-Үндэсний бодлогын хорооны хуралдаанаар энэ оны нэгдүгээр сарын 19-нд болж, Ардчилсан намын дараагийн даргыг сонгох сунгааныг зохион байгуулсан. Энэ намын Их хурлаар Л.Гантөмөрийг намын даргад батламжилж, Улсын дээд шүүхэд намын даргаар батламжлуулахаар өргөн мэдүүлсэн. Тэгвэл өчигдөр УДШ-ээс албан ёсоор бүртгэлээ. Албан ёсоор Ардчилсан нам нэгдсэн гэж ойлгож болох уу?
- Ардчилсан намын гишүүдийн элэг нь дэвтэж, магнай нь тэнийсэн баярын өдөр тохиож байна. АН-ын цоо шинэ хуудас нээгдлээ. Ардчилсан нам үнэт зүйлдээ, зарчимдаа тууштай гэдгээ харуулж, иргэдийнхээ итгэлийг олж авна. Шинэ намын дарга сонгох сонгууль хуулийн дагуу явагдсан. Мөн Ардчилсан намыг төлөөлөх эрхтэй бүх хүмүүс оролцсон нь намын дарга бүртгэгдэх үндэслэл болсон. Улс төр намыг шинээр бүртгэх, намын даргыг улсын бүртгэлд бүртгэхийг хуулийн дагуу Улсын Дээд Шүүх шийдвэрлэдэг.
Ардчилсан нам цаашдаа Монгол Улсынхаа ачаанаас үүрэлцэж, сөрөг хүчнийхээ байр сууринд очно. Ардчиллын төлөө, эрх, эрх чөлөөний төлөө санаа тавьж байгаа бүх хүнтэй хамтарч ажиллахад таатай байна гэдгээ илэрхийлж байна. Мөн шударгаар бизнес эрхэлдэг ААН, хэвлэл мэдээлэл, иргэдийнхээ талд тууштай зогсож, хүчирхэг сөрөг хүчин байх болно.
-С.Эрдэнэд байгаа АН-ын тамга тэмдэг хүчингүй гэсэн байсан. Лу.Гантөмөр дарга шинээр тамга тэмдэг хийлгэх үү. Олон нийтийн дунд маргаан дагуулж буй энэ асуудлыг хэрхэн шийдэх вэ?
-Даргагүй тамга намыг төлөөлнө гэж байхгүй. Хэрэв шаардлагатай гэж үзвэл хууль, дүрмийн дагуу шинээр тамга хийлгэнэ. Тамга, тэмдэг хэрэглэх журмын дагуу Ерөнхий нарийн бичгийн дарга шинээр тамга хийлгэх эрхтэй. Намынхаа хэвийн үйл ажиллагааг хангахын тулд бүх шаардлагатай ажлыг хийгээд явна.
-Ардчилсан нам 2020 оны УИХ-ын сонгуулиас хойш дараагийн даргаа тодруулж чадалгүй улмаар хоёр талцан, тамга тэмдгийн маргаантай байлаа. УИХ-ын ээлжит сонгууль дөхсөн байна. Сонгуулиас өмнө намаа нэгтгэж, оролцож чадах уу?
-Манай нам ирэх сонгуульд шинэ байдлаар, сонгогч нартайгаа иүү ойр гарч ажиллана. Өмнөх сонгуульд намын дотоод асуудалтай байсан учир иргэдтэйгээ ойр ажиллаж чадаагүй. Одоо богино хугацаанд үр дүнтэй ажиллахыг зорьж байна. Мөн монголын ардчиллын төлөө байдаг намууд, гишүүдтэй ойлголцоно. Сөрөг хүчний үүргээ хамтдаа гүйцэтгэж 2024 оны сонгуульд ялахын төлөө зүтгэцгээе гэж намын гишүүддээ уриалж байна. Ардчилсан нам үндэсний хэмжээний том нам учир сонгуульд ялалт байгуулах боломжтой. Бидэнд 30 жилийн туршлага бий. Одоо илүү шинэ цагтаа уялдан шинэчлэгдэж, ирэх сонгуульд амжилт гаргана гэдэгт эргэлзэхгүй байгаа.
| Ч.ӨНӨРБАЯР: УДШ-ээс Ардчилсан намын даргаар Лу.Гантөмөрийг албан ёсоор бүртгэлээ, тамганы шаардлага үүсвэл шинээр хийлгэнэ |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |