Улс төрд хөтөлж, урдах замыг нь засаж өгснийх нь хариуд урваж, шарвадаг, замаасаа зайлуулдаг бичигдээгүй хууль Монголын төрд бий. Үүний хамгийн тод жишээг олон нийт “Элсний 13” гэхээр андахгүй сайн мэднэ. Энэ байдал өнөөдрийг хүртэл манай улс төрд үргэлжилж байгааг ард түмэн анзаарч байгаа биз.
Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд сүүлийн үед өөрөө “шүгэл үлээгч” болж, Ерөнхийлөгч рүү “гал нээх” болсныг бараг бүх мэдээллийн хэрэгсэл мэдээлж, ойр тойрныхон нь жиг жуг гэцгээж байна. Улс төрийн хүрээнд ч, уугуул суугуул нутгаараа ч төрийн өндөрлөгүүдийг сайн ах, дүүсийн харилцаатай гэдгийг ард түмэн андахгүй мэднэ. Гэвч бөөцийлж, өсгөсөн дүү нар нь ахынхаа өөдөөс тэрсэлдэж байгаа нь нэг талаараа жудаггүй, нөгөө талаараа үзэл санаа огт таарахаа байсны илрэл болж байна даа.
Л.Оюун-Эрдэнийн хүрээлэлд Х.Нямбаатараас өөр дотночлох нэгэн байгаагүй. Иймдээ ч Ерөнхийлөгч тэднийг дэргэдээ авч, өөрийнхөө халааг тэдэнд хүлээлгэж өгсөн гэдэгтэй олон нийт санал нийлдэг. Ерөнхий сайдын суудлаа хүлээлгэж өгөхдөө тэр хэвлэлийнхний урд, камерын өмнө духан дээр нь дотночилж үнсээд замыг нь засаж өгч байлаа. Бэрх тосгосноос авч ирэхдээ итгэл хүлээлгэж, залуу сайд гэж намынх нь хууччуул ад үзэж байхад өөр дээрээ “гал дуудан” байж Засгийн газраа залгамжлуулсан.
.jpg)
Уг нь толгой хагаравч малгай дотроо, олгой хагаравч тогоон дотроо гэдэг баймаар. Гэвч сүүлийн үед ах дүүсийн барилдлагатай төрийн томчууд хөнжил дотроо хөлөө жийлцэж, эрх мэдлийн төлөө эх адаггүй тэмцэж байгаа нь илэрхий харагдах боллоо.
“Шинэ сэргэлтийн бодлого”, “Алсын хараа-2050” гэх улсын хөгжлийг урагшлуулна гэх амлалт өгч, том төлөвлөгөөтэй гарч ирсэн Ерөнхий сайд сүүлийн үед хууль хяналтын байгууллагууд руу нь “гүйх” нь нэмэгдэж, тэр чинээгээрээ чуулганы индэр дээр ууртай үзэгдэх болов. Хамгийн сүүлд гэхэд л Тэрбээр “Намайг сонсож байгаа тээвэр логистик, боомт, төмөр замтай холбоотой дарга нарт хандаж хэлэхэд болгоомжтой байгаарай. Удахгүй дараагийн дэлбэрэлт энэ салбар дээр болж магадгүй шүү. Байгаль орчны яамны газар зардаг нөхдүүд, үүний ард байдаг улстөрчдийн нэрсийг зарлаж магадгүй. Ингээд манай бусад асуудлууд цэгцэрнэ. Монголбанкны газрын дарга нарт хандахад ББСБ-аа одоо болих хэрэгтэй. Үүнийг одоо цэгцэлнэ” хэмээн уурссан удаатай.
Өөрөөр хэлбэл, мөнөөх Засгийн газрын сүржин нэртэй том төлөвлөгөөнүүд бүгд намжиж, улс төрийн гэмт хэрэгт ихэд анхаарч эхлэх болсон нь анзаарагдах боллоо.
Хэдий Ерөнхийлөгч өөр рүү нь нутгийн дүү нь “сум” чиглүүлсэн ч, тэр өнөөдрийг хүртэл чимээ сууна. Цаад агуулгаараа У.Хүрэлсүхэд гал намжаах гарцаагүй төлөвлөөгөө байгаа гэх. Гэвч Төрийн өндөрлөгүүд хоорондоо тэмцэлдэж эхэлбэл улс орон уруудаж, эдийн засгийн хямрал нүүрлэх том аюул отож байгаа.
Цаад агуулгаараа Ерөнхий сайд өөр дээрээ дуудсан “галаа” унтрааж чадахааргүй хол явж ч мэдэхээр байна. Үүний хамгийн том илрэл нь нүүрсний хулгайн хэрэг болсон. Нүүрсний хулгайн хэргээр анх Засгийн газар өөрсдөө “шүгэл” үлээж, Ерөнхий сайдын тооцоолсноор Ерөнхийлөгчийн “айлгах” том чулуу шидсэн ч, байдал буруугаар эргэж, олныг хамарсан жагсаал Ерөнхий сайдыг чиглэж байлаа. Ингэхдээ тэмцэгчид Ерөнхий сайд, Засгийн газраас хариуцлага нэхэж, гол эздийг зарлахыг шаардсан.
.jpg)
Гэвч Ерөнхий сайдын “үүц”-энд өөрийнх нь хүрээллийнх ч “багтсан” учир арга буюу намынхаа долоон гишүүнээр “туг тахиж”, гал унтраах арга хэмжээ аваад өнөөдөр нүүрсний хулгайн хэргийг мартагнуулах дараагийн төлөвлөгөөгөө зураад сууж байгаа нь нууц биш юм. Өөрөөр хэлбэл, нүүрсний хулгайн гол зангилаа Ерөнхий сайд руу чиглээд ирэхтэй зэрэгцэж, дараагийн үүцээ задалсан байж ч мэдэх. Сонгуулийн товоо наашлуулах тохироонд хүрсэн Ардын намынхны дунд ийн тойргийн хуваалд эд эрчимжиж, эрх мэдлээ ахиулан, шат дэвших гээд хэрэгдээ “зодолдож” байгаагийн илрэл энэ мэтээр үргэлжилж байна. Ерөнхийлөгчийн хувьд улс төрийн тоглолт хийхээсээ илүүтэй улс орны нэр хүндэд анхаарч, дараагийн нүүдлээ бодсон байж ч мэдэх.
Үе үеийн төрийн эрхийг баригчид хоорондоо хүсэл сонирхлын хувьд тэмцэлдэж, улс төрийн үзэл суртлаараа хоорондоо тэрсэлдэж ирсэн ч улсын эрх ашиг гэх том үзэл санаан дээр нэгдэж, нийлж ажилладаг байлаа. Дэлхийн хоёр том гүрний дунд өнөөдрийг хүртэл тэсэж, үлдсэний нэг гол шалтгаан ч төрийн томчууд нэг санаа, нэг зорилго дээр нэгдэж чаддагийнх байж мэднэ. Магадгүй өнөөдрийг хүртэл Ерөнхийлөгч ам нээлгүй ажиглаж байгаа нь ийм учиртай ч байх.
| У.Хүрэлсүх рүү улс төрд "хөлд оруулсан" дүү нар нь дайрч байна. Тэр хариу хөдөлбөл Монгол засаглалын хямралд орно |
|
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |