АНУ руу “зугтаасан” байдаг.
| СҮР ДУУЛИАНТАЙ ЭХЭЛСЭН “ШУВУУ” АЖИЛЛАГАА Н.УДААНЖАРГАЛ, Ч.САЙХАНБИЛЭГ ХОЁРЫГ ТОЙРЧ БАЙНА |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |