Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өрх бүрд нэг сая төгрөг тараах санал гаргаад чимээгүй боллоо. Үүнээс 200 мянган төгрөгийг бэлнээр, үлдсэн 800 мянган төгрөгийг үндэсний үйлдвэрлэгчдийн бараа, бүтээгдэхүүн худалдан авах эрх байдлаар олгохоор санаачилсан. Ингэснээр үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, 900 орчим тэрбум төгрөг нийлүүлэгдэнэ гэх тооцооллыг гаргаад байсан. Гэвч Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон түүний танхимынхан Ерөнхийлөгчийн саналыг дэмжээгүй юм. Тэд “Хүүхэд бүрд 100 мянган төгрөг тарааж байгаатай таны гаргасан санал давхацчихаад байна. Тиймээс дэмжих боломжгүй” гэх үгээр Ерөнхийлөгчийн “амыг таглаад” хэд хонов.
Уг нь түүний өрх бүрд нэг сая төгрөг тараах саналыг зарим эдийн засагч “Боломжтой, цагаа олсон хувилбар. Гаднын улс орон бүр ийм байдлаар ард иргэдээ халамжилж байхад манайх яагаад болохгүй гэж” хэмээж байсан.
Үнэхээр бодит байдал дээр иргэдэд бэлэн мөнгө шиг хэрэгтэй юм алга. Өдрийн орлогоороо амьдралаа залгуулдаг иргэд хоол, хүнс битгий хэл түлээ, нүүрсээ авах ч мөнгөгүй зутарч сууна. Ийм байхад тэдэнд амны хаалт зүүж, гар ариутгагчаар алхам тутамдаа ариун цэвэр сахиж, дархлаагаа байнга дэмж гэж зөвлөх нь инээдэй төдийгүй доромжлол мэт сонсогдох нь гарцаагүй.
Засгийн газрын “Хүүхэд бүрд сар бүр 100 мянган төгрөг олгож байгаа нь өрхийг тэр чигт нь дэмжиж байгаа хэрэг. Хүүхдийнхээ тоогоор 100 мянган төгрөг гээд бодохоор тэр өрхийн орлого тэр хэрээр нэмэгдэж байна гэсэн үг” хэмээх том амны цаана бодит байдал эсрэгээрээ байна. Хүүхдийн мөнгө гэх 100 мянган төгрөг сарынх нь хэрэгцээнд битгий хэл хүүхдийнх нь нэмэлт сүү, живхэнд өгөөд ч хүрэлцэхгүй байгаа айл хэдэн зуун мянгаараа бий. Дээр нь хүүхэдгүй, хүүхдийн мөнгө авдаггүй айл өрх ч олон бий. Мөн Монгол Улсад банк болон банк бус санхүүгийн зээлтэй, нийгмийн даатгалд хамрагддаггүй, төрийн халамж, хүнсний талон авдаггүй өрх нийт өрхийн дийлэнх хувийг эзэлж байгаа. Энэ мэт хүмүүст бэлэн мөнгөний дэмжлэг энэ үед юу юунаас хэрэгтэй байгаа нь тодорхой.
Яг ийм чухал, хэрэгцээт цаг үед Монгол Улсын төрийн тэргүүн Х.Баттулга өрх бүрд сая төгрөг тараах тухай дуулгачихаад арваад хоног чимээгүй болчихлоо. Тэр энэ хугацаанд Засгийн газрын босго давахгүй унасан саналаа дахин боловсруулж байгаа юу эсвэл “Дэмжигдээгүй юмыг яалтай вэ” гээд орхисон уу.
Өдрөөс өдөрт тархалт, тоо нь нэмэгдэж буй коронавирусийн аюул монголчуудыг ойрын хэдэн сардаа “хөдөлгөхгүй” нь ойлгомжтой болоод байгаа. ДЭМБ-аас хатуу хөл хориог дахин 14 хоногоор сунгах зөвлөмж хүргүүллээ гэх мэдээлэл ч хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаад эхэллээ. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн 14 хоногт аргаа барж байгаа монголчууд ирэх бараг 21 хоногийн хугацааг, түүнээс цаашихыг хэрхэн өнгөрүүлэх нь бүрхэг байна. Тиймээс Ерөнхийлөгчийн Ерөнхий сайдад өгсөн “Өрх бүрд нэг сая төгрөгийн тусламж өгнө” гэх санал хэрэгжих эсэхийг монголчууд нийтээрээ хүлээж байгааг дахин дурдах нь зүйн хэрэг биз ээ.
Өдрөөс өдөрт тархалт, тоо нь нэмэгдэж буй коронавирусийн аюул монголчуудыг ойрын хэдэн сардаа “хөдөлгөхгүй” нь ойлгомжтой болоод байгаа
| Ерөнхийлөгчийн дараагийн НҮҮДЭЛ юу байх вэ |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |