МАН-ынхан Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө дотоод асуудлаа шийдэхээр төрийн томчуудыг том, жижиггүй шалгаж, хүчтэй фракцуудыг тараах ажиллагаагаа улам бүр идэвхижүүлж эхэлжээ. Тэр тусмаа халуун намраар эхэлсэн улс төрийн зодооноо дарж, нэг цул болох даалгавар авсан МАН шинэ удирдлагууд сандарч эхэлсэн гэнэ.
Өөрөөр хэлбэл, өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд МАН-д хүчээ авсан Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн фракцынхныг шахаж, эхэлсний хоморгонд хотын дарга Х.Нямбаатарын суудал ч ганхаж эхлээд байна. Тиймдээ ч сүүлийн үед хотын дарга Х.Нямбаатартай холбоотой асуудлыг сөхөж, сошиалд бороолох ажиллагаанууд өндрөө авч эхэлснийг гадарлаж буй биз ээ. Тэр тусмаа он гарсаас хойш Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн албанд санаархагчдын улс төрийн компанит ажил улам бүр идэвхижиж, Х.Нямбаатарын оронд томилогдох хэд хэдэн улстөрчийн нэр ч зарлагдаж амжаад байна.
Тухайлбал, хотын даргад одоогийн Барилга хот байгуулалт, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан, МАН-ын генсек Я.Содбаатар нарын нэрс хүчтэй яригдаж эхэлсэн. Тэдний хэн хэн нь хотын дарга болохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Тэр тусмаа МАН-ын генсек Я.Содбаатарын хувьд ирэх сонгуульд намынхаа “гал тогоог” удирдаж орох албан тушаалд орчсон учраас хотын даргад очихгүй гэдгээ намынхаа дотор албан ёсоор мэдэгдсэн гэх. Харин нийслэлийн МАН-ын даргын төлөө хотын дарга Х.Нямбаатарыг огцруулахыг дэмжих хүн МАН-д ганц нэгээр тогтохгүй бөгөөд дараагийн хувилбарыг дэмшүүлэх ажиллагаа эхэлсэн сурагтай. Тиймээс шинэ оны эхэнд Татварын дарга нарын тансаглалаар далимдуулж, хотын дарга Х.Нямбаатарыг “харуулах” ажиллагаанууд улам бүр эрчимжиж эхэлжээ. Нэмээд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарын урагшгүй шийдвэрүүд түүний суудалд санаархагчдын олз болж эхэлснийг ч улс төрийн хүрээнийхэн сануулах болж.
Нэмээд нийслэлийн утааны асуудал шинэ долоо хоногийн сошиалын сэдэв болж эхэллээ. Өвөлдөө утаан хөшигтэй Улаанбаатарын агаарын чанарыг энэ өвөл сайжирсан гэх тоо баримтууд цахим орчинд санамсаргүй хэрнээ санаатай явуулж, хариуд нь хагас кокосжуулсан түлшний асуудал сөхөгдөж эхлэв. Нийслэлийн утааг буруулахаар БНХАУ-аас оруулж ирсэн хагас кокосжуулсан түлшний өртөг нийслэлийн төсөвт жин дарж, хотын дарга Х.Нямбаатарыг алба тушаалаас нь буулгах эмзэг цэг нь ч болж мэдэхээр байна. Цаашлаад хагас коксжуулсан түлшийг хязгаартай олгож, дүн өвлийн хүйтнээр түлшиндээ дарааллах иргэд олн байгааг ч хэвлэл мэдээллийн байгууллагууд хөндөж эхэлсэн. Хэдийгээр 2024 оны орон нутгийн сонгуулийн дараа нийслэлийн МАН-ын хороо хуралдаж, хотын даргаар Х.Нямбаатарыг улираан томилсон ч ирэх хоёрдугаар сараас шинэ хотын даргатай болох асуудлууд улс төрийн хүрээлэлд яригдах болсон байна. Өөрөөр хэлбэл, энэ Сар шинийн баярын өмнө МАН-ынхан нийслэлийн намын хороог хуралдуулах шахалтыг үзүүлж эхэлсэн гэх мэдээлэл бий. Тэгэхээр хотын дарга Х.Нямбаатарыг хоёрдугаар сард чөлөөлж мэдэх нь.
| ХОТЫН ДАРГА Х.НЯМБААТАРЫГ ХОЁРДУГААР САРД ЧӨЛӨӨЛӨХ ҮҮ |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |