-Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх олон улсын 27 дугаар чуулга уулзалтын онцлог нь юу вэ?
-Энэ удаагийн уур амьсгалын өөрчлөлтийн талаарх бага хурал нэлээд онцлогтой болж байна. Урьд өмнө нь манайхаас ийм олон хүн оролцож байсангүй. Манай улсаас Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тэргүүтэй төлөөлөгчид оролцож байгаа. Төр, Засгийн тэргүүнүүдийн уулзалтаас гадна техникийн хэлэлцүүлгийн төвшинд олон хүн орж байгаа нь сайн хэрэг.
Урьд өмнө нэлээд гацаж байсан хүлэмжийн хий ялгаруулдаг орнууд Парисын хэлэлцээрээс гарснаас болж, энэ хэлэлцээрийг зарим улс дэмжиж, зарим нь дэмжихгүй байгаа юм шиг ойлгомжгүй байдалд байсан. Харин энэ жил Парисын хэлэлцээрээс гарсан улсууд буцаж орсон учир энэ жилийн хэлэлцээр нааштай байна. Гол асуудал юу вэ гэхээр нээлттэй хурлын үеэр бага хурлын шинэ дарга, Уур амьсгалын конвенцийн гүйцэтгэх захирал, Засгийн газар хоорондын шинжлэх ухааны дарга нар цаг уурын дулаарлыг 1,5 хэмээс хэтрүүлэхгүй байх асуудлын онцоллоо. Өнгөрсөн жилийн Парисын хэлэлцээрийн үеэр хоёр хэм байсныг 1.5 болгох талаар ярилцсан. Үүнд Монгол Улс идэвхтэй оролцсон. Нээлтийн үйл ажиллагааны үеэр цаг уурын дулаарал 1.5 хэмд хүрэхгүй байх гэхдээ хоёр хэмээс буурч, 1.7 хэм байх нь гэдэг зүйлийн онцолж байна.
-Манай улсын хувьд цаг уурын дулаарлын талаар ямар байр сууринаас хандаж байгаа бол?
-Манай улсын хувьд нүүрснээс бүрэн татгалзаж чадаагүй үед дээрх тоонд хүрнэ гэдэг бол амаргүй. Ярих амархан ч, хийхэд хэцүү. Тиймээс аажмаар татгалзах талаар тохиролцоонд хүрсэн. Мөн нүүрстөрөгчийн давхар ислийн тухай түүнтэй дүйцэх хийн тухай ярьдаг байсан бол одоо метаны талаар ярих боллоо. Метан бол маш эмзэг асуудал. Малын тоо толгой өсөж, хөлөгт намаг ширгэж байгаа үед метан маш аюултай. Энэ мэт нарийн асуудал энэ хурлаа яригдана.
Тэрбум мод үндэсний хөдөлгөөн бол олон нийтийн оролцсон, улс төрийн шинжтэй асуудал биш. Манайхан одоохондоо үүнийг хүлэмжийн хий шингээх талаас нь ярилцаад байна. Энэ бол дасан зохицох маш чухал арга хэмжээ болж байна. Тэрбум мод хөдөлгөөний зорилт биелбэл, хүлэмжийн хийг шингээх амлалтаа биелүүлэхээс гадна цөлжилтийн эрчмийг сааруулна.
-Ирэх долоо хоногт техникийн хэлэлцээр болох юм билээ. Манай талаас үүнд ямар асуудалд анхаарал хандуулж байна вэ?
-Энэ хуралд шийдсэн асуудлыг хэлэлцэх бус, шийдэх гэж байгаа асуудлыг ярилцах юм. Монгол Улс бол бүх асуудалд оролцох боломжгүй. Бид дасан зохицох асуудалд анхаарал хандуулахаас өөр аргагүй. Усалгаагүй газар тариалан, бэлчээрийн мал аж ахуйтай манайх шиг улс үүнд анхаарахаас аргагүй. Усны асуудалд бид анхаарал хандуулахаас өөр аргагүй. Малын тоо толгой өсөж, уул уурхай, дэд бүтцээс хамааралтай байгаа энэ үед уур амьсгалын өөрчлөлтийн асуудал шинжлэх ухааны маргааны асуудал биш. Улс орны эдийн засаг, нийгмийн том асуудал.
| З.БАТЖАРГАЛ: Тэрбум мод үндэсний хөдөлгөөний зорилт биелбэл хүлэмжийн хийг шингээх амлалтаа биелүүлэхээс гадна цөлжилтийн эрчмийг сааруулна |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |